ӨБХ: Банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг ямар ч нотолгоо шаардахгүйгээр шийдвэрлэнэ

Ц.Анударь / Улстөр

Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн цахим хуралдаанаараа Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр арилжааны банкуудад хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсох, мөн Байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Ковид 19 цар тахлын халдварын улмаас үүсч байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас гаргасан хэрэглээний, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг хэрэгжүүлэх журам, үүрэг даалгавар арилжааны банкуудад ирээгүйн улмаас шийдвэр хэрэгжихгүй байгаа болон иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж хүндрэл учруулж буй талаар, мөн үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, хэрэглээний зээлийн хүүг тодорхой хугацаагаар тэглэх, чөлөөлөх, хойшлуулах, бууруулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг иргэдээс ирүүлж буй тул Монголбанкны мэдээллийг сонсохоор төлөвлөснийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг мэдээлэл хийв.

Тэрбээр, Ковид 19 цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахдаа зээлийн эргэн төлөлтөд нь 2020.01.31-ний өдрөөс хойш доголдол үүссэн 8% болон 5%-ийн ипотекийн зээлтэй иргэдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах, 2020.04.01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20%-100% бууруулах, хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 90 хүртэлх хоног болгон өөрчилж, зээлийн бүтцийг өөрчлөх буюу холбогдох зээлийн гэрээний нөхцөл, хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг банкуудад олгох, эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, инфляци тогтвортой байх төлөвтэй байгаа тул бодлогын хүү 11% байсныг Мөнгөний бодлогын хорооны 2 удаагийн шийдвэрээр нийт 2 нэгж хувиар бууруулах, хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гарган, хэрэгжүүлж байна гэлээ.

Иргэд тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийн дагуу арилжааны банк дээр очиж уулзахад банкны зүгээс гэрээнд өөрчлөлт оруулна, хүүгээ төлнө, эсвэл бидэнд шийдвэр ирээгүй гэх мэт тодорхойгүй, ойлгомжгүй зүйл ярьж, хүндрэл учруулж байгаа талаар тусгасан байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн Ц.Түвшин, “Монголбанкны гаргасан шийдвэрийн дагуу зээлээ хойшлуулах гээд банк дээр очиж хүсэлтээ өгөхөд зээлийн графикт өөрчлөлт оруулж 3 сарын хугацаанд үлдсэн зээлийн нийт дүнгээс хүү тооцож авахаар байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн тооцоолол хийж чадахгүй иргэдийг луйвардсан хэрэг болж байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг арилжааны банк хэрэгжүүлэхдээ өөрт ашигтай байдлаар тооцоо гаргаж иргэдийг хохироосон байдлаар шийдвэр гаргаж байна. Банкны эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт өгснөөс зээлээ төлөхгүй алданги тооцуулах нь хэд дахин бага төлбөр төлөхөөр тооцоо гарч байна. Иймд энэ асуудлыг нэг мөр цэгцэлж иргэдэд бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Жишээ нь 3 сая төгрөгний цалингийн зээлтэй хүн 3 сар зээлээ хойшлуулахад хуримтлагдсан хүү 180 мянган төгрөг болж нэмж төлөхөөр тооцоолол гарч байна” гэжээ.

Мөн Улаанбаатар хотын иргэн Д.Равдан, “Ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтээ банкинд өгсөн боловч банкны зүгээс 3 сарын хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбогдуулан банк 3 сарын зээлийн хүүгээ тооцохдоо үлдсэн нийт зээлийн дүнгээс тооцож аваад хамгийн сүүлийн 3 сар дээр нэмж тооцно гэсэн мэдээлэл өгсөн. Би сард сая төгрөгийн ипотекийн зээл төлдөг. Хүүнд 800 мянга, үндсэн төлбөрт 200 мянган төгрөг ойролцоогоор төлж байгаа. Гэтэл энэ аргачлалаар бодоод үлдсэн зээлийн нийт дүнгээс нь 3 сарын хугацаанд хүү тооцож авна гэвэл ойролцоогоор 2,1 сая төгрөгийн хүү нэмж төлөхөөр байна. Иргэд бид зээлээ дуртайдаа хойшлуулах гэж байгаа юм биш, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын орлогынхоо тогтвортой байдлыг хангахын төлөө зээлээ хойшлуулах асуудлыг ярьж байхад банкны зүгээс иргэдийг хохироосон ийм шийдвэрийг гаргаж болохгүй” гэсэн өргөдөл гаргажээ.

