Коронавирусын халдвар авсан хүний тоо 1,7 сая дөхжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ны 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 102 696 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1 698 323-д хүрсэн бол 376 254 хүн эдгэрсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