Р.Дагва: Хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг ая тухтай ажиллах нөхцөлөөр хангана

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн онцгой байдлын газарт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байр хүлээлгэж өглөө. “Сovid-19” цар тахалтай холбоотойгоор онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тохилог, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байрны асуудлыг шийдвэрлэсэн юм.

Тус явуулын ажлын байр нь компьютер, утасгүй интернэтийн сүлжээ, камер хяналт, цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон, шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, мэдээллийг дамжуулах, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Түүнээс гадна 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг ээлжээр амрах боломжоор хангаж эвхэгддэг ор, халаагуур болон гал тогооны хэрэгслийг байрлуулсан байна.

Нийслэлийн хувьд товчоодод стандарт хангасан явуулын ажлын байрны асуудлыг цаашид шат дараалан шийдвэрлэхээр ажиллаж байна. Хүнд нөхцөлд ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ая тухтай, шуурхай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүллээ.


Сэтгэгдэл

Zochin [103.212.119.222] 2020-04-16 08:21:18

baingin ayul dund busdin toloo ajillaj bgaa hvmvvstee ydaj l baga ch bolou demjleg bolouol aytai yu jinhen buyn boloh bhaa bvgded bayrlaj bn amjilt hvsie

Зочин [66.181.161.58] 2020-04-16 06:48:32

ajilaa l hiij bgaa bizdee surtei atsnuud yumaa manii ued iim bgaagui

MOGEUH [202.55.188.84] 2020-04-16 05:24:04

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.