Монголбанкны мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт, А.Сүхбат, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Мурат, Б.Ундармаа, М.Оюунчимэг нар асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, иргэд амьжиргааны түвшин муудаж, зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй боллоо гэх зэргээр Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө тов тодорхой бичсэн байна, Яагаад иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зөрчил үүсээд байна вэ хэмээн асуув. Энэ асуултад Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хариулт өгөхдөө, өнөөдрийн байдлаар ипотекийн зээлтэй 97 мянган зээлдэгч байгаа. Зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтээ иргэд ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө гаргана. Банкууд иргэдээс ямар нэг нотолгоо, баримт шаардахгүйгээр зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэнэ. Хэрвээ чирэгдэл учруулж байгаа бол Монголбанкнаас арга хэмжээ авна” гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт, А.Сүхбат нар санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат, төр засаг шийдвэрээ гаргадаг ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэд хэлж байна. Арилжааны банкууд шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхын тулд нэгдсэн мэдээлэлгүй, тийм шийдвэр гараагүй гэх зэргээр мэдэн будилахгүй, хариуцлагатай хандах ёстой гэж байв.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны мэдээллийг сонссон нь төр засгаас гаргасан шийдвэрийн талаар иргэд, байгууллагууд нэгдсэн ойлголтгүй байгаа учир мэдээллийг цэгцтэй, тодорхой болгохыг зорьсон. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Монголбанкинд үүрэг, чиглэл өгч байна гэлээ.

Тухайлбал, хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотой иргэдэд үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор Монголбанк нэгдсэн байдлаар дагаж мөрдөх журмыг гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж тус журамд тусгах, ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д ирүүлэх зэргээр ажиллахыг чиглэл болгожээ.

Байнгын хороон хуралдаанаар үргэлжлүүлэн Байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:09:57

cQvwfB http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.161.98] 2020-04-23 14:14:03

Төр засаг энэ шийдвэр ажилтай ажиллгүй бүх хүмүүсийн хамааруулан зээлийн хүүг хойшуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол болох байсаан

006 [202.9.46.201] 2020-04-19 16:04:08

Шаамой. Үлгэр хэзээч төгсөхгүй. Гхдээ эд нар мөнхөд амьдрахгүй

өлзий [66.181.161.83] 2020-04-17 09:17:25

төрийн албан болон үйлчилгээний ажилчид хүн биш юмуу тэд энэ эрсдэл өндөртэй үед хүн бүртэй нүүр тулан ажиллаа хийж бна, дээрээс нь хорио цээрийн гээд өмнө хийж байсан ажлаасаа илүү ихийг хийж үр хүүхэд, ээж аавдаа тусалж чадахгүй ачаалалтай амьдарч бна яагаад юм бүхэн шударга Явагдахгүй,ялган харьцаж бна вэ, ялангуяа хөдөө сум орон нутагт амьдарч бгаа төрийн үйлчилгээний ажилчид цалин бага, дарамт, ачаалал, их бна энэ тал дээр анхаарах юм бишүү, НД,ХАОАТ.аас ч мөн чөлөөлөх хэрэгтэй

Зээлдэгч [66.181.161.112] 2020-04-16 16:57:11

Бид нар цалингүй каринтинд бгаа тул зээлийг хойшлуулах хүсэлт гаргаж байхад цалингүй бид нараас үндсэн зээлээс хүү төлүүлнэ гэнээ Тэгэхээр бид нарыг ашиглан банкинд ашигтай гэрээ хийгээд бна үүнийг эргэн шалгах газар гэж байгаа болов уу

