Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр Налайх дүүрэгт боллоо. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэхийг хориглосон. Засгийн газрын гишүүд нийслэлийн гэр хороололтой танилцан, хотын дээгүүр нисдэг тэргээр ниссэн. Гэр хороолол маш том газрыг эзэлсэн байсан. Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр анх удаа хангах ажил амар байсангүй. Хүний амь ч үрэгдлээ. Гэхдээ бид эхлүүлсэн ажлаасаа ухраагүй. Шахмал түлш хэрэглэснээр бид энэ өвөл утааг 50 хувиар бууруулж чадлаа. Цаашид дахин бууруулна. Хоёр дахь үйлдвэр ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Одоогийн шахмал түлшний үйлдвэрийн түүхий эдийг Өмнөговь аймаг дахь Ухаа худгийн уурхайгаас авто замаар тээвэрлэж байна. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсноор түүхий эдийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болно” гэлээ.

Мөн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, иргэдийн ажил амьдралд томоохон хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан гэдгийг Ерөнхий сайд онцолж хэлэв.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэжээ. Жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийн барилга, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна.

Түүнчлэн шинээр барих үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой аж.


Сэтгэгдэл

ezxfkxtkny [223.150.170.119] 2021-09-01 00:53:44

Мэдээ.МН [url=http://www.gwkwhu364yezg102a810774ehj1s7r51s.org/]uezxfkxtkny[/url] <a href="http://www.gwkwhu364yezg102a810774ehj1s7r51s.org/">aezxfkxtkny</a> ezxfkxtkny http://www.gwkwhu364yezg102a810774ehj1s7r51s.org/

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:35:14

uJXCbf http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:04:57

gy2WhI http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:36:34

pvcpcp http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.126.88.184] 2020-04-10 03:10:12

ДАВААСҮРЭН ГАХАЙ 10 ХУВИЙ АВЦАН ЮМ БАЙНА ТЭЭ

zochin [122.201.19.99] 2020-04-10 00:33:12

End yun buruu vil ajillagaa bna, yagaad goochlood bnaa. Elbiisen yumnuud eersdee yu xiij giigvvlsendee xvnii xiij bgaa ajliig vgvisgeed bdag bnaa. AN-iin malnuud uu.

цэцэг [103.212.118.234] 2020-04-09 16:16:17

агаарын бохирдол буураагүй баруун бүсд барьсан үйлдвэрийн хар тортогнд дарагдаад аймаар юм харагдаж байгааг хүрэлсүх харахгүй байгаа юу

цэцэг [103.212.118.234] 2020-04-09 16:13:39

үйлдвэр энэ тэр гэлгүйгээр малын бууц нүүрсний үүрмэгээ ашиглаад гар арагаар түлш хийгээд байх боломж байна .

цэцэг [103.212.118.234] 2020-04-09 16:12:17

за хөөрхий налайх ингээд хар тооснд дарагдсан хот болох нь ээ .үнэхээр амьдаралын мэдлэг төр тэргүүлэж байгаа хүнд хэрэгтэй байдаг юм байна .хүрэлсүхд тийм мэдлэг дутагдалтай юм аа

Нк5 [203.91.115.52] 2020-04-09 15:46:54

ИНГЭЖ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ХИЙЖ БОЛОХ ЮМ УУ БАГАДАА Л 50 ХҮН ИЛ БАЙНА. МАН ХҮРЭЛСҮХЭД ХОРИО ЦЭЭР СОНГУУЛИЙН ХУУЛЬ ХАМААГҮЙ ЮУ .

Зочин [139.5.218.95] 2020-04-09 12:44:41

Даваасүрэн Хүрэлсүх 2 дөрөө нийлэх болж. Хаана очиж гал гарах бол.....


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.