Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ хүргэе. Өнөөдөр Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байх тул тус чиглэлд замд гарах жолооч нар тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малчид малаа ойр байлгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын бодит мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээг дагахыг онцгойлон анхааруулж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:15:37

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:15:37


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.