Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Aдмин / Нийгэм

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Б.Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож буй автомашинуудын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан зай хураагуур байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Иймд эдгээр автомашины зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг монголд байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүсэв.

Мөн Япон улсад ашиглагдаж байхдаа зам, тээврийн осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, цаашид ашиглах боломжгүйгээр эд ангийн эвдрэл үүссэн автомашинуудыг импортлон, манай улсад дахин засварлаж өндөр үнээр иргэдэд худалдаж байна. Энэхүү зохисгүй байдал нь хүрээгээ тэлж, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагт ноцтой хор хохирол учруулж байгааг онцлоод Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Япон Улсын холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллаж, тус улсаас монголруу импортолж буй автомашины түүхийг үнэ төлбөргүй авч, иргэдийг мэдээллээр хангах шаардлага бий болсныг тэмдэглэв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсын зам, тээврийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байгааг онцлоод салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Япон Улсад инженер техникийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Кобаяаши Хироюки хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, ЗТХ-ийн сайдын тавьсан саналууд дээр онцгой анхаарч, Засгийн газартаа уламжлан, тодорхой шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа тэмдэглэв.

Монгол, Япон улсын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудал баригдаж, одоогийн байдлаар Япон Улсын тал мененжментийг хэрэгжүүлэх ажлын 51 хувийг гүйцэтгэж байгааг дурдаад энэхүү нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь үйл ажиллагааг эхлүүлэх талаар талууд санал солилцлоо.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.220] 2020-04-17 01:29:32

Юун тэнэг санал вэ буруу жолоотой машин авахгүй гэсэн бол сайдыг цэцэн гэж хэлэх байлаа

зочин [61.45.119.41] 2020-04-16 15:18:21

Монголд оруулж ирж байгаа Япон автомашиныг Япон хүн оруулдаггүй, Монгол хувь хүн, наймаачид оруулдаг биз дээ? Монголчууд монголчууддаа зориулж осол аваарт орсон, техникийн үзүүлэлт муутай, хямд үнэтэй автомашиныг Японд худалдан аваад Монгол руу зөөдөг юм биш үү? Японд худалдаж авсан үнэ дээр тээврийн зардал, гааль, НӨТ-ийн хураамж зэргийг нэмж Монголчуудад япон автомашиныг зардаг юм биш үү? Ингэхээр Монголчууд хуучин муу япон автомашиныг худалдан авсан үнээс нь бараг 4-5 дахин их үнээр худалдан авч унадаг юм биш үү?

MOGEUH [202.55.188.84] 2020-04-16 05:20:09

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

zochin [66.181.189.83] 2020-04-16 04:51:44

HENCH BIDNIG AV GEJ ALBADAAGUI SHU DE.

цэцэг [192.82.76.161] 2020-04-16 04:28:53

монгол ямар япон машин гэх сэг зэмийг булшилдаг газар юм уу? даварсан бэ яасан 30 жил монголд япон машин гэх хэрэглээнээс хасагдсан сэгээ маш өндөр үнээр зарж асар их ашиг олсон одоо зай хураагуур сэг зэмийг дахин боловсоруулах үйлдвэр барих гэх нэрээр японы сэгийг булдаг орон болгох гээ юу ? .бүх япон машин зай хураагуурыг тэр японд буцааж ачуул .зөөлөн царайлчихаад хэрэгцээгүй болсон машины сэг зэмээ монголд асар их үнээр зарж байгаа япончуудад хүнлэг сэтгэл гэж байна уу ? монголчуудыг байгал орчинтой нь хорлож байгааг хүнлэг сэтгэл гэж хэлэх үү ?дахин хэлий японоос оруулаж ирсэн бүх машин тэрэг зай хураагуурыг нь япон руу нь буцааж ачуул! тэдний хэдэн төгрөг харж монголчуудыг ашиглах бус ,япончууд өөрсдөө гай хураасан байна гэдэгийг нь ойлгуул !манайхан солонгос японоос машин гэх сэг оруулаж ирэхээ болих хэрэгтэй .

Зочин [122.201.24.197] 2020-04-16 08:55:13

зөв хэллээ

Зочин [202.126.89.110] 2020-04-16 03:58:26

Маск зүүлгэх хэрэгтэй шүү. Япондоо маскнаас салдаггүй бж энэ эгзэгтэй үед маскгүй явж маниусыгаа доош хийгээд л


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.