У.Хүрэлсүх: Ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүддээ баярын мэнд хүргэе

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярт зориулсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

Монгол Улсын иргэд ээ,

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа,

Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа,

Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол цэрэг улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ түүхийнхээ бүхий л үед нэр төртэй биелүүлэн төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалтай билээ.

Эдүгээ Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энхийн бүтээн байгуулалтад оролцох, хүн амд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүндтэй гавьяа байгуулж байна. Монгол Улсын цэрэг, цагдаагийн цэнхэр дуулгатан дайчид улс түмний энх амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ алдрыг дуурсгаж байгааг Монгол Улсын Засгийн газар бахархан тэмдэглэж байна.

Монгол цэргийн баярын энэ өдөр нийт ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд, мөн хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд баярын мэнд хүргэе.

Хүн төрөлхтөнд шинэ корона вирусийн тахлын аюул нүүрлэсэн энэ цаг үед цэрэг, цагдаа, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, нийт ажилтан, албан хаагчид Та бүхэн хариуцлага, сахилга зохион байгуулалтаараа ард түмнээ үлгэрлэн, эх орныхоо аюулгүй байдлын нүд, чих, бамбай нь болж ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна.

Монгол цэргийн яруу алдар мандан бадартугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:38

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:38

зочин [103.212.118.197] 2020-03-19 04:56:01

Баньд нарыг цэрэгт явуул. Хүнээ байлаа эм царайлчихаад хүний үг сонсож сураагүй их л хэцүүдэж байна шүү цаагуур чинь...

Эбо [103.229.120.86] 2020-03-18 16:28:40

Баярлалаа.сэлэмээ хүчтэй эргүүлээрэй урагшаа ура .

Зочин [66.181.161.45] 2020-03-18 08:31:57

bayrlalaa

зочин [203.98.76.100] 2020-03-18 06:52:27

баярлалаа баярын тэнд,

zochin [64.119.20.43] 2020-03-18 06:46:21

Bayariin mend hvrgie

Зочин [202.126.89.193] 2020-03-18 06:31:52

Хүрэлээ малилзтал инээх яах вээ , ажил олдохгүй байна , хоол ундны мөнгө олдохоо болилоо, ард түмэн чинь өлсгөлөнд нэрвэгдэх нь байна шүү, сүүлийн 3 сар бүсээ тасартал чангалж тэслээ, одоо бослого гархад ойрхон болж байгаа шүү даргаа

Зочин [202.9.40.93] 2020-03-18 18:42:31

2хонь аваарай

Зочин [192.82.78.93] 2020-03-18 05:59:48

Ерөнхий сайдын сууудал томдож хурцдаж байна

Зочин [202.9.40.93] 2020-03-18 18:50:11

чи суугаач маргааш биш суухаасаа өмнө өвчин бүү тусчхаарай дархлаагаа бодоод одоо сайхан унтаж амар маргааш улс төр дахид бүү яриа ???

zochin [202.55.188.91] 2020-03-18 05:29:28

Saihan shouddag nuhur shuu. Dahin songogdoh sanaatai seruun zuudleed baina. Bank dampuuruulj kazino togloj bayjsan tanhai etgeed.

Зочин [202.9.40.93] 2020-03-18 19:00:14

төр барихад хүзүүгүй шиг худлаа шааж болохгүй болвуу хүрэлсүх шиг шааж унагаах хэрэгтэй хүзүүгүй р, гиин хүүххэлдээг гоё мэдрүүлсэн дээ

Зочин [122.201.31.105] 2020-03-18 05:18:35

Баярлалаа Ерөнхий сайд аа Зөвхөн Та л энэ шийдвэрийг хамгийн хурданаар гаргаж чадна Ард түмэн чинь эдийн засгаар сүйрлээ. Эсвэл их баян эсвэл үгээгүй ядуу болцгоолоо

Зочин [202.179.25.40] 2020-03-18 05:12:12

Цэргийн баяр яахав. Эдийн засгаа дэмжих бодлого, хөтөлбөрөө яаралтай танилцуулаач. Улс орон эдийн засгийн сүйрэлтэй тулж байна шүү. Дэлхийн бүх улс эдийн засгаа дэмжиж байна.

Зочин [59.153.114.19] 2020-03-18 05:00:55

onooodor arhiiig horiglooocheese

ЗОЧИН [202.131.226.166] 2020-03-18 04:49:17

ЭНЭ ЧИГЭЭРЭЭ САЙН АЖЛААРАЙ ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ

Цэргийн бүсгүй [103.26.192.164] 2020-03-18 02:55:34

танд амжилт Улс орныхоо аюулгүй байдал, амар амгалангийн төлөө зоригтой шийдвэр гарган ажиллаж байгаад талархдаг. Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө урагшаа УРА

Эрка [122.201.31.146] 2020-03-18 02:52:55

УРА ааа УРА ааа УРА ааа

мандах [103.229.122.144] 2020-03-18 02:51:50

баярлалаа


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.