Хүүхдийн 30 мянган төгрөгийг олгож эхэлжээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Засгийн газраас өнгөрсөн сард долоон шийдвэр гаргасны нэг нь Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох шийдвэр гаргасан. Тэгвэл энэ сарын Хүүхдийн мөнгийг 10.000 төгрөгийн нэмэгдэлтэйгээр өнөөдрөөс олгогдож эхэлжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хаягаараа мэдэгдлээ. Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэддээ мэдэгдсэн коронавирусын эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, өнөөдөр буюу 4 сарын 16-ны өдрөөс олгож эхэллээ. Эхний арга хэмжээ нь бензиний үнийн бууралт байсан. Амлалт ажил хэрэг болж байна" гэжээ.

Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд олгодог Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд 34.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа аж.

image


Сэтгэгдэл

Brs [103.57.92.41] 2020-04-16 15:19:45

Orson

зочин [61.45.119.41] 2020-04-16 14:47:39

МАН-ын сонгуулийн шоу юу? Сонгуулийн дараа хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр хэвийн олгогдох уу? Энэ засаг ард түмнийг арай л хэтэрхий тарчигдуулж, ядууруулж, туйлдуулж, доромжилж, дээрэлхэж байна уу? Ард түмэн бүгдийг ойлгодог мэддэг, мэдэрдэг болчихсон доо, социализмын балар харанхуй, бүдүүлэг бурангуй, үзэл сурталчилсан, хаалттай байдал 30 жилийн өмнө үгүй болж бүх зүйл нээлттэй, ил тод болчихсон гэдгийг МАН ойлгодоггүй юмуу?

зочин [103.212.118.208] 2020-04-16 10:08:47

гол зогоох .их юм өгч бгаа дүр эсгэж ядуу тарчиг байцгаа гэж доромжилж бгаа юм биз дээ.энэ сонгуулиар 64 хулгайч ждүчид оффшорчид бүгдээрээ арчигдахаа мэдэж бгаа байх өө.монголчуудаа эднийг бүгдын арчиж хаяцгаа.

Зочин [103.229.121.129] 2020-04-16 08:50:10

Худлаа хэлээд л


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.