О.Оюунчимэг: Гуравдугаар сарын 27, 28, 29-нд ихэнх нутгаар дулаарна

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлж буйгаар өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурсан. Өнөөдөр Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх тул цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Цаг уур орчны шинжилгээний газрын Цаг уурч О.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

ӨНӨӨДӨР ЗҮҮН АЙМГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРНО

-Өнгөрсөн өдрүүдэд нэлээд дулаарсан. Ирэх өдрүүдэд цаг агаарын төлөвийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гуравдугаар сарын 23-ны шөнө Увс болон Завхан аймгуудын нутгаар их цас орсон. Тэр дундаа Увс аймгийн Өмнөговь сум болон Улаангомд цас их орсон байгаа. Энэ процесс зүүн тал руу шилжиж Хөвсгөл, Булган аймгийн нутгаар цас орж байна. Харин Эрдэнэт хотод бороо орсон байгаа. Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Өнөөдөр зүүн аймгийн хойд хэсгээр цас орно.

ӨЧИГДӨР ЭРДЭНЭТ ХОТОД 14 ЦАГИЙН ҮЕД АНХНЫ БОРОО ОРСОН

-Өчигдөр зарим аймгуудаар хүчтэй шороон шуурга болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан?

-Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар нэлээд хүчтэй шороон шуурга шуурсан. Энэ салхи өнгөрсөн шөнө төв аймгийн зүүн хэсгээр болон говийн аймаг, зүүн аймгийн баруун хэсгээр шуурсан. Мөн өнөөдөр говийн аймаг болон төвийн аймгийн зарим нутгаар шороон шуурга шуурна. Анхны бороо Ховд аймагт орсон. Мөн өчигдөр Эрдэнэт хотод 14 цагийн үед анхны бороо орсон байна.

-Цаашид цаг агаарын төлөв байдал ямар байх бол?

-Гуравдугаар сарын 26-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, гуравдугаар сарын 27-нд зүүн аймгийн нутгаар ялимгүй цас орно. Харин гуравдугаар сарын 29-нд баруун аймгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй байна. Мөн энэ сарын 30-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхины хувьд энэ сарын 26-нд говийн нутгаар, гуравдугаар сарын 27-нд зүүн аймгуудын нутгаар шуурч, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

-Томоохон голын сав газраар хүйтний эрч суларсан уу?

-Увс нуур, Дархадын хотгор, Завхан гол болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм хүрч хүйтэрнэ. Харин Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, өдөртөө 8-13 градусын хүйтэн байна. Харин говийн бүсийн өмнөд хэсгээр 8-13 градус, өдөртөө 1-6 градусын дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 11-16 хүйтэн, өдөртөө 1-6 градусын хүйтэн байна. Гуравдугаар сарын 27,28,29-нд ихэнх нутгаар дулаарна. Сарын сүүлээр дулаарч байгаа боловч гуравдугаар сарын 30-наас бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:00:25

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:00:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.