Х.Баттулга: Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье

Н.Алтанцэцэг / Улстөр

Өнөөдөр тохиож буй “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм цэргийн алба хаагчид, генерал, офицер, гэрээт болон хугацаат албаны ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, энхийг сахиулагчид аа,

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр” - орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье!

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа үнэнчээр сахиж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйлсэд хичээн зүтгэж яваа та бүхнээр монголчууд, монголын Төр үеийн үед бахархаж, алдаршуулж ирсэн билээ.

Монголын түүхийг бүх цаг үед монгол цэрэг бичилцэж ирсэн юм. Энх цагт бүтээн байгуулалтын өрнүүн хөдөлмөрөөр, бэрх цагт халуун амь, бүлээн цусаараа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хамгаалж, бүтээлцэж ирсэн монгол цэрэг, алба хаагчид Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол нутагт энх амгалан, хөгжил цэцэглэлт, өсөлт дэвшил ашид орших болтугай!” гэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:39

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:37

Зочин [202.179.31.67] 2020-03-18 08:46:57

мундаг ерөнхийлөгч шүү

Tost [83.20.243.139] 2020-03-18 06:34:50

Ene hulgaich armiig hogzuuleh uilsed ju hiideggui

Зочин [122.201.31.105] 2020-03-18 05:11:02

Баярлалаа Мрд түмнийхээ амжиргааг яаоалтай бодох цаг болжээ. Зээлээ төлж чадахгүй боллоо Дундаж давхархынхан шууд доод түюшин рүү орчихлоо

zochin [202.9.46.147] 2020-03-18 04:43:57

Erunhiilugch tanidaa bayraldag shuu. Mundag hun shuu .Sain saihniig husei

Ахмад [202.55.188.86] 2020-03-18 03:36:05

Ерөнхийлөгч таньд баярлалаа. Сайн сайхныг хүсье.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.