Б.Ууганбаяр: Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг хийхээр шийдвэрлэсэн

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд болон Шадар сайд бэлэн байдлыг хангахаар дадлага сургууль хийхийг үүрэг болгосон. Дадлага сургалтыг тавдугаар сарын эхээр зохион байгуулахаар болсон. Үүнд ард иргэдийг хамруулах юм. Ингэхдээ халдвар хамгааллыг дэглэмийг чанд сахина. Мөн тусгай үүргийн нислэгийг хийхээр болсон тухай танилцууллаа. Өчигдөр болсон УОК-ын 18 дугаар хуралдаанаар

Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд, Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн байна.

Эдгээр нислэгээр ирэх иргэдэд өмнөх таван шаардлагыг тавихаас гадна онгоц суухаас өмнө 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина. Транзитаар ирж байгаа хүмүүсээс шинжилгээнд хамрагдсан 18-аас доош насны оюутнуудыг авна. Түүнээс дээш насны хүмүүсийг татах боломжгүй" гэлээ.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ГАДААДЫН 35 УЛСААС 9,412 ИРГЭН НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЭ ГАРГААД БАЙНА

image

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.Тэрбээр "Гадаадад байгаа эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн мэдээлийг Элчин сайдын яамаараа дамжуулж аваад тухай бүр УОК-т танилцуулж ирсэн. Үүний дагуу энэ удаагийн нислэгүүд хийгдэхээр болсныг мэдэгдэхэд таатай байна.Европт байгаа иргэдээ эх орондоо ирэх боломжоор хангах үүднээс олон улсын нислэг үйлдэх транзит заалттай Франкфурт хотыг МИАТ компани сонгож, шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажилдаа орсон.

Урьдчилаад хэлэхэд энэ удаагийн нислэгээр 250-260 орчим зорчигч ирнэ. Элчин сайдын яамдад энэ нислэгт хамрагдах бүртгэлийг шинээр хийхгүй. Учир нь өнөөдрийн байдлаар хүсэлтээ өгсөн 9412 иргэнийг УОК-оос тавьсан шаардлагын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилчихсан тул уг мэдээлэлдээ тулгуурлан Шуурхай штаб дээр холбогдох ажлын хэсгийнхэн хамт сууж байгаад нэрсээ эцэслэнэ.

Энэ дотор транзит зорчигчид орно. Транзит зорчигчдыг ХӨСҮТ-д хуваарилж байгаа тул эмнэлгийн орны нөөц боломжоо харж байгаад хэдэн хүн авахаа шийднэ.Дахин хэлье эдгээр нислэгт хамрагдах иргэдийг Элчин сайдын яамд дахин шинээр бүртгэхгүй. Байгаа бүртгэлээсээ авна. ЭСЯ-д руу хандсан маш олон иргэний хүсэлт бий. Нийт 500 орчим иргэнийг Солонгос болон бусад улсаас авна гэж ойлгоорой.Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас 9,412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна” гэв


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.185] 2020-04-24 04:51:51

Энэ тээвэрлэлтээ түр хугацаагаар зогсоож болдоггүй юм байх даа

Зочин [66.181.186.211] 2020-04-22 10:19:05

Тэгээд зөөвөрлөгдөж ирээд бхаар энд эмчлэх мөнгө санхүүү хэцүү бна шд . Улсын ЭЗасаг сүйрнээ ...!!!! Хилээ нээж болохгүй !!! Эмчилгээний зардал нь дийлдэхгүй шд .!!!!

Зочин [103.212.117.155] 2020-04-21 10:57:20

Тэнд нь сайн хянаж оруулж ирээчэээээ. Ялангуяа наад Франкфурт чинь эвгүй дээ.

эх оронч [203.217.139.225] 2020-04-21 06:27:00

Гадаадад байгаа хүмүүс анх явахдаа төр засагтаа харь оронд явлаа гэж хэлж явсан юм уу. гадаад улсын визээ сайн дураараа аваад яваа биз дээ. Одоо битгий худлаа баашил. Саяхан Энэтхэг байгаа лам хүүхдүүд сайн багаа гэж ТВ гарч байсан шүү.

Зочин [176.63.22.254] 2020-04-21 12:26:39

Лам хүүхдүүд сайн байгаа. Бусад эмнэлэг сургуульд очсон хүмүүс хэцүү байгаа.

зочин [64.119.26.179] 2020-04-21 06:26:09

энэтхэгт байгаа хөөрхий бяцхан ламаахай нарыг энэ тэргүүнд татмаар юм даа. сонин юм

Энээ [203.91.115.48] 2020-04-21 06:03:08

ЭНЭТХЭГТ БАЙГАА МОНГОЛЧУУД ХЭЦҮҮ БНА ШҮҮ ДЭЭ. ЯАХААРАА ИНГЭЖ ЪТОМЧУУД ӨӨРСДИЙНХӨӨ НӨХДИЙГ ХҮҮХДҮВДИЙГ ЗӨӨГӨӨД БНА. ЯДАРСАН ИРГЭДЭЭ ТАТААЧЭЭ.ӨВЧИН ЗОВЛОНТОЙ ХЭЦҮҮ МОНГОЛ ГЁРМАНД БИШ ЭНЭТХЭГТ БНА ШҮҮ ДЭЭ ЗАВААН ХОГНУУД ВЭ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.