АНУ-ын 20 муж улсад тогтоосон хөл хориог удахгүй цуцалж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирус тархсны улмаас тус улсын 20 муж улсад тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг тавдугаар сарын 1-нээс өмнө цуцлахыг үгүйсгэсэнгүй.
"Энэ өдөр удахгүй болно. Тавдугаар сарын 1-ээс ч өмнө байж магадгүй. Коронавирусний тархалтын байдал сайжирч байгаа 20 гаруй муж улсын хязгаарлалтыг удахгүй цуцлахыг зөвшөөрнө гэж бодож байгаа" хэмээн Трамп хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр коронавирустэй холбоотой нөхцөл байдал АНУ-ын муж улсуудад янз бүр байгаа болохыг онцлон тэмдэглэжээ.
Трамп мөн 50 муж улсын захирагч тус бүртэй удахгүй ярилцана гэдгээ мэдээлсэн байна. Муж улсуудын захирагч нартай ярилцаж хэлэлцсэний эцэст хязгаарлалтын арга хэмжээг цуцлахыг зөвшөөрнө гэж тэрбээр цохон тэмдэглэв.
Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлахтай холбоотой Ерөнхийлөгч болон муж улсуудын захирагч нарын бүрэн эрхийн асуудал нь сүүлийн өдрүүдэд АНУ-ын дотоод улс төрийн маргааны хамгийн хурц асуудал болоод байгаа юм. Трамп энэ чиглэлд хангалттай эрх мэдэлтэй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Монцамэ
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй