Манай улсад 57 жил ашигласан зорчигч тээврийн вагон үйлчилгээнд зүтгэсээр л байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Манай улсын төмөр замын түүх 1938 оноос эхэлсэн. Анх 1938 онд Улаанбаатар - Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, уурын галт тэрэг давхиж эхэлжээ. Улаанбаатар - Налайхын төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах зорилготой байсан. Харин одоо бол олон улс болон орон нутгийн чиглэлд төмөр замаар үйлчилгээ үзүүлсээр байгаа.

Өнөөдөр манай улсад ашиглаж буй нийт вагоны 80 хувь нь хуучин технологиор нүүрс түлж, халаалтаа шийддэг. Харин бусад улс орнуудад цахилгаан галт тэрэг, хурдны галт тэргээ агааржуулагч, хөргүүрийн системтэй болгон хөгжүүлж байна. Гэтэл манай улсад 28 жил ашиглах зориулалттай ч 57 жил ашигласан зорчигч тээврийн вагон үйлчилгээнд зүтгэсээр байгаа аж.

Одоо ашиглаж байгаа нийт 276 вагоны 74 хувь нь 28-аас дээш буюу хугацаа нь хэтэрсэн. Хамгийн дээд тал нь 57 жил ашиглаж байгаа вагон байгаа аж. Харин таван жилээр хэтэрсэн 46 вагон байгаа бол 34-37 жил ашигласан 57 вагон байгаа гэнэ. Мөн 38-40 жил ашигласан 35 вагон байгаа бол 41-ээс дээш жилийн болсон 65 вагон байгаа юм байна.

Ашиглалтын хугацааг уртасгахын тулд Зорчигчийн вагон депогийн засварын салбарын хамт олон өөрсдөө засварлаж, нэлээд ажлыг хийсний хүчинд дээрх хуучирсан вагонуудыг ашиглаж байна.

ЗОРЧИГЧИЙН ВАГОНЫ ТЭРГЭНЦЭР, ЯВАХ АНГИ, ТООРМОСНЫ ЗАСВАРЫГ ДОТООДДОО 100 ХУВЬ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖ БАЙГАА

УБТЗ-ын Удирдах газрын Зорчигч тээврийн албаны засвар хариуцсан орлогч дарга Б.Ганбаатар Паркаа шинэчлэхэд жилд 20-30 вагон шинээр худалдаж авах шаардлагатай. Ингээд явахад 5-6 жилийн дотор паркаа шинэчилж, ашиглах хугацаа хэтрээгүй вагонуудтай болж, орчин үеийн тав тухтай вагоноор үйлчлэх боломж нөхцөл нь бүрдэх юм. Шинэ вагон авъя гэхээр хөрөнгө дутагддаг.

Одоо бид зорчигчийн вагоны тэргэнцэр, явах анги, тоормосны засварыг дотооддоо 100 хувь шинэчлэн засварлаж байгаа. Ер нь засварын зардал их гардаг.

Өнгөрсөн жил бид 276 вагоны засварт нийт 8.1 тэрбум төгрөг зарцуулсан. Засварлалаа ч сэлбэг хэрэгсэлийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй, гаднаас буюу ОХУ-аас худалдан авдаг. Гэтэл жил бүр сэлбэг материалын зардал дунджаар 20 хувиар нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад засварын зардал ихэсдэг.

Ер нь бол үйлчилгээнд явж буй нийт вагоныг бид өөрсдийн хүчээр бүрэн засварлаж байна. Ашиглалтын хугацаа хэтэрсэн паркынхаа 74 хувийн вагонуудыг орчин үеийн тохилог бүрэлдэхүүнээр үе шаттай солих хэрэгцээ бий. Бид вагонуудаа шинэчилж засварлахдаа дотоодынхоо нөөц боломжоор зорчигчдын ая тухыг хангасан, орчин үед нийцсэн байдлаар өөрчилж байгаа” гэлээ.

...Өнөөдөр УБТЗ нэг зорчигчийг нэг км-т 30 төгрөгөөр тээвэрлэж байна. Үүнийг 52 төгрөг болгон тээвэрлэхэд төмөр замын салбар алдагдалгүй, балансаа барина, вагонуудаа ч шинэчлэх бүрэн боломжтой аж. Мөн вагонуудаа шинэчлэх боломж ч гарах юм байна. Суудлын вагоноос гадна манай төмөр замын ачааны вагон, галт тэргүүд ч ялгаагүй шинэчлэх шаардлагатай байна.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.205] 2020-04-20 07:47:36

товгор хээтэй вагон хийхэд амархан

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:53:31

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:53:30

Зочин [59.153.113.150] 2020-03-19 14:24:54

Вагоныхоо бүхээгийг тодооддоо хийдэг болчихвол улсаас татаас авдаг болоход ойрхон

Зочин [59.153.113.150] 2020-03-19 14:23:35

Монголын төмөр зам компаныг хөдлөх бүрэлдэхүүний нэгдсэн оператор болговол алдагдалгүй ажилана. Бүр дотооддоо давхар вагон явуулах боломж бүрдэнэ

Зочин [59.153.113.150] 2020-03-19 14:21:42

Зам руугаа ялгадас нь асгардаг вагон зам дээр ажил хийж байгаа хүмүүс гол мөрөнд асгардаг. Гадаадын орон яадаг бол туршлага

Oros [202.126.88.147] 2020-03-19 05:08:07

Muu shaarig teneg mongloid mongonuudad bid wagon uguhgui zaa.

