Зөвшөөрөлгүй байрлуулсан 51 самбарыг буулгажээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэл хотын гудамж, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, хаяг, сурталчилгааг буулгах ажил 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд 47 аж ахуйн нэгж байгууллагын д51 мэдээллийн самбарыг буулгаж, холбогдох удирдлагуудад мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт баталсан удирдамжийн дагуу энэ сарын 1-13-ны өдрийн Ажлын хэсгийн үзлэг шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан самбар хаягийг албадан буулгаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, самбар, хаяг нь стандарт тавигдах шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гадна зар сурталчилгааны байгууламжууд хамрагдаж байгаа юм.

Энэ Ажлын хэсэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл ажиллаж, хяналт шалгалтын дүнг энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерт танилцуулах юм байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.30] 2020-04-05 02:28:02

Haldvartiin avtobusnii buudliin zavaan Tushnuudiig hezee buulgah ve. Hurdan buulgaachee. Yavgan huniu zam deer tavisan zavaan yumnuud dotroo basj sheegeed bj bhiin. Ene ulsad tor zasag bnuu er n

Зочин [202.126.89.228] 2020-04-05 03:44:06

Буулганаа Гантөмөр


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.