Ш.Анхмаа: Товчоодод ажиллаж буй албан хаагчдад урамшууллын мөнгө олгож байгаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэг, “Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоодод ажилласан байна.

Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгийн тухайд өдөрт зургаан албан хаагч хяналт шалгалт хийж байгаа юм. Уг товчоо Ар гүнт, Өвөр гүнтийн зуслан руу чиглэсэн хөдөлгөөн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас ирэх зорчигчдын урсгал ихтэй байдаг. Өдөрт дунджаар 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 6000 гаруй зорчигч орж, гардаг байна. “Ажиллаж байгаа албан хаагчдыг маск, нүүрний хаалт, дүрэмт хувцас зэрэг хамгаалах хэрэгслээр хангаж ажиллаж байгаа” хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн Эрүүл мэндийн зохицуулагч Г.Эрболд хэллээ. Энэ үеэр Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энд ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хоол болон урамшууллын мөнгийг тогтмол олгож, товчооны байрны орчин нөхцөлийг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах ёстой” гэдгийг анхаарууллаа.

Налайх дүүргийн ЗЦГ-ын ахлах ахлагч Б.Сүхбат “Өнөөдөр 17 цагийн байдлаар товчоогоор орсон 979, гарсан 1351 тээврийн хэрэгсэл, орсон 3164 зорчигч, гарсан 4455 зорчигч байна. Амралтын өдрүүдэд иргэдийн орох, гарах хөдөлгөөн ихэсдэг. Ялангуяа Тэрэлж рүү гарах хөдөлгөөн ихсэх хандлагатай байдаг. Иргэдийн зүгээс урт дараалал үүсэх үед бухимдах тохиолдол гардаг. Бусдаар сэжигтэй тохиолдол болон ямар нэг зөрчил илрээгүй” гэлээ.

Харин Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга С.Манатбек хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн байгууллагаас нийт 12 албан хаагч ажиллаж байна. Маск болон бээлийг өдөр бүр тарааж, хамгаалах хэрэгслээр хангаж байгаа бөгөөд өдрийн 3 хоолтой” гэв.

Мэргэжлийн байгууллагын албан хаагчдын мэдээллийг сонсны дараагаар Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ямарваа нэг эрсдэл гарч, өвчин халдварлалаа гэхэд юун түрүүнд эдгээр товчоодын албан хаагчид аюулт өртөх магадлалтай. Иймд албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хувцас, маскны хангамж, хоолны чанар маш сайн байх ёстой. Энэ үүднээсээ товчоодын үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар асуудал үүсч буйг сонсохоор ажиллаж байна. Товчоодод ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, маск, хувцас, хоол болон урамшууллын зардлыг НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргаж байгаа юм. Иймээс амин дэмтэй хоол хүнсээр хангах, урамшууллын мөнгийг нь олгох, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж ажиллах ёстой шүү. Мөн хамгаалах хувцсыг угааж, ариутгах шаардлагатай. Хүн хүч хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлт хүч ажиллуулаад дараалал үүсгэхгүйгээр зэрэг зэрэг асуумж бөглүүлээд, хяналтаа тавиад явах хэрэгтэй. Гэнэтийн шалгалтаар товчоодын үйл ажиллагаа, хяналт шалгалт сулрах хандлага байдаг шүү. Ингэж болохгүй. Ямар ч тохиолдолд хяналтыг маш сайн тавьж, иргэдээс асуумж зөвлөмжийг авах хэрэгтэй” гэдгийг санууллаа.

Дашрамд дурьдахад, Улаанбаатарын шалган нэвтрүүлэх товчоодын урсгал хөдөлгөөний тандалт судалгаа өвчлөл гарсан тохиолдолд халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг хурдан хугацаанд олж тогтоох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор НЗДТГ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Тэдний тавьж буй асуумж-аргачлалын үр дүнд цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.212.118.229] 2020-04-01 05:26:36

ТОВЧООДОД АЖИЛЛАЖ БУЙ, ТУСГААРЛАЛТЫН ГАЗРУУДАД АЖИЛЛАЖ БУЙ, КОРОНОВИРУСТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛЖ БУЙ ЭМЧ, ЦАГДАА, ОНЦГОЙГЫНХОН, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ЗЭРЭГ БҮХ ХҮМҮҮСИЙН ЦАЛИНГ 2 ДАХИН ӨСГӨЖ ӨГӨХ, ХАЛУУН ХООЛ УНДААР ГАЗАР ДЭЭР НЬ ҮНЭГҮЙ ХАНГАЖ БАЙХ, АМРАХ, ХОНОГЛОХ БАЙР СУУЦЦААР ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ, ГАДААД ОРНУУДАД ИЙМ ЖИШГЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ЮМ БНА.

Иргэн [203.91.119.42] 2020-03-30 08:11:04

худлаа , өгөөгүй шүү

Зочин [202.179.27.240] 2020-03-30 00:17:54

АНХМАА АВГАЙ ХУДЛАА ЯРИХАА БОЛИОРОЙ. ЯМАР Ч МӨНГӨ ӨГӨХГҮЙ БАЙГАА ШҮҮ.... ТЭР ӨГСӨН ГЭХ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛ ДАА. ӨӨРСДӨӨ АВЧ ИДЭЭГҮЙ БОЛ АЛЬ Ч БАЙГУУЛЛАГААС МӨНГӨ ОГТ ӨГӨӨГҮЙ ШҮҮ. ХУДЛАА ЯРЬЖ ПОПОРДОГОО БОЛЬ

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:38:41

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:38:40

Zochin [64.119.24.78] 2020-03-29 13:54:28

Yagaad iim hudal medeelel hiigeed bgaan iluu uguh baitugai harin ch hasdag shdee

Зочин [202.9.46.176] 2020-03-29 11:27:22

худлаа гэсэн шүү

Банзай [64.119.16.193] 2020-03-29 13:42:24

Өгөх ёстой. Ичээндээ орсон иргэдийгээ харж үзээд байгаа бол Голомтонд ажиллаж байгаа эмч эмэлгийн ажилтнууд Онцгойгийнхоныг онцгой анхаарч үзэх нь зөв.

Zochin [172.58.45.138] 2020-03-29 09:01:55

Gants yumnii mongo belneer n

Ard [202.126.88.51] 2020-03-29 06:59:52

Za ashgui dee. Uurt ni ch ar gert ni bas ugukh kheregtei.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.