Оны эхний хоёр сард аюулт үзэгдэл, ослын улмаас 33 хүн амь насаа алджээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар 2020 оны эхний хоёр сард аюулт үзэгдэл, ослын тохиолдол 709 болж, өмнөх оны мөн үеэс 200-гаар буюу 40% өссөн байна.

Үүнээс зөвхөн объектын түймэр л гэхэд 579 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 148-аар буюу 34% нэмэгджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хоёр сард нийт 33 хүн амь насаа алдаж, 15 хүн түлэгдэж, бэртэж, өвчилсөн байна. Амь насаа алдсан шалтгаанаар нь харвал

  • объектын түймрийн улмаас 25
  • хүчтэй салхи, шуурганы улмаас 2
  • бичил уурхай, нурангийн улмаас 1
  • бусад золгүй явдлын улмаас 5 хүн тус тус амиа алджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хоёр сарын байдлаар 346 гэр, байшин, орон сууц шатсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс шатсан гэр, байшин, орон сууцны тоо 95 буюу 38%-аар нэмэгдсэн дүн юм. Улмаар энэ хугацаанд 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 43.1 сая төгрөг зарцуулжээ. Харин 490 хүнийг аварч, 12.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:53:39

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:53:37

Иргэн [202.9.46.140] 2020-03-18 08:09:57

ЮУН КОРОНАВИРУС

сүрэн [103.10.22.57] 2020-03-18 04:10:39

бид чинь их цөөхүүлээ шүү дээ.өөрийгөө болон бусдыг аливаа эрсдэлээс хамгаалцгаая


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.