Г.Баасан: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүмүүсийн нэрийг зарлаж, сонгогдох эрхийг нь эдлүүлэхгүй байхыг шаардаж байна

Н.Алтанцэцэг / Хууль

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа.

АВЛИГА, АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ, ШУДАРГА БУС БАЙДАЛ МОНГОЛ УЛСЫГ ХҮЛЖ БАЙНА

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг авлигагүй явуулах хэрэгтэй гэж байна. Авлига албан тушаалын асуудалтай хүмүүс сонгуульд нэр дэвшихгүй байх уу?

- УИХ бол Монголын төрийн эрх барих дээд байгууллага. 76 төлөөлөгчөөр улс орныхоо хувь заяаг шийдүүлдэг төрийн тогтолцоотой. Өмнө нь долоо удаагийн сонгуулиар нийтдээ 532 хүнийг УИХ-д суулгаж, 30 жил өнгөрлөө. Энэ 30 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан парламент бүр шударга байх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна. Тийм учраас найм дахь удаагийн сонгуулийг шударга байлгах, дуу хоолойгоо хүргэх ёстой гэж үзсэн. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар УИХ бол Монголын төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг тогтоодог байгууллага. Гэтэл манай УИХ-д хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхээс илүү, гэмт хэрэг болон эрүүгийн хэргүүд гардаг болсон. Тухайлбал, Хүчингийн хэрэг, ашиг сонирхлын зөрчил, авлига, тендэр, ЖДҮ, хулгай гэх мэт болохгүй бүх зүйл УИХ-д байгаа. Оргил нь бохир байгаа тохиолдолд дотоод шатандаа сайн, сайхан байна гэж байхгүй. Үүнийг бид харж байгаа. Авлига, ажилгүйдэл, ядуурал, шударга бус байдал Монгол Улсыг “хүлж” байна. Эндээс гаргахын тулд сонгуулийн хувьсгал хийж, 2020 оны сонгуульд шударга ёсыг тогтоохын төлөө шударга хүнийг оруулах асуудлыг тавина.

ШУДАРГА СОНГОЛТ САНАЛ БОЛГООЧ ЭЭ ГЭДЭГ ҮҮДНЭЭС СЕХ-НД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА

-Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс их хэмжээний мөнгө амлаж гардаг шүү дээ?

- Нэг нэр дэвшигч сонгогдохын тулд 360-774 сая төгрөг зарцуулахаар байгаа. УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд 96 сая төгрөгийн цалин авахаар байна. Ийм цалинтай ажилд 774 сая төгрөг зарцуулж суусан хүн юу хийх вэ. Хуулиа батлах уу, шударга ёсыг тогтоох уу, улс орны хөгжлийн төлөө байх уу гэдэг чинь асуудал юм. 96 сая төгрөгийн цалин авах хүн 774 сая төгрөг зарцуулж байж УИХ-д сонгогдох нь авлигын эх үүсвэр болно гэж бид харж байгаа. АТГ-ын олон нийтийн зөвлөлд ард иргэдээс маш олон асуудлыг тавьж байна.

Бид сонголтоо шударгаар хиймээр байна. Улс төрийн намууд сонголт хийх боломж олгохгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдож байсан, тендэр, ЖДҮХС-гаас хулгай хийдэг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг санал болгоод байна. Шударга сонголт санал болгооч ээ гэдэг үүднээс Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо ил тодоор, шударга зарчмыг баримталж сонгуулийг зохион байгуулах ёстой.

Авлига, албан тушаалд холбогдож байсан хүмүүсийн нэрийг зарлан ил болгож, сонгогдох эрхийг нь эдлүүлэхгүй байхыг шаардаж байна. Шаардлагыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаа. Мөн Авлигатай тэмцэх газар болон улс төрийн намуудад зөвлөмж хүргүүлж байна. Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаа. Энэ зөвлөмжийг 36 намд хүргүүлнэ. УИХ-аас шударга ёсыг нэхэх хэрэгтэй. УИХ авлига, албан тушаалд өртөхгүй байх, улс орны төлөө хууль боловсруулдаг хүмүүсийг сонгох хэрэгтэй. 2020 сонгуулиар шударга ёсыг тогтоож, сонгуулийн хувьсгал хийцгээе. Нэр дэвшигч тавдугаар сард тодорч эхэлнэ. Иймээс албан бичгийг долоон хоногийн хугацаатай өгч байгаа. Долоо хоногийн дараа хариугаа аваад зарлана. Нийт сонгогчдод хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

-Энэ их мөнгийг ямар үндэслэлээр яаж гаргасан бэ?

-Дөрөвдүгээр сарын 9-ны өдөр Үндэсний аудитын газарт ямар үндэслэлээр энэ мөнгийг тогтоосон бэ, үндэслэлээ тайлбарлаач гэдэг бичиг явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна.

-Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээс гадна Оффшортой хүмүүс сонгуульд нэр дэвших гэж байна?

-Оффшор, ЖДҮХС гэх мэт гэмт хэргийн шинжтэй асуудалд холбогдсон хүмүүс нэр дэвших гэж байгаа нь ажиглагдаж байгаа. Үндсэн хуульд шүүхээр эцэслэн тогтоогоогүй бол хэнийг ч гэмт буруутай гэж тооцохгүй гэдэг заалтаар халхавчилж оффшорт мөнгөө хийсэн, Монголын байгалийн баялгийн хувьдаа ашигласан, гадаад хүмүүстэй хамтарч Монгол Улсын байгаль, экологийн тэнцвэртэй байдалд хор хөнөөл учруулсан, Монгол Улсын хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн шинжтэй хүмүүс мөнгөнийхөө хэмжээгээр бярдаж байна. Мөнгөтэй хүн УИХ-д гардаг болоод байна. Иймээс АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс авлигагүй байна гэвэл эхлээд УИХ авлигагүй болгох хэрэгтэй. Ингэж байж хууль хяналтын байгууллагад нөлөөлөх нөлөөлөл нь зогсоно. Дээд байгууллагад авлигачид очихоор авлига байх, шударга байлгах тухай асуудлыг ярих боломжтой. Иймээс энэ сонгуулиар авлигагүй байлгахыг УИХ-аас эхлэх ёстой. Мөн сонгогчид сонголтоо хийхдээ шударга үнэнийг сонгохыг хүсч байгаа. Гэвч одоо хулгайчдыг сонгохоос өөр сонголт оруулж ирэхгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦОНХ НЭЭГДЭЖ БАЙГАА ГЭЖ ХАРЖ БАЙНА

-Сонгуулийг хойшлуулна, хойшлуулахгүй гээд байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхий дахиныг хамарсан айхтар өвчин гарчихсан. Үүнд монголчууд их хариуцлагатай байгаа. Монголын төр хариуцлагатай ажиллаж байгаа. Дулааны улиралд энэ өвчин нэмэгдэх хандлагатай байгаа учраас сонгуулийг хойшлуулж, намар сэрүүний улиралд орон нутгийн сонгуультай хамт хийнэ. Төсөв мөнгө хэцүү байгаа үед үнэгүй зардлаа хэмнэх хэрэгтэй гэсэн саналыг ард иргэдийн зүгээс их гаргаж байна.

Энэ дөрвөн жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин 68 гарсан. Гэхдээ УИХ-аас гурван хүн байхгүй болж, 73 гишүүнтэй болсон. Саяхан Батзориг гишүүнийг түдгэлзүүлсэн. Өнөөдрийн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох “цонх” нээгдсэн гэж харж байгаа. Иймээс үүнийг хаалга болгож дэлгэхийн төлөө монголчууд итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.

-Манайд шалгагдаж байгаа томоохон хэргүүд замхрах талдаа орж байна. Үүнд танайхаас яаж анхаарч байна вэ?

- Олон түмэн харж байгаа. Авлигатай тэмцэх газрыг шударга ажиллахын төлөө хууль ёсны дагуу байлгахаар гурван жил ажиллаж байна. Үүний хүрээнд АТГ удирдлагууд солигдсон. АТГ-т олны анхааралд байгаа томоохон хэргүүд байгаа. Энэ хэргүүд прокурор, шүүхийн газарт шилжсэн. АТГ-т хадгалагдахаа больсон. Э.Бат-Үүлтэй холбоотой шүүх хурал явагдаж байна. М.Энхсайхантай холбоотой шүүх хурал зарлагдсан гэх мэт хэргүүд шийдэгдээд явж байна. Энэ нь шударга ёс руу жаахан ч гэсэн шат ахиж байгаа гэсэн үг. Харин цаг хугацаа бол алдагдаж байна. Аливаа буруу зүйлд цаг хугацаа хурдан байх хэрэгтэй. Зөв зүйлд хугацаа удаан байх хэрэгтэй шүү дээ.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Zochin [172.58.45.176] 2020-04-22 17:48:24

Baasan avgain ohin n uu? Yamar hoorhon urchleegui bolchvoo

Баасандорж [202.126.89.131] 2020-04-22 22:52:10

Таньд баярлалаа. Сонгуулийг л хойшлуулах хэрэгтэй шүү. Энэ бол үнэндээ тоглоом биш шоглоом болно. Хятад гэж нэг айхтар улс байх юм. Дэлхийн улс оронч энэ улсыг үзхээ больлоо.

Зочин [66.181.182.66] 2020-04-22 12:36:08

Нийгэмд хэн нэг нь түрүүлэн дуугарч бусдын чихэнд салхи оруулах ёстой. Үүнийг ухаарч дуугарч байдаг ИРГЭНИЙ НИЙЙГЭМ-н хэддээ баярлалаа . Эдний хүчээр л ард түмэн мэдээлэлтэй байдаг юм.