Зочин [202.179.26.90] 2020-03-19 04:43:12

ХӨГЖИЖ БАЙГААМ УУ,МАНИЙГ БАГАД Л ХОЙШОО ГАНЦ ЧИГЛЭСЭН ЗАМ БАЙСАН ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ Л БАЙГАА БИЗ ДЭЭ

орос [64.119.23.208] 2020-03-19 03:29:58

хогын оросууд хөрөнгө оруулалт хийхгүй бн дээр нь манай дарга идэж уугаад дуусгаж байна

ЗОЧИН [103.57.95.243] 2020-03-19 03:05:42

УБТЗ ТОМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЗАРДЛАА БАГАСГАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,ЗАСВАРЫН МӨНГӨӨ БУЙ БОЛГО,ҮҮНД: 1.ЕРӨНХИЙ ХОРООНЫ МЭРГЭЖЛИЙН БУС 3 ХҮНЭЭ СОЛЬ 2. УБТЗ-ын ДЭЭД УДИРДЛАГАД ХҮНИЙ ӨӨРИЙНГҮЙ ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ СОЛЬЖ ШИНЭЧЛЭ 3.УДИРДАХ ГАЗАР, ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН ГАЗРУУДАД ОНЦ ХЭРЭГГҮЙ ҮЙ ОЛОН ОРОН ТОО, АЖИЛЛАГСАД БУЙГ 20% ЦОМХОТГО 4.ТЭЭВЭРТЭЙ ШУУД ХОЛБООГҮЙ НИЙГМИЙН ЧАНАРТАЙ ТЗ-ЫН ДЭЭД СУРГУУЛь,КОЛЛЕЖ,ТМС,27 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ,АМРАЛТ СУВИЛАЛЫН ГАЗРУУД,СОЁЛЫН ОРДОН,ЗОЧИД БУУДЛУУД,ХҮҮХДИЙН ЗУСЛАН,ОРОН СУУЦНЫ А/А-НУУД,ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД Г.М.-г ЗАРИМЫГ НЬ УЛС ОРОН НУТАГТ ӨГ,ЗАРИМЫГ НЬ ӨӨРӨӨ ӨӨРИЙГЭЭ САНХҮҮЖҮҮЛЖ БИЕ ДААЛГА,ЗАРИМЫГ НЬ ТАТАН БУУЛГАЖ ЗАРДЛАА БАГАСГА,ЖНЬ: ТЗ-ЫН ДЭЭД СУРГУУЛЬД ТАТААС ОГТ ХЭРЭГГҮЙ,ХҮССЭН НЬ ЗАРДЛАА 100% ТӨЛӨӨД СУРАГ,УБТЗ ТЭДНЭЭС ХЭРЭГЦЭЭНИЙХЭЭ ХЭРЭЭР ШАЛГАРУУЛЖ АВДАГ БОЛОХ,ТАРИФ НЭМЭХ,ТӨРӨӨС ТАТААС АВАХ АСУУДАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ.

Зочин [14.0.47.49] 2020-03-19 03:05:04

bagon shinechilsen geed tasalvariinhaaa uniig nemchihgui bol yahav

Зочин [103.229.121.2] 2020-03-19 03:04:04

Манай дээгүүр байгаа хэд идэж уух, яаж баяжих вэ л гэхээс өөр юм боддоггүй бодийч хүсэл байхгүй юм даа.Бал даргын үеэс хойш томоохон бүтээн байгуулалт гээд байх юм алга.бүтээн байгуулалт хийе гэсэн хүсэлтэй нэгнээ татаж унагадаг амиа хичээсэн ийм улс болж дээ.

зорчигч [66.181.166.154] 2020-03-19 02:49:38

хятадаас авчирсан шинэхэн вагон аюулгүй ажиллагааны чанарын шаардлага хангаагүй асуудал гарч байсан байхаа дахин тийм балай юм бүү хийгээрэй дээ. Ер нь энэ жил бол хойшлуулсан нь дээр байхаа

Зочин [202.131.231.222] 2020-03-19 02:29:39

ШИНЭЧИЛ!!!

MOGEUH [202.55.188.40] 2020-03-19 02:28:36

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.