Б.Ууганбаяр:Тусгаарлах байрнаас өнөөдөр 455 иргэн гарна
Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд байна. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсан байгаа. Харин Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсан бол Жаргалант сувилалд хоёр иргэн тусгаарлагдсан. Мөн Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна. Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт 1410 иргэн гэртээ тусгаарлагдаж байна. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг бүртгэж байгаа" гэв
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ГАДААДЫН 45 УЛСААС 6313 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН БАЙНА
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь санхүүгийн бололцоо тааруу гэх шалтгаанаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Токиогоос ирсэн нислэгтэй холбоотой зарим буруу ташаа мэдээлэл гарах болсон. УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, дипломат албаны хүмүүс болон гэр бүл, монгол хүнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн ирэх боломжтой юм. Токиогийн онгоцонд дөрвөн гадаад хүүхэд ирсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн шаардлагыг олон нийтэд танилцуулсан. Жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настай хүн зэрэг таван үндсэн шалгуур тавьсан. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийг коронавирусийн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлага тавьсан.
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
МАШИНД МӨРГҮҮЛЖ ЭРСЭДСЭН ОЛОН БЯЦХАН ЗҮРХИЙГ ИНГЭЭД Л МАРТАЦГААХ УУ?
ХУУЧИН АВТОМАШИНЫ ХУДАЛДАА