Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг баталсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон дээрх журмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоохоор товлосон.

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Нэр дэвшигчийн тухай хүсэлт гаргах анкетыг хавсралтаас татаж авна уу.


Сэтгэгдэл

Зочин [203.91.116.74] 2020-04-16 08:11:58

Болроо хүүхэн шиг л хүн ийм газар хэрэгтэй. МАНАН-МАХН-ы адгийн амьтад хэрэггүй.

ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-16 07:46:07

МАШ ИХ ӨНДӨР ЦАЛИНТАЙ ИЙМ ХЭРЭГГҮЙ БАЙГУУЛЛАГА МОНГОЛД ХЭРЭГГГҮЙ

ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-16 07:45:25

ХЭҮК-Г ТАТАН БУУЛГА


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.