ТЦА: Ноцтой ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ ажлын өдрүүдэд нийт 726 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 512 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ослын улмаас 13 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байжээ. Харин орон нутагт зам тээврийн ослоор дөрвөн хүний амь нас хохирсон аж.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

  • /2020.04.06/-ны өдрийн 11.00 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг “Ар булаг” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон,
  • /2020.04.15/-ны өдрийн 21.35 цагт орчим СХД-ийн долдугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б.Жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7 маркийн зургаан автомашиныг мөргөж, 41 настай эмэгтэй О гэмтсэн.
  • /2020.04.15/-ны шөнийн 22.00 минутын орчим Говь-Алтай аймгийн Хужирт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон,
  • /2020.04.16/-ны шөнийн 02.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р баг Цагаан хөтлийн даваа гэх газар асфальтан хучилттай автозамд Howo маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй И-ийн амь нас хохирсон,
  • /2020.04.16/-ны өдрийн 13.00 цагт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гурван хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол хэргийг өнгөрөгч долоо хоногтой харьцуулбал, дуудлага мэдээлэл 3.9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 5 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 7.6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:45:01

XLYf7U http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:53:41

UegK2J http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [103.212.116.223] 2020-04-19 08:49:45

Хятад мотоцикль оруулахаа зогсоо санаатай монгол эр хүний амь насанд заналхийлж байна.Дөч гарсан ид хийж бүтээх насны хүмүүс автын осолоор өөд болж байхад юугаа хийгээд хараад өдий болдог юм бэ.

irgen [103.212.116.129] 2020-04-18 01:33:58

GA aimagt HKUJIRT gedeg sum d-gyi

MOGEUH [202.9.46.176] 2020-04-17 11:41:36

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Irgen [183.177.100.234] 2020-04-17 09:12:05

Hyatad mototsikl udur bur Mongol zaluuchuudiin 2-3 amiig avch yavsaar bna. Tsar tahlaas iluu ail urhiin terguuniig chimeegui avch yavsaar bna. Zamiin tsagdaagiin gazar, setguulchid zuvhun hyatad mototsikloos bolj amia aldsan humuusiin toog jileer gargaj haritsuulsan sudalgaag ard irgeded taniltsuulaachee. Dain buhii ornuudiin amia aldsan irgediin toonoos iluu garna shuu. Hyatad mototsikliig hileer nevtruulehiig horigloh heregtei. Deer ued orosiin IJ planet5 mototsikliig Mongolchuud unaj bhad arai ch iim osol gardaggui iim olon zaluuchuud uhej bgaagui yum shuu. Hujaa nar zoriud hailshin obudtai mototsikl niiluuldeg baij magadgui. 1 jil unaad l evderdeg dahin ashiglah bolomjgui boldog ni zah zeeld erelt niiluuleltiig bodson zoriudaar hevreg buteegdehuun uildverledeg bh magadlaltai.

Зочин [202.126.89.176] 2020-04-17 08:48:53

архи согтуурах зүйл ам руугаа хийж заавал машин бариад зүгээр гэж бодно Үгүй шүү нэгмэдэхэд ээЧааваас гэж гаслаад Боль монголчуудаа

Зочин [64.119.16.44] 2020-04-17 08:09:45

ЭНЭ НЭГ ЗАСМАЛ ЗАМД ЗОРИУЛСАН ДУГУЙТАЙ МОТОЦИКЛ ОРУУЛЖ ИРЖ МАШ ОЛОН МОНГОЛ ЗАЛУУЧУУДЫН АМЬ НАСЫГ СҮЙТГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЯАЖ САНАА АМАР ХООЛ ХООЛОЙГООР НЬ ДАВДАГ БОЛ ОО ?

Зочин [202.126.89.52] 2020-04-17 08:56:45

Мотоциклдээ биш хүндээ л байгаа ъм лаа!!!

Иргэн [150.129.141.190] 2020-04-17 07:44:57

Энэ онцгой байдлын үёд архи зарахыг хязгаарламаар юм

Зочин [202.179.31.111] 2020-04-17 05:15:24

Nogoo STANDART yasan be??? Mongol Ulsy nokhtsold taarsan standard heregtei. Mergejylyn hyanaltyn baasnuud ajil hiigeech

Undesny Audyalguin Zovlold [202.179.31.111] 2020-04-17 04:31:34

Dayin markyn mashin, Hyatad Ulsd uildverlesen mototsikle olon Mongol irgedyn ami nas avch bn aa. Barag niit 1000 hol davah bolov uu? Ene bol gamshig . Hohirogch nar 98% erchuud. Iimd ene Hyatad ulsad uildverlesen motocycleg oruulahgui baih tal deer arga hemjee avna uu!

тамин [202.126.88.59] 2020-04-17 04:26:15

Эрчүүд үхээд дуусах нь ээ! Яанаа таминээ

Иргэн [66.181.161.33] 2020-04-17 04:17:48

Dayun ба mustang мотоциклууд маш олон хүний амь авч байна вэ?

Зочин [203.91.115.39] 2020-04-17 04:13:20

Осол бол тээврийн цагдаад ямарч хамааралгүй. Иргэдийн хэтэрхий хэнэггүй, болгоомжгүй байдлаас л болж байгаа. Ялангуяа тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ архи ууна гэдэг шууд л гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг. Архи уугаад тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн шийтгэлийг барьж хорихдоо гол нь биш эдийн засгийн шийтгэлийг чангатгах хэрэгтэй. Хурд хэтрүүлэхэд 50 мянган төгрөгөөр торгодог. Байнга 50 мянгаар торгуулбал ямар санагдах вэ. Түүн шиг согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн торгуулийг 10 сая болгох хэрэгтэй. Давтан үйлдвэл хорих хүртэл арга хэмжээ авах

Зочин [202.21.117.34] 2020-04-17 04:04:29

Говь-Алтайд Хужирт сум байхгүй ээ.

Зочин [202.126.89.52] 2020-04-17 08:57:46

Харин тийм!!!

Амарбаярт [43.242.243.49] 2020-04-17 03:58:44

Бурхан минь!

Зочин [182.160.35.148] 2020-04-17 03:51:12

Тээврийн цагдаа маш муу ажиллаж байна

зочин [192.82.64.248] 2020-04-17 07:38:10

тээврийн цагдаа ямар хамаатай юм бэ, хүн бүр өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хайрлах ёстой биздээ, цагдаа архи уулгаа юу????


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.