Сөүл, Франкфуртын тусгай нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын онцгой комисс /УОК/-оос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд /ЭСЯ/-аар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох материалыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.

Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална.

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны (14 хүртэлх настай) хүүхэдтэй гэр бүл
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан (60-аас дээш настай) иргэдийг нэн түрүүнд хамруулна.


Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байна. Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.

Эх сурвалж: УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.9] 2020-04-23 00:18:38

Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын ихэнх олонх нь мөнгөгүй ажилгүй хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Визтэй Визгүй хараар амьдардаг ялгаа байхгүй бүгд хэцүү нөхцөлд байна. Солонгосын Монголчууд Монголруугаа хурдан буцахын бөөн хүслэн болсон хүмүүс байна даа.

zochin [103.229.121.250] 2020-04-22 08:41:07

Гадаадад байгаа монголчууд амиа бодож байна. Монголд аваад ирэхээр тусгаарлах байрны мөнгө төлөхгүй, дүрэм журам зөрчиж халдвар тараах эрсдлийг нэмэгдүүлж байна. Иймд хилээр аль ч иргэнийг оруулахгүй байсан нь зөв байна. Хэрэв монголчуудыг авчирах бол тэд иргэний үүргээ биелүүлж, шинжилгээ өгсөн эсэхийг сайн шалгах шаардлагатай. Монголд ирсэний дараа 21 - 30 хоног тусгаарлах шаардлагатай. Дахин хэлэхэд гадаадаас ирсэн монголчууд иргэний үүргээ биелүүлэхгүй, эрсдлийг нэмэгдүүлж байгааг төр анхаарч, зөв шийдвэр гаргахыг хүсье.

Зочин [202.126.89.239] 2020-04-22 22:50:55

Яг зөв. Хар амиа бодсондоо ирж байгаа хүмүүс олон. Өөрийгөө болон бусдыг үл хүндэтгэж

ЗОЧИН [202.55.188.45] 2020-04-22 05:19:07

ХАМГИЙН БАГААР ТООЦОХОД 21 30 ХОНОГООР ТУСГААРЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АЛЬ БОЛОХ ТАХАЛ ЗӨӨВӨРЛӨХГҮЙ БАЙМААР БАЙНА ШҮҮ МАНАЙХ ЭДИЙН ЗАСАГ ЯМАР БАЙГАА БИЛЭЭ ЭМНЭЛЭГ АЧААЛАЛАА ДИЙЛЭХГҮЙ ЧАДАХГҮЙ ХӨРШ ОРОНОО ХАР ХӨГЖИЛ ӨНДӨРТЭЙ ОРНУУД УЙЛЖ СӨХӨРЧ БАЙНА ТА БҮХЭН САЙН ОЙЛГО ХАТУУГААР ХЭЛЭХЭД ЭНЭ ХҮМҮҮСИЙГ АВМААРГҮЙ БАЙНА ХҮРЭЛСҮХ САЙДАА

Зочин [202.9.46.228] 2020-04-22 05:10:05

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ЭМЧ НАРЫГ ИЛГЭЭЖ, ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДААС ШИНЖИЛГЭЭ АВЧ, ШИНЖИЛГЭЭГЭЭР КОРОНА ВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧ ЭЕРЭГ ГАРСАН МОНГОЛ ИРГЭДИЙГ ОНГОЦОНД СУУЛГАХГҮЙ АЛБАДАН ҮЛДЭЭЖ, ХАРИН ШИНЖИЛГЭЭГЭЭР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ СӨРӨГ ГАРСАН МОНГОЛ ИРГЭДИЙГ ОНГОЦОНД СУУЛГАН АВЧРАХ НЬ ЗӨВ. ТЭГЭЭД ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРСЭН МОНГОЛ ИРГЭДИЙГ ДАХИН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДУУЛЖ АЛБАДАН ХӨЛ ХОРИОНД ОРУУЛЖ АРВАН ДӨРВӨН ХОНОГ ТУСГААРЛАХ НЬ ЗӨВ. ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ЭХ ОРОНДОО ИРСЭН МОНГОЛ ИРГЭД ХӨЛ ХОРИОГ ЭСЭРГҮҮЦЭЛГҮЙ АРВАН ДӨРВӨН ХОНОГ ТУСГААРЛАГДАХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЁСТОЙ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.