Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Aдмин / Нийгэм

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 02-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл нийт иргэдийн 34 хувь нь саналаа өгсөн байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс санал авах хугацааг 20 хоногоор сунгаж байна. Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэ удаа SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” гэдгийг онцолж хэллээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 277 мянган иргэн санал асуулгад оролцсон бөгөөд саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгчээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудад санал өгсөн байгааг Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг дуулгалаа.

Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд Баянгол дүүрэгт 15 %, Баянзүрх дүүрэгт 15%, Налайх дүүрэгт 62,5%, Сонгинохайрхан дүүрэгт 37,5%, Сүхбаатар дүүрэгт 56%, Хан-уул дүүрэгт 35%, Чингэлтэй дүүрэгт 80,5%, Багануур дүүрэгт 55%, Баганхангай дүүргийн иргэд 100% оролцож саналаа өгчээ.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэн бүрийн мэдээлэл дээр үндэслэж, төсвийн төлөвлөлт хийх давуу талтайг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо онцолсон юм. Тэрбээр “SmartUb аппликейшн бүх төрлийн андройд утсанд ашиглагдана.Иргэдийн хувьд апплйкейшнийг татаад овог нэр гэрийн хаягаа оруулснаар өөрийн амьдарч байгаа хороондоо ямар бүтээн байгуулалт хийх саналаа өгөх боломжтой” гэв.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл явагдахаар боллоо. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнийг татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Буруу Цолмон [103.10.23.106] 2020-04-04 09:18:05

МӨНГӨ БАЙДАГ ЮМ БОЛ АРИУТГАЛ ХАЛДАВГҮЙЖҮҮЛТЭНД ЗОРИЛ ГЭР ХОРООЛЫН ГУДАМЫГ АРИУТГАЖ ИХ ЦЭВРЭЛЭГЭГ ИРГЭН БҮРЭЭР НЭГДСЭН ЖУРМААР 7 ХОНОГ ТАСРАЛТГҮЙ ХИЙЛЭГ ХОГИЙГ АЧИЖ ЦЭВЭРЛЭЛ АЙЛ ӨРӨХ БҮРД АРИУТГАЛЫН БОДИС ӨГЧ ХАШААГ НЬ АРИУТГУУЛЬ ЗЭРЛЭГ УРГАМАЛЫГ ХУСАЖ ЦЭВЭРХЭД ТУСАЛЦАА ҮЗҮҮЛ ИЛ ЗАДГАЙ БИЕЭ ЗАСАГЫГ ЗОГСООЖ БАЙГЫН ИРГҮҮЛ ГАРАЖ ӨНДӨР ТОРГУУЛ НООГДУУЛ ХОТ ДҮҮРЭГ ХОРОО ХОРИН ӨВЧНӨӨС УРДЧЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛАА ХИЙХГҮЙ БАЙНА ДАН ГАНЦ МААСАГ ЗҮҮСЭНЭЭР АЮУЛ ТОЙРОХГҮЙ АХУЙН АРИУН ЦЭВРЭЭС ИХ ХАМААРНА

Зочин 966 [192.82.76.78] 2020-04-01 16:03:23

Энэ долларын ханшийг монгол банк барихаа больж сайн унгаах хэрэгтэй цаад төгрөгийн ханшыг чангалах бодлого явуулж энэ ногоон цаасыг арилжаанаас шахах цаг нь болсон корона вирусс бидэнд том боломж олгож байна

Зочин [122.201.26.13] 2020-04-01 10:13:49

Тэр чинь болохгүй бн лээ. Applicationoo ажиллуулаа

Caнал [192.82.69.21] 2020-04-01 08:45:07

Нийслэлийн хэмжээнд нэн түрүүнд гэр хороолол, орон сууц, гудамж талбайн хогийг цэвэрлэж ачих хэрэгтэй байна.

зочин [192.82.69.21] 2020-04-01 08:32:05

НИТХ-н Баатархүү гэгчд хийх ажил баймаар юм дандаа хэрүүл хийж яв шүү хар тэнэг

Санал асуулга нэртэй луйвар [178.232.28.52] 2020-04-01 07:42:03

ард түмнээсээ санал асууна гэдэг бол 100% луйвар. Хятадын 10.000 гар утастай хакеруудыг мартаагүй биз дээ. Ийм хэдэн зуун хуулв бүлэглэл байдаг.

Zochin [119.40.103.3] 2020-04-01 06:29:03

Энэ програмын заавар хэрэгтэй байна. Би бас иргэний үүргээ биелүүлэх гээд сайн ашиглаж чадахгүй байна.

Зочин [202.55.191.194] 2020-04-01 05:27:48

НААД АПЛИКЕЙШИН ЧИНЬ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

Зочин [103.57.95.181] 2020-04-01 05:09:44

BAYANGOL DUURGIIN UGSARMAL ORON SUUTSNUUDIIN GADUUR ZARIM NEG BARILGAD XIISEN DULAALGIIG NIITED NI XIINE UU. ENE NI DULAANII ALDAGDAL BUURUULAX, ERCHIM XUCH XEMNEX ASHIGTAI TUL ANXAARAARAI

Зочин [66.181.183.20] 2020-04-01 04:03:04

SmartUB гэсэн апп нь ёстой ажилладаггүй юм байна лээ дээ. Суулгаад, рестарт хийгээд, бүртгүүлэх гээд яаж ч үзээд болохгүй байна лээ. Холболтоо шалга гээд л таг. Хайран мөнгө. Ажилладаггүй юмаар хариу авах гээд хүлээгээд суугаад байна даа.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.