Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 511 843 болжээ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 134 603 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 2 082 881-д хүрсэн бол 511 843 хүн эдгэрсэн байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам