ФОТО: Цахим ертөнц байгаагүй бол Covid-19 одоогийнхоос хэд дахин их сүйрэл дагуулах байсан

Ц.Анударь / Гадаад мэдээ

Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар нэг сая хол давсан хүн ам COVID-19 коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Түүнчлэн дэлхийн улс орнуудын талаас илүү хувь нь хөл хорио тогтоогоод байна. Цар тахалын хэмжээнд хүрээд буй уг вирусын халдвар гарснаас хойш дэлхийн томоохон улс орнуудын хувьд хэрхэн цахим орон зайд шилжсэнийг Reuters агентлаг онцолсон байна.

  1. Хятад, DJ Eddy болон Rhytmic нар Электроник хөгжмийн лайв арга хэмжээнд өөрсдийн сэтийг тоглож байна.image
  2. Хонконг, Тахилч Томас Лав Квок Фай онлайнаар хүмүүстэй холбогдож байна.image
  3. Япон, Комаки Ямашита бол Японы үндэсний бүжигчин юм. Зурагт түүний охин онлайн бүжгийн хичээл үзэж буйг харуулжээ. Сургуулийн үйл ажиллагаа түр зогссон учраас тэрээр ийнхүү бүжгийн хичээлээ гэртээ үзэж байгаа нь энэ.image
  4. Венесуэл, Коронавирусын халдварын тархалтаас шалтгаалан Ана гэрээсээ “виртуал аялал” хийж байна. Энэ “аялалд” түүний найзууд ч бас нэгджээ. Тусгаарлалттай холбогдуулж түүнээс юуг хамгийн ихээр санаж буйг нь асуухад тэрээр, “Би тэврэлтийг хүсэж байна. Бид хоорондоо ярилцаж болох хэдий ч биеийн холбоо, харилцаа хамгийн их хэрэгтэй байна” гэжээ.image
  5. Их Британи, Лондон. Жо Прудлов бүсгүй гэрээсээ онлайнаар ажиллаж буй нь. Тэрээр гэртээ өөрийгөө болон охиноо тусгаарлаад байгаа юм.image
  6. Хятад, Шанхай. Дино лигийн гэр бүлийнхэн гэртээ онлайнаар фитнессийн хичээл үзэн савтай ус ашиглаж, дасгал хөдөлгөөн хийж буй нь. Гэрийн эзэн хэлэхдээ, “Бид ихэнх цагийг гэртээ өнгөрөөж байна. Биднийг хүчлээгүй ч энэ нь миний гэр бүлийг халдварт вирусээс хамгаалах хамгийн шилдэг арга гэж бодсон учраас гэр бүлээрээ дасгал, хөдөлгөөн хийхийг илүүд үзсэн” гэжээ.image
  7. Хятад, Бээжин. “The 2econd” хамтлагийн уран бүтээлчид фэнүүддээ зориулан уран бүтээлээ онлайнаар хүргэж байгаа нь.image
  8. Итали, Милан. Тэрээр онлайн Франц хэлний хичээл үзэж буй нь. Италийн засгийн газрын зүгээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг вирусын тархалтаас шалтгаалан зогсоох шийдвэр гаргаж, ард иргэдийг гэрээсээ ажиллахыг зөвлөөд байгаа юм.image
  9. Хятад, Шанхай. Дунд сургуулийн сурагч хүү онлайн хичээлээ үзэж буй нь. Тэрээр “Би хамгийн ихдээ өдөрт нэг л удаа гэрээсээ гарч байгаа. Эцэг эх маань хэлэхдээ гэрээс гарах бол маскаа зүүж, орж ирснийхээ дараа гараа маш сайн угааж бай гэсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.image
  10. Итали, Милан. Коррандо Томассини болон түүний эхнэр Розанна Масерати гэрээсээ ажиллаж буй нь. Тус улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд вирусын тархалтыг саармагжуулах зорилгоор иргэдийг гэрээсээ ажиллахыг үүрэгдсэн юм.image


Сэтгэгдэл

иргэн [192.82.65.90] 2020-04-09 13:19:15

монголд хүмүүс фейсбүүкээр ЗГыг шахаагүй бол өдийд яах ч бсан юм бүү мэд. Миний санаж бгаар бол эхний үед манай удирдлага юу ч хийгээгүй. УИХ бол бүр сураг ч үгүй таг бсан. Харин Хүрэлсүх л зангарагдаж бж зөв шийдвэр гаргасан биш үү. Хятад бол харин ч шударга, ил тодоор дэлхий нийтэд мэдэгдсэн. Эхний үедээ мэдээгүй, тодорхойлж дийлээгүй болов уу. Гэхдээ 1 сараас хойш Хятадын ЭМ байгууллага ийм аюултай тахал гарлаа гээд бхад АНУг дууриаж ЕХ бараг инээгээд л сууж бсан шүү дээ. Тэрний оронд бэлтгэлээ базааж бхад яасан юм. Маск зүүсэн хүнийг бас аки гаралтай хүмүүсийг ад үзээд л

Зочин [103.229.121.116] 2020-04-10 21:09:46

гол нь маскаа хэрхэн зөв хэрэглэхийг заагаад өгчих хэрэгтэй. аминдаа хайртай л бол заавар журмыг дагаж л таараа.

Зочин [103.229.121.116] 2020-04-10 20:53:29

амьсгалын замын халдвараас маск зүүж л сэргийлмээр юм. урдах хүнийг чинь ханиаж ярихад шүлс нь амруу чинь үсрэнэ. салхи хөлөглөөд бүр хол зорчих байх. үүнээс маск нилээд тусгаарлах байх

zochin [202.179.13.118] 2020-04-09 11:48:19

ta nar sain ujialj demjij bna

dd [49.0.144.72] 2020-04-09 11:26:05

udahgui namjina bizee

zochin [202.9.46.173] 2020-04-09 10:28:49

sots iin ued jil bolgon auyl gamhgiin irgenii khamgaalaltiin surguuli beltgel khiideg b.san turhlagatai .

Зочин [202.179.13.118] 2020-04-09 11:52:26

cni dain uzeegui bol duugu nl bai onoodor dainii khemjeend khureed baigaag chi medekhuu

Tahal [98.253.30.34] 2020-04-09 11:34:22

Ter chin baigaliin gamshig bolon dain tulaanii ued yah ve gesen zorilogo aguulagatai surgaltuud bsn bhaa golduu.

Зочин [202.9.46.199] 2020-04-09 09:38:53

Хятадын ухань хотод коронавирусийн халдвар гарлаа гэж мэдээ гарангуут дэлхийн бүх улс орнууд хилээ хааж хөл хөдөлгөөнийг хязгаарласан бол коронавирусийн халдвар дэлхий даяар халдварлахаас урьдчилан сэргийлж чадах байсан.

MOGEUH [202.55.188.91] 2020-04-09 09:35:40

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.