Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Ц.Анударь / Улстөр


Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш цахимаар хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй явж иржээ.

Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Ингээд Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг цахимаар, нууцаар явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

иргэн [202.126.89.22] 2020-04-16 09:29:58

Хохь нь дээ?! Урваж шарваад увайгүй загнаад байсан?!

irgen [202.9.40.116] 2020-04-16 04:24:39

Uuriin khiisen khergee khuleej shiidwer gargaj baigaani sain l khereg ene 76 bugd iim baiwal saikhan l bna.Ene khun yamar nokhodiin dund baisnaa odoo oilgoj baigaa baikhaa,amia bodogch,gulgur ,dur esgegch nariig jigshij bna.Ene khuniig erkh medeltei baikhad n ashiglasan,madseer baij songogchdiinkhoo bolomjiig khulgailsan tedgeer khumuusiig dakhij buu songooroi khumuus min ter mungu jinkhene ezeddee khursen bol olon jijigm dunduud udiid tesch uldekh baisan ene bol ard tumniikhee esreg khiisen gemt khereg munuusuu mun,Khuwiin banktai Undarmaa byrch shiwshigtei bas Oyundari g.met.Ed nar yuch boloogui yum shig yawtsgaaj bna,Zugeer baisan negneeree tug dakhichikhaad uuruu yamar ch gem zemgyi met awirlaj bna shuu dee,iim khumuusiin bokhir surug energitei gazraas yawsan ni deer mongol turiin ordond muu muukhai buu bugshig.

Зочин [211.36.134.153] 2020-04-16 02:19:59

Zaa neeg ih popuud songuulias sariin omno ingeedl koko avchihad ergeed 6 sard dahiad songogdchihnoo ain !

Mongol [202.126.89.152] 2020-04-16 01:28:52

Husej husuuleed baih yum bol baihgui, hooj gargaad shorond n hataa muu luibarchdiig!

MOGEUH [202.55.188.94] 2020-04-15 11:35:42

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Амарбаярт [43.242.243.252] 2020-04-15 11:50:20

Ямар олон бичдэг юм бэ!? Бас MOGEUH гэж хэн юм?

ЗОЧИН [192.82.74.157] 2020-04-15 11:30:23

Батзориг харин эргэж нялцганадаггүй шударга хүн юм, өмнө нь ЖДҮХС-ийн асуудлаарх хэргээ " тийм, би энэ хэргийг хийсэн нь үнэн" гээд хүлээж байсан санагдана, одоо бүр УИХ-аас чөлөөлөгдөх өөрийн хүсэлтээ өгч бна, төрийн түшээд ийм байх ёстой, гишүүн хэрэг хийсэн бол тэр УИХ-д үлдэх, нөгөө үлдсэн нөхөд нь түүнийг " Прокурор чөлөөлөх, түдгэлзүүлээд өгөөч" гээд байхад ч авч үлддэг энэ ёсоо болих хэрэгтэй.

Зочин [211.36.134.153] 2020-04-16 02:18:51

Zaaasss ... ugaasaa songuuli bolohoos 1 sar garuin omno huselteeree chuluulugduudl guiee mon ih koko avch bnaa MAH-guu lalaruud !


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.