Зочин [109.252.200.48] 2020-04-22 12:02:33

Баасан авгай ахмадуудын нэрээр Маш их монго идсэн.мон хахуулд орон муку авсан .оорийнхоо цэвэр Хун гэж бодоод байна. .Чи бол зальтай худалч хулгайч луйварчин авгай гэдгийг мэднэ. Гудамжинд ахмадуудын только Биш оорийнхоо только жагсаад байр авсан шуудээ. Ахмадуудын монго хаана байна. Шалгах хэрэгтэй энэ авгайг!!!!!!!!!!!!

Зочин [66.181.182.66] 2020-04-22 12:36:58

Чи муу чацга...

ЗОЧИН [64.119.23.93] 2020-04-22 09:09:26

ЖДҮХС-ААС ӨӨРӨӨ, ЭСВЭЛ ЭХНЭР, ХҮҮХЭД, НАЙЗ,ТАНИЛ ТАЛЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНУУДДАА ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛААД ИХ ХЭМЖЭЭНИЙ, БҮР ХЭДЭН ЗУУН САЯАС ХЭДЭН ТЭРБУМЫН 3%-Н НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ХУУЛЬ ЗӨРЧӨӨД, БҮР ЖДҮХС-ИЙН ДҮРМИЙГ НЬ ӨӨРЧЛҮҮЛЖ БАЙГААД АВЧИХСАН ТОМ ХУЛГАЙ, ТҮҮНИЙГЭЭ ХЭД ХЭДЭЭРЭЭ НИЙЛЖ ББСБ БАЙГУУЛАХ, ЭСВЭЛ БЭЛЭН ББСБ-Д 30-35% ХҮҮТЭЙ БАЙРШУУЛЖ МӨНГӨ УГААСАН ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН УИХ-ЫН 49 ГИШҮҮН БИЙ, ЭДНУУСЫГ ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙГ ТОДОРХОЙ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ,ЖИЖИГ БИЗНЕС, ЖИРИЙН ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ДАВХАР ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧДЫГ ЭРТХЭН ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.

зочин [202.131.229.246] 2020-04-22 07:37:44

оффшортой хүмүүсийг дэвшүүлж болохгүй шүү

Иргэн [64.119.21.221] 2020-04-22 07:31:53

Сайн байна. Бас шүүх цагдаагаар яг одоо явж байгаа, хэрэг нь шийдэгдээгүй хүмүүсийг ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байх тухай яриач. Баасаан!!! Чи чадья гэвэл чадна. Энэ удаа ингэж ганц удаа эх орондоо тусал!!!

Зочин [59.153.115.220] 2020-04-22 06:22:40

Ганцхан авилга албан тушаалын хэргийг л хорьж бгаа юмуу? Тэгвэл алуурчин махбалыг хуралд дэвшуулж болох нь ээ?

Зочин [66.181.161.59] 2020-04-22 05:31:17

Болж байна.

Зочин [66.181.161.55] 2020-04-22 05:37:35

Үнэн

Зочин [64.119.20.247] 2020-04-22 04:25:54

АХМАДЫН ХОЛБООНЫ БАЙШИНГ ДЭЭРЭМДЭЖ АВААД ЗАРААД БАЯЖСАН БОЛ БОЛОО БИШ ҮҮ БААСАА .

zochin [202.179.31.57] 2020-04-22 04:16:11

Ene hoshignii tsaanaas zuheed suugaa humuus Baasan guain chineend hurch chadah uu tiim bish bol hii bitgii orilognood bai harin ch ooriigoo bolovsruulaad ih idevhitei ajilladag shuu il garaad naad huniihee hajuud suugaad metgeltseed uzdee huruu nemehgui hoshuu bitgii nemeed bai chadaltai uls torch gej helmeer bna ..

зочн [103.212.116.103] 2020-04-22 03:25:15

нам дотор,намууд дотор нам дамжсан 3-6удаа их хуралд суусан бугнууд мөн хулгай луйварын эрүүгийн элемэнтүүдийг зарлаад байх шаардлага алга.ухаантай ард түмэн юм бол саналаа битгий өг.зарласан зарлаагүй ард түмэн мэдэж бгаа шүү дээ.7удаа сонгуулид санал өгсөн ард түмэн одоо жаахан ухааны цартай байж үзээчээ.битгий туйлширал хий.зүгээр ирээдүй хойч үе үр хүүхдүүдээ бодож сонголт хий.онлайнаар байна уу,цахимаар байна уу сонголтоо зөв хий.одоо алийн болгон хуучин цоорхой дээл өмсөж ирээдүй хойч үедээ ад үзэгдэх үү.болицгоое.улс гэрээ нэг гадна дотно үгүй цэвэрлэж цэгцлээд үр хүүхэд хойч үедээ хүлээлгэж өгөх сэтгэл итгэл бодол санааг монголчууд гаргаачээ.

