“Эрдэнэт”-ийн онцгой дэглэм дахин зургаан сар үргэлжилнэ

Н.Алтанцэцэг / Улстөр

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны лхагва гарагт болж, 21 асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, 5 асуудалтай танилцлаа.

Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-иудыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтдаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган, УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ.

Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ТӨҮГ-уудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй бөгөөд ашигтай ажиллаж байгаа хэдий ч тус компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй Эрдэнэт үйлдвэрийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.

Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудыг давуулан биелүүлж, 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна. Мөн үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам сайжирч, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтууд биелэж цэвэр ашиг нь нэмэгдсэн байна.

Иймд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ болон холбогдох бусад байгууллагын ажлыг сайшаан мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын тэмдэглэлд тусгалаа.

Товчоор

  • Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулга хийв. Улсын хэмжээнд тус салбарт төрийн 40, төрийн бус 910 нийт 950 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд 17818 спортын цол зэрэгтэй тамирчин, 2565 дасгалжуулагч, багш ажиллаж, 1017 спортын заал, 765 спортын гадаа талбай байгаа нь тоологджээ.
  • Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолын хүрээнд үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгахаар болов.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Үндэсний геологийн албыг байгуулав. Алба нь 6 хэлтэстэй байх ба түүний гадаад нэгж болох Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах хадгалах үйлчлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зөв [203.91.119.42] 2020-04-16 04:25:59

Одоо Дарханы Төмөрлөгийн үйлдвэр гээд буцааж авах олон юм байна

Sara [202.126.89.85] 2020-04-16 02:06:04

ОНЦГОЙ ДЭГЛЭМ НЭРТЭЙ ОНЦ ИХ ДЭЭРЭМ, ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА Ш ДЭЭ. УЛС ТӨРЧДИЙН ЦҮНХ БАРЬСАН, ЯМАР Ч БИЗНЭС ХИЙЖ БАЙГААГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ, ӨЛӨН ГАРУУД ТЭНДЭРГҮЙ ШУУД ГЭРЭЭ АВЧ ХЭД НУГАЛЖ ШАХАА ХИЙГЭЭД.

Zochin [178.128.21.224] 2020-04-16 00:43:21

Ontsgoi deglem togtooson hugatsaand erdenet uildveriin 49 huviin asuudal odoo boltol shiidegdehgui bgaa ni sonin bna. shuuh, prokuror ni gatsaagaad bgaamuu, shalgah ajil ni udaashraad bgaamuu. Todorhoi medeelel zasgiin gazraas ogoh zov bnaa. bas hedii boltol tetgevriin nas ni hetersen ovgon zahirlaar udirduulah yum be. yaridag ni l 2019ond tuuhen ondor ashigtai bsan l gej yarih. Oor chadaltai zaluus oldohgui bgaamuu. eronhii saidaa, Oyun-Erdenee

Зочин [202.9.40.24] 2020-04-15 23:03:09

Орос ыолоод ххб гэсэн 49% эзэмшигчид ногдол ашиг өгөхгүй болохоор хамгийн өндөр ашигтай байлгүй л яахав. Дээр нь зэсээ доллараар зарж бгаа гэтэл 1$=2780₮ .

Зочин [64.119.16.22] 2020-04-15 13:37:28

Онцгой дэглэм нэрийн доор хулгай хийж байна даа..

[66.181.161.90] 2020-04-15 15:32:30

Харин ч хулгайч нараас онцгой дэглэм тогтоож байж салгаж авлаа 49%ииг авсан байсан манангын бүлэглэл эрдэнэтииг удирдаж байхдаа улсад дөнгөж 200гаруй тербум төгрөгиин татвар өгч байсан бол энэ жил 961 тербум төгрөгиин татвар улсад төлсөн нь 3дахин их татвар төлсөн байна Өөрөөр хэлбэл 49%ыг авсан гээд байсан манангынхан 500-600тербум төгрөгыг завшсан нь тодорхой байгаа биз Иим л их зөрөө байгаа нь онцгой байдал тогтоосон нь зөв байсаныг харуулж байна Манангынхан эзэмшсэн хэвээр байсан бол бараг л алдагдалд орсон гээд өөрсдөө идээд завшаад сууж байх байлаа

Зочин [180.134.217.188] 2020-04-15 12:04:10

Хуулийг уландаа гишгэж бна

bodit unen [202.131.228.163] 2020-04-15 09:11:54

tuuhen geed amjilt geed bgaa 516.8 mer bum tugrugiin 180 orchim ter bum tugrug ni standart bankni ur tulburiig tuluh sangiin mungu butsaasan bichilt buyu 2016-2018 oni l ashig shuu dee unen hereg deer erdenet uildver 2018 onoos ch muu ashigtai ajillasan unen ym unneeree saihan hudal medeelel tugeeh ni ydaj zurchliin huulitai daa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.