Solongo [202.9.40.56] 2020-04-16 09:38:43

Yarij hiij bga zvil ni zorood bh ym

Зочин [64.119.26.10] 2020-04-16 08:38:23

ter ni haana heregjij baina we. medehgyi um. hoishluulsaniha dara hyige dawhar ogno ch geh shg ter mungu ni haana bgaanii. heregjyleche

Зочин [66.181.161.22] 2020-04-16 06:33:28

Үнэхээр сэтгэл дундуур байна яриад байгаа хэрнээ шийдвэр нь амьдрал дээр хэрэгжихгүй хоног хугцаа авсан хүү тооцсон ажил байгаа. Банкны зээлийн хувьд иргэдэд бодит хөнгөлөлт үзүүлсэн шийдвэр гараагүй байна. Хугацаа яриад сар боллоо хэрэгжээгүй

irgen [202.9.40.116] 2020-04-16 05:03:40

Bikh uchir ni ter banknii ezed geed baigaa khun durtei chuluun zurkhten shuu dee ted unuudriin khoolgui khonoj baigaa yadarsan khumuusiig khezeech oilgokhgui olon jil ardaa shulsaar baigaad bur berd bolchikhson oyun sanaani balarchikhsan gedeg ni kharagdaj bainal daa.Baikh baikhguin zowlong yzeegyi ted khezeech busdiig uruwdukhgui tiim uchiraas gadnii uur bank orj irsen nj zuw baikh.Bi khasaas ifotekiiin zeel awsan khuselt gej neg staas bugluuleed l awsan ergeed yarina gesen tag l bna.Deerees garch baigaa togtool shiidweruud ni todorkhoi bish bna ,tuuniig ni bankuud ashiglaad tolgoi erguuleed l suuj bna,ter mungu chin manai banknii mungu bish oron suutsnii korforatsiin mungu uchir tedniikh bidend chiglel ugukh estoi geed l suuj bna iee.Ter unen bol oron suutsnii korforotsi ni uuniigee tailbarlakh kheregtei biz dee ted yagaad duugrakhgui bna wee.

зочин [103.212.118.208] 2020-04-16 02:22:02

банK мөнгө хүүлж ард иргэдийг ядуу тарчиг байлгахын тулд шулж мөлждөг механизм.энэ механизмын цаана банkны эзэн эзэдүүд гэж их хуралд бгаа манангийн бүлэглэлийнхэн бгаа ийм гаж тогтолцоонд бгаа учир ард түмэн төөрөлдөж бгаан үнэн царайн харагдаж бна.наад банkны боолууд чини ажлаа мэдэхгүй утсан хүүхэдлдэйнүүд юугийн асуух уу.бүгд манан бүлэгийн гарт бгаа цагт монголчуудын зээл зээлийн хүүг хугацаа сонгоно гэсэн ойлголт байхгүй.хугацаа сонгосон ч ямар нэг хэлбэрээр ард иргэдээ шулж мөлжих аргаа хийчихсэн бгаа даа

Зочин [150.129.140.97] 2020-04-17 06:48:28

Turiin.garsan.shiidver.dood.shatandaa.dandaa.herigjih.ni.hovor.doo.saran.gerel.said.1.sariin.1.nees.heregjine.geed.hevlel.medeelliin.heregselleer.surtachilaad.uuruu.ch.huulia.yriad.baisan.emeleguud.deer.heregjisen.ym.yuch.alga.daa.1shinjilgee.80.250.500zuun.mynga.1.hun.hamgiin.bagdaa.l.1.8say.taria.baihgui.geed.gadnaas.hudaldaj.avna.ulsad.tasartsan.oldohgui.taria.ni.havdar.toirson.huviin.emiin.sanguudaaraa.damiin.uneer.baij.l.bna.ymar.uls.geheeree.iim.hudal.ch.turtui.baidag.ym.boldoo.

