"Интермед" эмнэлгээс ирсэн 69 настай иргэний лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр гарна

Aдмин / Эрүүл мэнд

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.21/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Монгол Улсад "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдлээ.
- Тухайн тохиолдол нь "Интермед" эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн 69 настай иргэн бөгөөд сүүлийн 7 хоног халуурч ханиалгасан, уушгины хоёр талд хатгалгаатай гэсэн оноштой байжээ.
- Тус иргэнд коронавирусын халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь "эерэг" гарсан тул ХӨСҮТ-д яаралтай шилжүүлсэн байна.

- Уг хариуг баталгаажуулах үүднээс тухайн иргэний сорьцонд хийсэн ХӨСҮТ-ийн лабораторийн PCR шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 154 хүн эмчилгээ, хяналт, тандалт, лабораторийн шинжилгээ, ажиглалт хийх тусгаарлалтад байгаа юм.
- 2020.04.20-нд ХӨСҮТ-ийн 2 лабораторид 341 шинжилгээ хийжээ.

Тухайлбал:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн /давтан/,
- Тандалт, судалгааны зорилгоор ХУД, БГД-ийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн 11 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1228 хүн ажиглалтад хамрагдаж, 201 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
- Гэрийн тусгаарлалтад нийт 1069 хүн байгаа бөгөөд өчигдөр 901 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, ажиглалтаас гарчээ. Тэдгээрээс 383 хүн хөдөө орон нутаг руу явсан байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам