УБТЗ-ын 1200 орчим ажилтан богиносгосон цагаар ажиллаж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Коронавирусын халдварын улмаас Дэлхийн эдийн засаг сэхээнд байна гэж судлаачид дүгнэж байна. Манай улсын хувьд гэсэн орлого зарлага буурч, аж нэгж болон хувийн байгууллагууд ажилчиддаа цомхотгол хийж эхэлсэн.

Харин УБТЗ-ын зорчигч тээврийн орлого 1.7 тэрбум төгрөг, ачаа тээврээс 16 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа. Хэдий алдагдалтай ажиллаж байгаа гэсэн ч УБТЗ ажилчдаа цомхотгоос илүүтэй ажлын байраа хадгалахын тулд зохих хөдөлмөр зохион байгуулалт авч хэрэгжүүлж байгаа юм байна.

УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж: УБТЗ нийгэмлэг 15 мянга 900 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 10 мянга гаруй нь хөдөлгөөнтэй шууд холбоотой үндсэн албанд ажилладаг бол үлдсэн нь нийгмийн салбар буюу барилга, сургууль, цэцэрлэгт ажилладаг. Хөл хориотой энэ үед манай нийгэмлэг ажлын цагийг богиносгох, цалинтай, цалингүй чөлөө олгох, алсын зайнаас ажиллуулах зэрэгт анхаарч байна. УБТЗ-ын 1200 орчим ажилтан богиносгосон цагаар ажиллаж байгаа. Замын даргын шийдвэрээр ээлжийн амралтын хоорондын зай зургаан сар байсныг дөрвөн сар болгосноор нийт ажилтны 28 хувь нь амралтаа авсан. Үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон нийгмийн салбарын ажилчдаа сул зогсолтоор буюу цалингийнх нь 75 хувиар цалинжуулж байгаа” гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.10] 2020-04-26 19:17:40

Тарган хүмүүс нь ажилдаа үлдэж туранхай хүмүүс нь гадаад руу ажилах өргөдөл өгөөд

Зочин [202.126.89.51] 2020-04-09 03:36:27

Hudulguuntei holbootoi ajilchid UBTZ iin gol hudulguguch huch. Gol tsum uchir tedniigee yaj hudulguh be dee. Mun tsalin hulch ch adilhan. Zasgiin gazar ch gesen ter NDaatgal, HAOAT zergiig ni harj uzeh heregtei shuu.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.