Дорнодын Баяндун суманд гарсан түймэр хил давж, тархалт нэмэгджээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Дорнод аймгийн Баяндун суманд энэ сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн түймэр дөрөв дэх өдрөө асч байна. Дотоодоос гарсан уг түймэр өнөөдрийн байдлаар улсын хилээс 0,5 км-т асч байгаа бөгөөд хил даван ОХУ-ын нутаг дэвсгэрт тархаад байгаа юм.

Түймрийг унтраахаар Улаанбаатар хотоос Үндэсний аврах тусгай бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын алба, Баяндун, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан овоо сумын ард иргэд нийлсэн 26 бүлэг, 270 гаруй хүн, 27 нэгж техниктэйгээр ажиллаж байна.

Мөн Хилийн 0275 дугаар ангиас 30 хүн, дөрвөн нэгж техниктэйгээр түймрийг унтраахаар ОХУ-ын талтай цаг алдалгүй харилцан ажиллаж байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.26.194.123] 2020-04-19 02:11:16

Зд бадммсүрэн гал тавиаюу ямар битгий хуц.иргэдэд хэлж анхааруулсаар байтал бараг санаатай гал тавьж бна. Эзнийг олж тогтоох хэрэгтэй.харицалага сахилга батыг чангатгах,сул байна...

Зочин [66.181.185.156] 2020-04-18 05:20:59

Аймгийн дарга Бадамсүрэн эх орон шатаж байхад ажлаа өгөөч...

zochin [202.9.46.236] 2020-04-18 05:02:50

udiid zuvkhun khunii buruugaas l gal tuimer garna sain shalgakh kheregtei.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.