Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай мэдэгдэл хүргүүллээ

Aдмин / Нийгэм

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд иргэн А-ийн захиалгатай 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын гүйцэтгэгч Дулааны овоо ХХК-ийн барилгын талбайд их хэмжээний барилгын хур хог хаягдал хуримтлагдсан, барилгын талбай эмх цэгцгүй байгаа нь БНбД 12-03-04-ийн 6.1.5 дахь заалт /...Үйлдвэрлэлийн талбай дээрх зам, гарц, түүнчлэн ажлын байр руу очих зам ба ажлын байр нь эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байдлыг хадгалахын зэрэгцээ, цонхоор хог хаягдал хаяж орчныг бохирдуулахгүй байх, хураалттай материал ба бүтээцээр дүүргээгүй байвал зохино/-ыг хангахгүй байгаа тул илэрсэн зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 02-01/1050, “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” 02-01/445 тоот мэдэгдлүүдийг хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.