далдага [64.119.20.109] 2020-04-16 02:08:47

66.182.161.16.Hycagchid.энэ гар орк гээд хуцахын муу пязда чинь.зөв бичиж байж даравгана.бандаашнийхаа баасийг арилгачаад хуц.боловсролгүй муу пялдага алаа маажаад зайл

zochim [202.9.46.52] 2020-04-16 01:52:41

mongold banknii huu denduu undur jijig biznes erhlegchdiig denduu shulj bn iimd gadnii bank oruulah heregtei undur huulegch bankuudiig zogsooh heregtei

зочин [66.181.186.68] 2020-04-16 01:38:50

Банкнаас зээл авах болзол хангадаггүй оркууд юу ч ойлгохгүй л дээ

Зрчин [66.181.161.33] 2020-04-15 17:16:29

Төрийн алба хаагчдыг яах вэ ядаж декриттэй байгаа төрийн албанд ажилладаг эмэгтэйчүүдийн зээлийг хойшлуулах талаар ямар шийдвэр гарсан вэ зээлээсээ айгаад хүүхэд гаргахгүй байгаа өчнөөн эмэгтэйчүүд байгаа ш дээ декриттэй эмэгтэйчүүддээ бас энэ хөнгөлөлтийг эдлүүлмээр бна

Зочин [66.181.161.90] 2020-04-15 15:58:04

Улс орон ард иргэд хүнд байдалд орчихоод байхад банкууд зээлиин төлөлтииг хойшлуулах ЗГын шиидвэрииг үл тоомсорлон элдэв шалтаг зааж тэр байтугай 3сар хойшлуулбал бараг алданги тооцсоноос илүү хүүгиин төлбөр төлөхөөр байгаа нь банкуудыг цэгцлэх болсоныг харуулж байна Баттөмөр гишүүнии хэлсэнээр бол 4том банкны эзэмшигч эзэн нь ердөө гуравхан хүн байдаг гэжсонслоо Тэгэхээр тэр 3хүн яасан ханаж цаддаггүй бирдүүд вэМонголын ард түмнииг дэлхиид байхгүй өндөр хүүгээр олон жил шулж ерөөсөө банк биш мөнгө хүүлэгч болсоныг харуулж байна Хэдхэн жилиин өмнө банкны хүү жилиин 30%байсныг мэднэ Сая төгрөг авсан хүн 300000 төгрөг хүүнд төлдөг Байрны ипотекиин зээл авсан хүн авсан мөнгөө бүр хэд нугалж төлдөг иим л банкууд монголд байна Банкуудын зээлиин өндөр хүү монголын хөгжилыг хойш чангааж байгаа гол шалтгаан болж байна Иим өндөр хүүтэй мөнгөөр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нь үнэхээр хэцүү гэдгиигхүн бүхэн мэднэ Банк бол мөнгө хүүлэгчид

Зочйн [150.129.140.120] 2020-04-15 15:44:57

Банкинд монго хадгвлуулсан яадар сан хvмvvc Баигаа хvvxэд ттэи баир абч огох энэ хадгаламжйнд эзэмчиэгчдийн монгийг булааж Абах гэж баина

Zochin [202.9.40.60] 2020-04-15 15:09:13

Odoogiin baidal hvnd bga zunduu hvn bga uur tuluhgvi gesen hvn negch bhgvi ajil turl tsalin mongo hvreltsehgvi zunduu hvn bga uwchinoor dalimduulsan hvn bhgvi chi joohonch gesen umiig ergeer haraach chi orkoosoo doloon door bna za

Ард [103.229.123.64] 2020-04-15 11:07:38

Энэ оюунчимэг ж д ү , ичээсээ худлаа попрод шоудад болио хулгайч!

Zochin [202.55.188.39] 2020-04-15 10:38:09

Шал худлаа өнөөдөрхөн орон нутгийн төрийн банкин дээр очоод асуухад тийм шийдвэр ирээгүй хэлэлцэж байгаа гэсэн хариулт өгхийн ипотекийн зээлийн тухайд, хэзээ хэрэгжих юм бээ даварцан банкнуудад хатуу арга хэмжээгээ хурдан авах хэрэгтэй

Hycagchid [66.181.161.16] 2020-04-15 10:49:24

Zeel avsiin bol tuluuch ork min, neg l ih hydlaa coronagaar dalimdyylj erhee edleh gesen murtluu uuregee bieluuleh chadvargui chacga tsarailsan orkyyd hycalgui l uruu tul! Urtui hun uudluhgui ork min


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.