[103.80.210.183] 2020-04-22 02:54:55

АРД ТҮМНИЙ НЭГ СУМ БУЮУ БУУДАН ӨГ. АРДЫН ФРОНТ БАЙГУУЛЦГААЯ.

Зочин [64.119.18.44] 2020-04-22 02:50:13

эхлээд ахмадын байраа яаж зарсанаа тайлбарлаач.тэгээд ярь. .

Зочин [192.82.75.234] 2020-04-22 02:47:56

Авлига албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүмүүс нэр дэвших эрхгүй. Тэхээр эдгээр хүмүүсийг зарлах нь маш зөв. Баасан даргад баяр хүргэе, шударга шийдвэр бн

Зочин [66.181.180.69] 2020-04-22 02:31:34

БААСАН ЭМЭЭ ЧАДАХ УУ

Зочин [117.111.25.65] 2020-04-22 07:15:22

Baasan egch chadnaa ! Uneheer tuilbartai sharguu hun shuu !

Зочин [59.153.115.220] 2020-04-22 02:09:04

Гол хулгайчууд нь шуухээс наагуур аргалаад бхыг яахуу? Ганц орцны хэрэгтэй Энхбаярт ял егчихеед улсаа худалдсан хумуус зув зугээр яваад бгаа нь нэг л шудрага биш. Хэрэг нээгдсэн бух хумуусийг оруулахгуй бх нь зев. Тэгээд хун алсан хун, эсвэл эх орноосоо урвасан бол нэр дэвшиж болох нь ээ? Ганц Энхбаярын эсрэг яриа л унэртээд бх юм. Энэ авгай еерее энд тэндээс их л хахууль менге авч ажилладаг гэдэг. Одоо женко тэжээж бгаа. Авилга шудрага ес гэдгийг энэ авгай ярих нь яршиг цаашаа л бн.

Зочин [202.179.30.42] 2020-04-22 02:01:27

Угаасаа хуультай юман дээр үхсэнээ солиороод байгаа юм бэ

ЗОЧИН [139.5.217.167] 2020-04-22 03:27:35

БОЛЬЖ ҮЗ АВГАЙ ГУАЙ БОР ЮМ ОЛЖ АВСАН БОЛ ЗАЙЛ ЭСГЙЙ ХИЙХЭД БААСАН АВГАЙ ШИГ ХЭРЭГГҮЙ ЮМ АЛГА

zochin [64.119.24.166] 2020-04-22 01:39:56

manan mapiin hulgaichuudiig bugdiin shorondn ii

zochin [203.98.77.101] 2020-04-22 01:32:18

mash zov bna heregjuuleerei

БЛДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-04-22 01:27:41

САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА. АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙГ ИХ ХУРАЛД НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЭХГҮЙ ШҮҮ. АРД ТҮМЭН МИНЬ ДЭМЖЭЭРЭЙ. ӨНӨӨДӨР ТЭДНИЙ ӨГЧ БАЙГАА 10 -20 МЯНГАН ТӨГРӨГ ДАНХ БАКИАЛ БИДЭНД ХЭРЭГГҮЙ. 20 ЖИЛ ХУУРТАГДЛАА. ОДОО БОЛЬЁ. АЛИЙН БОЛГОН ЯДУУ ГУЙЛАГЧИН АМЬДРАХ ЮМ БЭ

үхэр монгол [103.212.117.105] 2020-04-22 04:24:25

хэнийг ч сонгосон баяжихгүй л дээ.улсын ажлыг цалинг нь голохгүй хийх хзн л олох хэрэгтэй л дээ тийм товаришийг олно гэдэг хэцүү бараг боломжгүй ер нь монголд тийм хүн байхгүй л дээ.ккк

Зочин [203.91.115.56] 2020-04-22 01:27:26

Эрдэнэ тарвагадоржоос эхлээд танай АН-ы бүх хулгайч нараа зарлах хэрэгтэй болж дээ.

Зочин [202.126.89.188] 2020-04-22 00:13:26

Ene ahmaduudaar mongo hiisen shantaaj shijgiin avgai daa

Зочин [117.111.25.65] 2020-04-22 07:18:48

Chinii derged ene hun chin Mongoliin ard tumend huleen zuvshuurugdsun medleg bolovsroltoi shudarga unenii toloo temtsegch hun shuu ! Chi bol zugeerl gar utasnii tsaanaas hen negniig zuhej zanan suuj baidag archhagui ork ajilgui gar deereesn UMhii MAH-guu pizdisuudiin negn bizdee !


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.