Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Ц.Анударь / Улстөр

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг төрийн бодлогын баримт бичигтэй эрүүл мэндийн салбарын бодлогыг уялдуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт харьяалал харгалзахгүй үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулах, их сургуулийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг шинээр бий болгох, эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг томилох асуудлыг хуулийн давхардалгүй болгох зэрэг асуудлыг тусгасан байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор төсөвт үзүүлэх нэмэлт ачаалал бага гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд одоо байгаа зардлын хязгаарт багтаан үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулахаар тусгажээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус асуудлыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт хавдрын өвчлөлд улсаас ямар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаа талаар, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан эмчлэх нөхцөл манай улсад бүрдсэн эсэх, эрүүл мэндийн даатгалаас иргэн жилд 2 сая төгрөгөөс дээш өртөгтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар бол гэр бүлийн гишүүнээсээ шилжүүлэн авдаг зохицуулалт хэрэгжиж буй эсэх, УИХ-ын гишүүн Б.Ундармаа урт хугацааны тусламж, үйлчилгээний тухай болон харьяалал харгалзахгүй үйлчлэх анхан шатны тусламж, үйлчилгээ хэзээнээс хэрэгжиж эхлэх тухай асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан.

УИХ-ын гишүүн гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг хэлэлцэх явцад тус яамны зүгээс холбогдох заалтын хүрээнд санал гаргаж ажиллах талаар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төсөлд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тодорхойлсон нь иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оновчтой шийдвэр болох тухай, мөн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй уялдуулахаар зохицуулж байгааг дэмжиж байгаа талаар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү архи, тамхи, мансууруулах бодист донтох өвчнийг болон хөнгөвчлөх үйлчилгээний талаарх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй талаар тус тус санал хэлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Д.Лүндээжанцан, Б.Баттөмөр, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганболд нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.43] 2020-04-16 14:47:31

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

zochin [202.9.40.5] 2020-04-16 11:16:24

40.0-50.0 myngaar uzeed duugarch ydaad oligtoi ch zevelgee egdeggui huviin emneleg.emch naraa boliulaach.Ulsiin emnelegt hevteh baitugai uzuulj ch chadajgui.Huviin embeleg.huviin shinjilgeenuud ymar ch hereggui uom.Iim amidrald bga hundreliig sain yrih heregtei bsan uom.Oligtoi ch yrij chadahgui uom

зочин [103.212.118.208] 2020-04-16 09:53:29

өрхийн эмнэлэгийг уридчилан сэргийлэх үзлэг хийдэг,өрх дээр анхны тусламж үзүүлэх зарим шинжилгээ оношийг өрх дээр хийдэг мөн эмчилгээ сувилгаа хийж өргөжүүлэх хуулийн төсөл санаачилах ухаан арга барил энэ сармагчингуудад алга даа.өрхийн эмнэлэгийг хөл дээр ни босгох юм бол төр засагт ачаалал багасах сайн талтай.төсөв орон тоог нэмэх хэрэгтэй.тэнгэрийн юм ярихаа хэзээ болих уу.2сая төг эмчилгээ үйлчилгээ авч байсан өвчтэй хүнийг би л хараагүй.гэр бүлийн гишүүд али ч хүнийхээ эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ үйлчтлгээ авч байхыг би дуулаагүй сонсоогүй.амидралаас тасархай зүйл ярихыг чини мөн ч их сонслоо.30жил ингэж хуулийг олон дахин биелэх хэрэгжихгүй юм ярисаар хуули биш гуули болж бна хөө.одоо болицгоо.энэ сонгуулиар зайлцгаа.сармагчингуудын хэрэг байхгүй ээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.