Мал эмнэлгийн хяналтын цэгүүдэд автомашин олголоо

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Мал эмнэлгийн үйлчилгээний шуурхай байдлыг сайжруулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх, зорилгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Төв аймгийн Лүн сум, Хэрлэнгийн гүүр, Налайх дүүргийн хяналтын цэгт автомашин гардууллаа.

Тэрээр “Өнөөдөр мал эмнэлгийн үйлчилгээ, шуурхай ажлын зориулалтаар автомашин олгож байна. Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээ үзүүлэх, малын хөдөлгөөнийг хянаснаар малын хулгайтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглагдах юм. Корановирусийн халдвар дэлхийн дахинаа тархлаа. Энэ бол зөвхөн хүний өвчин биш гэдэг нь тогтоогдсон. Хүнээс мал амьтанд халдварлах тохиолдолд илэрч байна. Үүнээс гадна бүс нутаг, тив дамжсан өвчин халдварлах эрсдэл байдаг.

Ялангуяа хаврын цагт нүүдлийн шувууд ирж байгаа энэ үед эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг огт үгүйсгэхгүй. Тиймээс манай мал эмнэлэг маш шуурхай ажиллаж, энэ бүхэнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх учиртай. Ийм учраас мал эмнэлгийнхээ үйлчилгээг шуурхай зохион байгуулах зорилгоор эхний ээлжид хяналтын цэгүүдэд автомашиныг олгож байна. Бүс дамжсан хөдөлгөөнийг хянана. Төв суурин газрууд руу орж ирж байгаа мал амьтан, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг хянана. Өөрөөр хэлбэл төв суурин газрын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг тэрээр онцлов.

Орон нутагт Булганы Уртын гүүр, Архангай аймгийн Цахир сум, Төв аймгийн Лүн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд хяналтын цэг ажиллаж байгаа бол Нийслэлийг тойрсон Таван толгой болон Өлзийт хорооллын уулзвар, Эмээлтийн шар хөтөл, Баруун туруун, Хэрлэнгийн товчооны цэгүүдэд мал эмнэлгийн байцаагч нар 24 цагийн хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: ХХААХҮ


Сэтгэгдэл

MOGEUH [202.9.46.176] 2020-04-17 12:01:05

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.