Өнөөдөр гэр хорооллын гудамж талбайд автомашинтай ариутгалыг хийнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхлээд байна.

Энэ долоо хоногийн хувьд Мягмар, Лхагва гарагт хотын гол гудамж талбайд ариутгал хийсэн. Харин өнөөдөр болон маргааш гэр хорооллын гудамж талбайд хийхээр төлөвлөжээ.

Өмнөх өдрүүдэд дараах байршлын 8000 м.кв талбайн автозам, тусгаарлах ногоон зурвас, явган хүний зам, ногоон байгууламж, иргэдийн амрах талбай, бохирдсон булан тохойд тус тус хийж гүйцэтгэжээ.

  • Сүхбаатарын хөшөө
  • Хонхтой цэцэрлэг
  • Централ тауэрийн урд цэцэрлэг,
  • Нацагдоржийн номын сан,
  • Автобусны буудал
  • Драмын театр,
  • Сөүлийн гудамж,
  • Цэрэндоржийн гудамж
  • Циркийн хойд хэсэг
  • Амарын гудамж,
  • Спортын төв ордон,
  • Монгол Улсын Багшийн их сургууль
  • Өргөө-2 кинотеатр
  • Засгийн газрын ордны хойд цэцэрлэг,
  • Учралын цэцэрлэг,
  • Асашёрюгийн цэцэрлэг
  • Самбуугийн гудамж
  • Ард кинотеатр
  • барилгачдын талбай
  • тусгаар тогтнолын талбай
  • Жуулчны гудамж
  • Улаанбаатар их дэлгүүр,
  • Мэргэжилтний 20,
  • Хүнсний 20 дугаар дэлгүүр,
  • Зүүн 4 замын автобусны буудал, ТҮЦ, сандал, хогийн сав

Нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 38 компаний тоног төхөөрөмж, зориулалтын автомашинуудыг ашиглаж байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:53:29

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:53:28

Зочин [66.181.164.214] 2020-03-19 13:46:24

амжилт

Зочин [103.10.21.57] 2020-03-19 07:47:13

Ариутгалын ажлыг ШОУ гэж хардаг та хэн бэ Ард иргэдээ халдвараас хамгаалж байхад ШОУ гэж байдаг ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ...Та болоод таны аав ээж үр хүүхэд хамгаалагдаж байгааг ойлго ЗА ЗА БОЛЬЕ чам шиг юманд юу ч хэлээд нэмэргүй чи зүгээр л СЭМЭ д оч

Би [202.9.40.191] 2020-03-19 05:24:28

Халдварын голомт үүссэн юм шиг шоу хийх юм Сонгуулийн сурталчилгаа хийж байгаа юм шиг ажил хийх юм Халдварын голомт үүсвэл гудамж талбайг ариутгал хийдэг юм Эсвэл УБ-д халдвартай хүн оруулчихаад нуугаад байгаа юм уу Сүхбаатарын талбайд ариутгалын машин зогсоож шоу хийж далимдуулж мөнгө угаахаа болино уу

Зочин [103.10.21.57] 2020-03-19 04:47:45

БҮХИЙ Л ЗҮЙЛ ДЭЭР ТӨР ЗАСГИЙГ ХАРЖ БАЙХААР ТӨР ЗАСАГТАА ДЭМЖЛЭГ БОЛОХ ҮҮДНЭЭС УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШИЛД ИРГЭН БҮР ӨӨРИЙН САНААЧЛАГА ОРОЛЦООГОО ЯМАР Ч МӨНГӨ ТӨГРӨГ ХАРАХГҮЙГЭЭР ОРУУЛДАГ БАЙМААР....САНАЛ 1 АЙЛ БҮР ХАШАА ХОРООНДОО АРИУТГАЛ ХИЙЖ ОО доо ХЛОРЫН ШОХОЙ ХИЙХ САНАЛ 2 ААН өөрсдийн 50м газраа маш гоёмсог үзэмжтэй цэвэр цэцэг ногоотой болгох мөн орчныхоо явган зам талбайг угаах эсвэл будах. тэнд байгаа сандал хогийн сав самбарыг угаах өнгө будгийг сэргээх САНАЛ 3 Хаяг үүд хаалгаа аль болох үзэмжтэй байдлаар шинэчлэх тохижуулах зэрэг ажлуудыг бага багаар шат дараатай хийвэл НИЙСЛЭЛ ХОТДОО ОРУУЛЖ БАЙГАА ТАНЫ ХУВЬ НЭМЭР БОЛНО ХОТ МААНЬ Ч САЙХАН ХАРАГДАХ БОЛНО ....ХОТЫН МААНЬ ТӨВ НЬ ЦЭВЭРХЭН МӨРТЛӨӨ БУСАД ГАЗАР ХОГ ШОРОО ТООСОНДОО ДАРАГДСАН ЗЭВХИЙ СААРАЛ БАЙГААД БАЙНА.....

зочин [103.9.88.162] 2020-03-19 04:23:02

ИХ ЛЭЛГҮҮР, АЛТАЙ ЦЕНТР,ТЭНГИС кино театрийг ариутгаарай,маш олон хүн цуглардаг шүү

Зочин [192.82.77.173] 2020-03-19 03:43:40

барсын хойд талын цэцэрлэгний хогийг ббрсдийнх нь зардалаар ариутгуулаачээ

Зочин [203.91.115.49] 2020-03-19 02:36:02

маш зөв гэхдээ нэгэнт хөлс хүч зараад ажил хийж байгаа юм чинь нэг биш хэд хэдэн удаа ялангуяа жорлонд нь дээр үед хийдэг шиг хлорын шохой хийж ариутгах хэрэгтэй тэгэхгүй бол зөвхөн корона биш халдварт шар болон гэдэсний халдвар сүрьеэ бохир хөрсөөр дамжин гарна


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.