НИТХ: Шашны байгууллагуудыг хянахыг үүрэг болгожээ
"COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод эрсдлийн үнэлгээ хийхэд "өндөр эрсдэлтэй" гарчээ.
Тиймээс өвчлөл гарсан үед хэрхэн ажиллах төлөвлөгөөг нийслэлээс гарган ажиллаж байгааг өнөөдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдааны үеэр НОБГ-ын дэд дарга, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын зам, томоохон зах, худалдааны төвийн орчим, үерийн ус зайлуулах далан сувгийг тогтмол халдваргүйжүүлж байна. Энэ ажлыг гүйцэтгэх гэрээт 37 ААН өнгөрсөн хугацаанд 18 мянга гаруй цэгийг ариутгажээ. Түүнчлэн үйлчилгээний 32.704 газрыг хянаж шалган, хорио цээрийн дэглэм зөрчсөн зарим газрын зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авчээ. Танилцуулгын дараа НИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан учир иргэн бүр өндөр хариуцлагатай байх ёстой болж байна. Гараа тогтмол угааж, ариутгах, амны хаалт зүүх, олны хөлийн газраар зорчихгүй байх нь чухал. НИТХ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, холбогдох шийдвэр гаргахад бэлэн байна” гэв.
НИТХ-ын тэргүүлэгчид “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Тогтоолоор нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих”-ыг үүрэг болгов.
Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдсан юм.
Эх сурвалж: Монцамэ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу