Э.Энхболд: Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах албан ёсны шийдвэр гараагүй байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Автомашин хөдөлгөөний хязгаарлалтын хүрээнд авто машинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

-Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудал ярьсан. Өнөөдрөөс эхэлж автомашин тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцоно гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Улсын онцгой комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны 437 тоот албан бичгээр аймаг, нийслэлийн тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор хязгаарлах, зохицуулах арга хэмжээг авах тухай бичгийг Засаг дарга нарт хүргүүлсэн байгаа. Энэ сарын 12-ны байдлаар аль нэг аймаг, нийслэлийн Засаг даргаас тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гараагүй байна. Хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байж хязгаарлалт хийгддэг. Тиймээс нийслэлийн иргэдийн хувьд маргааш буюу Даваа гарагт хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл, нэг болон зургаар төгссөн тээврийн хэрэгслүүд 08:00-20:00 цагийн хооронд хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй. Өнөөдрөөс эхэлж аль нэг аймаг болон нийслэлд дугаарыг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох албан ёсны шийдвэр гараагүй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.5-т зааснаар аймаг нийслэлийн Засаг дарга нар тухайн хариуцсан нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл саатал, хязгаарлалт тогтоох зорилгоор тодорхой хэм хэмжээний актыг гаргаж, мөрдүүлэх эрх үүрэг байдаг. Нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт тэгш сондгойгоор явах шийдвэр гарвал иргэдэд мэдээлнэ.

ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг өдрийн гэрлээ асааж хөдөлгөөнд оролцох уриалга гарсан. Энэ уриалгыг жолооч нар хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг өдрийн цагаар асааж хөдөлгөөнд оролцох уриалгыг дөрөвдүгээр сарын 9-нд гаргасан. Энэ уриалгыг ард иргэд дэмжиж байгаа. Халдварын эрсдэл буураагүй байгаа. Иймээс жолооч нар сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Халдварын эрсдэл бууртал энэ уриалга үргэлжилнэ. Нийслэлийн болон хөдөө орон нутагт хуурайшилт ихтэй байгаатай учраас гал түймэр их гарч байгаа. Тухайлбал, энэ сарын 11-ны өдөр долоон түймэр гарсан. Эдгээр түймэр нийслэлийн ногоон бүсэд бүртгэгдэж байна. Энэ түймрийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн ногоон бүсийн ойролцоох зогсоол болон зам дээр тодорхой хэмжээний хязгаарлалтыг энэ сарын 12-наас эхэлж, хязгаарлалтыг тогтоож байгаа. Ард иргэдийн хувьд урин дулааны улирал ирчихсэн байгаа ч ууланд гарахгүй байхыг анхааруулж байна. Улсын онцгой комиссоос тавдугаар сарын 31 хүртэл бүх хүнийг амны хаалт зүүх хөдөлгөөнд оролцохыг уриалж байгаа. Иймээс автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаа иргэд амны хаалтаа зүүж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

-Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн мэдээлэл байсан. Үнэн үү?

-Улс хот хоорондын замыг хаах шийдвэрийг Зам тээврийн сайдын тушаалаар хаадаг. Одоогийн байдлаар ЗТХЯ-ны сайдын тушаал, шийдвэр гараагүй. Хот хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Гэхдээ иргэд онцын шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Zochin [172.58.47.94] 2020-04-13 18:56:32

Yaasan mundag bie daasan statustai davhraa vee?nudteigee jaahan oir baij tsug on off hij baival deergui yu? Porm omschihoor l bodog yum shig!!!! Hogshirvol nudnii tsotsgiig chine haahaar l davkraa baina

ZOCHIN [66.181.161.85] 2020-04-13 12:21:50

UAJ CH BODSON ABTOBUSAND BUUNUURU SUU GESENTEIADIL SHIIDBER GARGAJ BDAG ENE ERUUL XUN MUN UU

Zochi [66.181.161.74] 2020-04-13 08:31:37

Buruu shiidveree dahij yriad yahiin be? Niitiin teevert buuduh ni mash buruu

ZOCHIN [66.181.161.68] 2020-04-13 07:26:16

ABTOBUSND BUUNUUR N ORUULAAD KOROHO TUSAX NUXTSULIIG BURDUULEX GEED BAIGAA UYM UU XARIN CH NIITIIN TTEBERT SUUXGUI XUBIIN UNAAGARA YABJ BUUGNURULIIG SARNULAX BAITAL BURUU SHIIDBER BN

1234 [182.160.39.59] 2020-04-13 06:03:58

МАШИНЫ ОЙРЫН ГЭРЭЛ АСАА.КОРОГОТОЙ ТЭМЦЭЖ БАЙНА .ТЭЭВРИЙН ЦАГДАА ИЙМ Л АЖИЛ ХИЙДЭГ ЮМ.

dash [66.181.161.29] 2020-04-13 04:52:09

tegsh sondgoigoor yabyylah shiidveriin talaar yariltsaj bna odooxondoo garaagui bna gej bur yariad ch hereggui.oor olon shiideh asyydal auyylgui baidlaa hangah talaar yaj dorivtoi ajil xiix be gedgeel yariltsaj bodoj shiidveree gargtsgaa.

Зочин [64.119.26.90] 2020-04-13 04:00:59

Тийм шийдвэр гаргана гэж яриад байгаа малнуудад хариуцлага тооц.

ZOCHIN [66.181.161.77] 2020-04-13 02:14:54

XARIN CH ABTOBUSND SUUJ HEG DOOR BUUGNURGUI XUBIIN UNAAGAA YABJ BAI GEX BAITAL BUS ND BUUGNUULED UBCHIN GARRBAL XURDAN TARXAX AUYLTAI BISHYY YAMR SHIIDBER GEXEEREE IIM BN OLON XUN BUS ND 2METRIN ZAITAI YABAX UU TERNII OROND AJILDAA XUBIIN UNAAGARA GANTSARA YABAD IRBEL ZUGEER BISH YY OILGOXGUI UYMA

zochin [66.181.166.134] 2020-04-13 02:10:48

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР БӨӨНӨӨРӨӨ ЯВ ГЭЭД БАЙГААМУУ

ZOCHIN [66.181.161.68] 2020-04-13 07:28:30

XARIN TIIMEE HIITIIN TEEBER AUYLGUI UYM BAIX OO

Зочин [66.181.185.68] 2020-04-13 01:59:39

Сургууль цэцрлэг ороогүй болхоор хөдөлгөөн гайгүй байна тэгш сондгой явуулах шаардлаггүй харин Наадамаа 1жил өнжсөн н дээр юүн наадам манатай

Zochin [59.153.112.254] 2020-04-13 01:57:13

Tor zasgiin shiiduer zouhon erh ymbatand bish niitiin erh ashigt niitsej bh estoi gej bodoj bn hvn neg bvriin sonirhold niitseh gej bhgvi bizde

Zochin [59.153.112.254] 2020-04-13 01:49:53

хот руу орох тээврийг том оворын ачаатай машинаас бусдын Баянзурх ,22 n touchooni tsaana zosoogood hotruu niitiin teeuriin unaagaar vilchildeg bolgouol bolohgvi yu bgm vnen hvndrelteim zamin hodolgoonii dvrem barimtlan gej ogt bhgvi bas zamin tvgjrel vvsgej bn hot dotor niitiin teeuer taxi bn bnshvvdee hot dotor huviin taxi vilgeeg hezee juramtai bolgohiin haa ch hamaagvi zosool ter orchindoo il zadgai sheej nus tser hogoo hayj hvnii amidrah orchin zadgai jorlon bolgoj bhin tuhain orchni g hariutssan horooni hvmvvs yagad shaardlaga tauij zohitsuulj boldgvim be tedend tiim erh vvreg bdgvim boluu ene asuudlig zailshgvi shiiduerleh shaardlagatai bn shvv

Зочин [103.111.68.3] 2020-04-13 01:39:15

Ёстой эсрэг шийпвэр бна даа. Ковтп бүүр гаарах нь ээ

иргэн [103.136.254.8] 2020-04-13 01:35:15

Шийдвэрийг дэмжиж бна. Харин Нарантуул захад орж ирэх орон нутгийн ачаа тээврийн машиныг хотын захад яаралтай хотын баруун зүүн хэсэгт нэггдсэн журмаар гаргамаар байна. Нарантуул захын замын цагдаа нар өдрийн цагаар орон нутгийн том оврын машинуудыг маш ихээр оруулж түгжрэл их үүсгэж байна. Үүнийг зогссох тал дээр цагдаад уламжилж арга хэмжээ авна уу. Энэ талын саналыг хаан хандаж болох талаар мэдэх хэлэх хүн бна уу. мэдээлэл өгөөч.

ЗОЧИН [202.126.89.247] 2020-04-13 01:33:51

ЗӨВ ЭНЭ ХЯЗГААРЛАЛТЫН ИНГЭЖ ХЯЗГААРЛАХ НЬ ЗӨВ

Зочин [103.111.68.3] 2020-04-13 03:15:54

ЧИ 2 МАШИНТАЙ ИХ БАЯН, ЭСВЭЛ ОГТ МАШИНГҮЙ, АЖИЛГҮЙ, АРХИЧИН БНА ГЭЖ ОЙЛГОЛОО....

Зочин [103.111.68.3] 2020-04-13 01:15:04

Бөглөрөл сургууль хичээллэх үед л гардаг. Монголчуудыг хорлох харийн санаа агуулсан бол наад тэнэг алхамаа хийгээрэй.

Зочин [103.111.68.3] 2020-04-13 00:59:43

Буруу яриад байнаа, харин ч дугаарын хязгаарлалтгүй болгож олон нийтийн тээврийн хэрэгсэлийн ачаалал, нягтаршилыг багасгаж өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Хэрэв тэгш сондгой гэвэл ажилдаа явах хүнгүй болно. эсвэл гудамаар дүүрэн хүн, автобусанд шахалцаад бөөх халдвар.... Түүний оронд энэ их олон хаасан уулзвар замаа нээгээчээ, нийслэлийн шинэ замын цагдаа асар их хөрөнгө мөнгө гаргаж хийсэн зориулалтын уулзварууд, эргэх замыг хааж хорлохоо болиочээ....

Зочин [202.170.80.25] 2020-04-13 00:45:56

Ийм шийдвэр гаргах нь хорлон сүйтгэх ажиллагаатай ялгаагүй шүү.

Малчин [66.181.164.214] 2020-04-13 06:58:49

Энэ шийдвэр хүмүүсийг олноор нь бөөгнөрүүлэх,тэгснээр өвчнийг дэлгэрүүлэх,гэсэн далд санаа тул бүү хэрэгжээсэй гэж бодож байна. Ажилдаа автобусаар явах хүний тоо ихсэнэ шүү дээ,тэр хэмжээгээр халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ дээ !!


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.