Баар, фитнесс, соёл урлагийн газруудын түр хаасан хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа “ХОТ-ын мэдээллийн цаг”-т оролцож байхаар болсон. Энэ дагуу өнөөдөр эхний мэдээллээ хийлээ. Тэрбээр, бид тайвширч назгайрч болохгүй. Иргэдээс хорио цээрийн дэглэмээ цуцлах хэрэгтэй гэсэн гомдол их ирж байна. Гэвч цаашид эрсдэл гаргахгүйн тулд хүн бүр хамтарч ажиллаж, хорио цээрээ сахих хэрэгтэй.
Дэлхийн хотуудад коронавирусийн халдвар буурахгүй, улам эрчимжиж байгаа учраас өмнө хэрэгжиж байсан захирамжийн хэрэгжилтээ цаашид үргэлжлүүлнэ. Тодруулбал, амралт сувилал, фитнесс, бассейн, саун гэх мэт өмнө нь хаагаад байсан олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг хааснаа дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Тиймээс аж ахуй нэгж, иргэд, оршин суугчид зөвөөр ойлгож, хамтарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол Монгол Улсын нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын захирамж гаргаж, зарлиг тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Хөл хорионы үед дэг зөрчсөн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож ажиллаж байна. Мөн гэр оронгүй 382 иргэнээс 144 иргэнийг ар гэртэй нь холбогдож буцаасан. Үлдсэн иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байлгаж, завсар зайгаар нь жижиг сажиг ажил хийлгэх арга хэмжээ зохион байгуулж байна"гэв.
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй
ШҮҮХ: Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэнэ
Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа