Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн ачааг 21 хоног тусгаарлана

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын онцгой комисс өчигдөр 14 дэх хуралдаанаа хийсэн. Хурлаар тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан юм. Үүнтэй холбоотойгоор эдгээр иргэний ачааг мөн 21 хоног тусгаарлах болсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.

Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхааруулав.