Ч.Чинзориг: Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд 30 мянган төгрөг олгоно

Н.Алтанцэцэг / Улстөр

ХНХЯ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “НДШ, ХХОАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Одоо хуулийг дагаж гарах журам батлагдана. УИХ-ын шийдвэр гараад ажилтны болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, улсаас төлж байгаа учраас ажилтны нийгмийн даатгалыг төлснөөр тооцож бичилт хийнэ. Ингэснээр тэтгэвэр тэтгэмж авах, ажилласан жил тасалдахгүй байх, ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулахаар журамд тусгаж байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилтнуудыг сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар бодож нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийнэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ бас зургаан сар чөлөөлөгдөнө. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр бодож НД-ийн дэвтэр дээр бичилт нь хийгдэнэ. Харин үүнээс илүүгээр төлөх хүн байвал түүнийг нь нээлттэй үлдээхээр журамд зааж өгч байгаа.

Ирэх долоо хоногийн эхээр журмаа боловсруулж УИХ-д оруулж батлуулна. Хууль 04.01-10.01 хүртэл гэж батлагдсан учраас журам нь хэзээ батлагдаж гарахаас үл хамааран хууль хэрэгжээд явна гэж ойлгох хэрэгтэй. Тодруулбал энэ сараас эхлэн байгуулагууд ажилтныхаа цалингаас шимтгэл авахгүйгээр бүтэн тооцож цалинг нь олгоно. Дөрөвдүгээр сарын НДШ-ийг төлчихсөн байгууллага байвал журмаараа ажилчиддаа буцааж олгоно.

ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшилд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарахгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй.

1.1 сая хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд 20 биш 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй” гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:49:15

z7mWMs http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [202.131.225.197] 2020-04-17 06:03:21

ene gargaj baigaa shidver bol huuhed hurch baigaa yum shig l yum bolj bna daa 20k avsan ch 30k avsan ch yaj adil

АагиЙ [202.72.240.50] 2020-04-16 23:38:43

Төрийн албан хаагчид яасан бол

Зочин [83.254.129.108] 2020-04-16 19:06:11

Huuhdiin mungu automataar orno gesen ug uu?

Зочин [192.82.73.115] 2020-04-16 15:57:23

Чамлахаар чанга атга угаасаа өр ихтэй ядуу ард түмэн байж юун илүү харах дуртайн харин ч сөйхан боломж гэж харж бна

MOGEUH [202.55.188.43] 2020-04-16 14:44:17

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

zochin [202.126.89.9] 2020-04-16 13:55:23

tiim shde

Зочин [66.181.191.38] 2020-04-16 12:10:06

Төрийн албан хаагчдын нийгмийн даатгалыг төлөхөөр болсон гэж ойлгож болох уу

Зочин [64.119.26.10] 2020-04-16 11:08:44

zaa bolj de joohon ch gesen. odoo ehiin 50 k nemehgyi um uu ehchyyd harin ch duugyi l yawaad baigaa shy harin ch. 50 k yu ch bolohgyi baina shyy.

зочин [103.212.118.208] 2020-04-16 10:54:42

ядуу тарчиг байлгах ни энэ төрийн сармагчингуудад насан туршийн бодол шүү дээ.ард түмэн ядуу тарчиг орлого ажилгүй байхад төрийн хулгай луйвар бүлэглэл юу ч хийж байсан тэдэнд сэтгэлийн амар амгаланг өгч бгаа хэрэгээ.ядуу тарчиг ардыг яааж л бол яааж ч удирдаж залж болно.

Juju [64.119.19.33] 2020-04-16 07:27:37

Mash ih dem bolj bn.bayarlalaa

Zochin [172.58.79.175] 2020-04-16 07:10:41

Bolj l bna she. Chamlahaar changa atga gej.

Зочин [203.91.115.53] 2020-04-16 07:02:15

Жанхуу хутгаж бнаа

Зочин [153.135.48.108] 2020-04-16 13:26:27

zochin [66.181.161.10] 2020-04-16 06:40:40

Ядахнаа 50.000 болгооч .


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.