ХУД-т нийтийн эзэмшлийн 45052 м/кв талбайг ариутгаж халдваргүйжүүлнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж, өнөөдөр дүүргийн 1, 2, 3, 15, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн 45052 м/кв талбайг, гэр хорооллын айл өрхүүдийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган, халдваргүйжүүлэх ажлыг ийнхүү эхлүүлээд байна.

Мөн үерт өртөж хөрсний бохирдол ихээр үүссэн далан, суваг шуудууг ариутган халдваргүйжүүлэхээр болжээ.