Засгийн шийдийг харсаар аж ахуйн нэгжүүд “турж” үхэх нь ээ?

Aдмин / Нүүр

Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг нөмөрсөн энэ үед эдийн засаг айхавтар хүндэрч, аж ахуйн нэгж компаниуд том жижиг гэлтгүй толгой дараалан хаалгаа барихад хүрсэн. Компаниудын хувьд бүрмөсөн дампуурлаа зарлачихалгүй ажлын байраа хэрхэн яаж хадгалж үлдэх үү гэдэг цорын ганц асуултын өмнө ирээд байна. Үндэсний статистикийн хорооны 2020 оны эхний улирлын судалгаагаар бизнес регистрийн санд бүртгэл бүхий 190 мянга таван зуун хуулийн этгээд байгаагаас тал хувь нь буюу 50.3 хувь нь огтоос үйл ажиллагаа явуулаагүй тэг зогсолт хийсэн гэх судалгаа гарсан. Харин үйл ажиллагаа явуулсан гэх 94 мянга долоон зуу шахам аж ахуйн нэгжийн 86.5 хувь нь 1-9, 6.4 хувь нь 10-19, 4.5 хувь нь 20-49 ажилтантай байна гэж албан ёсоор мэдээлэгдсэн. Тэгэхээр Монголын аж ахуйн нэгж компаниудын хувьд үнэхээр хүнд байдалд орж дампуурлын ирмэгт байгаа гэдэг нь ойлгомжтой байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнгөрөгч сарын сүүлээр 1500 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад тал орчим хувь нь ажилтнуудаа ямар нэгэн байдлаар цомхотгосон гэх мэдээллийг ирүүлсэн байдаг.

Энэхүү судалгааны дүн одоо улам лавширч, өдөр өдрөөр, бүр цаг минутаар албан байгууллагуудын хувь заяа шийдэгдэж, эдийн засгийн хүнд даваатай нүүр тулж байна. Эдийн засаг гэдэг мэдээж улс орны хөгжил дэвшлийн бодит суурь, амин судас, цусны эргэлт нь. Цусны эргэлт доголдож эхэлнэ гэдэг тухайн улс орон оршин тогтнох чадваргүй болох эрсдэл нүүрлэх аюултай. Олон түмэн бужигнаж энд тэндгүй арилжаа наймаа хийгдэж, үйлдвэрлэл явагдаж, барилга байшин босч, уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, зам тээвэр, эрчим хүч, мэдээллийн технологи, боловсрол, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт цусны эргэлт ижил тэгш үйлчилж байж эдийн засаг идэвхжиж сэргэдэг, хөгжин дэвждэг. Тэгвэл хөл хорионы энэ үед хүмүүсийг гэрээсээ гарч болохгүй, гадуур бөөгнөрөл үүсгэж болохгүй хэмээн хорьж байгаа. Хүн гэртээ суугаад мөнгө олно, бизнесээ явуулна, аж ахуйгаа эрхэлнэ гэдэг боломжгүй зүйл. Бүх хүнийг ингээд гэрт нь хорьчихоор эдийн засгийн цусны эргэлт зогсох нь аргагүй. Ганцхан жишээ татахад, жуулчлалын сезон эхэлсэн энэ үед аялал жуулчлалтай холбоотой бүх үйл ажиллагаа зогссон. Мөн Улаанбаатар хотын эргэн тойрны амралт гэх мэт аялал жуулчлалтай холбоотой газруудын үйл ажиллагаа дээр нь баар ресторан, саун, караоке, спорт газрууд, фитнесс төв гэх мэт олон газрын үйл ажиллагааг гурван сар орчим шууд зогсоосны үр дүнд энэ газрууд ажлын байраа хадгалах ямар ч боломжгүй болсон.

Энэ бүх цусны эргэлтийг хаачихаар эдийн засаг яаж амь орох билээ. Шулуухан хэлэхэд, өнөөдөр цалин буурч байгаа. Цалин буураад ирэхээр айл гэр албан байгууллагын хоол хүнс хорогдоод ирнэ. Халаасандаа улаан мөнгөгүй болоод ирэхээр албан байгууллага, айл өрх бүр хэмнэлтийн горимд хүссэн хүсээгүй шилжинэ. Эхлээд хувцас хунар авах, үндсэндээ тансаг гэж болох бүхий л хэрэгцээгээ хязгаарлалаа гэж бодъё. Гэвч талх тариагаа, мах гурилаа авч таарна. Дээрээс нь татварууд буураад эхэлнэ. Хамгийн наад зах нь Юнивешн, Скай медиа, Сансар гээд кабелийн суваг үздэг айлууд интернэтийнхээ төлбөрийг төлж чадахаа болино. Иргэд ийнхүү утас, интернэтийнхээ төлбөрийг төлж чадахгүйд хүрвэл кабелийн сувгийн компаниуд болоод үүрэн телефоны компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Мөн тог цахилгаанаа айлууд төлж чадахаа байвал цахилгаан станцууд алдагдалд орж хэвийн үйл ажиллагаа нь зогсоход хүрнэ. Бүр байдал эвгүйрээд ард иргэд гурил, будаа, хүнсний ногоогоо авч чадахгүйд хүрвэл гурилын үйлдвэрүүд, хүнсний чиглэлийн компаниуд дампуурахад хүрнэ. Хамгийн гол нь иргэд татвараа төлж чадахгүй нөхцөл үүсвэл эмч, багш, цэрэг, цагдаа, шүүх, онцгой гээд төрийн алба доголдох аюул нүүрлэнэ. Иргэн мөнгөгүй болбол улс орон сүйрлээ л гэсэн үг. Иргэн баян бол улс баян гэж хэлээд байдаг нь ийм учиртай. Улс орны хувь заяа эдийн засгийн ийм л гинжин холбоон дээр тогтдог. Тэгвэл энэ хүнд нөхцөлд Монголын төр засаг ард иргэддээ, эдийн засгийн цусны эргэлтийн амин судас болсон аж ахуйн нэгжүүддээ хандаж ямар шийдвэр гаргав. Улс орноо аврахын тулд ямар бодлого барьж, ямар гээчийн мэргэн санаа уралдуулж байна вэ. Яг ийм нөхцөлд бүх зүйл гагцхүү төр засгийн оновчтой бодлого шийдвэрээс л шалтгаалах нь дамжиггүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр долоон шийдвэрийг Засгийн газраас гаргаснаа олон нийтэд мэдээлсэн. Үүнд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэж буйгаа мэдэгдсэн. Мөн иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авахгүй, үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно гэсэн. Малчдаас ноолуур авахад зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно, зээлийг Засгийн газар хариуцна гэдгээ хэлсэн. Ерөнхий сайдын эдгээр шийдвэрүүд ард иргэдийн амьдрал, албан байгууллагуудын үйл ажиллагаанд бодитойгоор нөлөөлөх нь огтоос тодорхойгүй байгаа. “Төр засгийн шийдвэрүүд компаниудын асуудлыг шийдэх хэмжээнд гарсангүй, Засгийн газрын шийдвэрийг бүхэлд нь анзаарахаар ажлын байрыг хадгалах, борлуулалтын орлогыг нэмэх чиглэлд ахиц дэмжлэг болохоор зүйл алга. Өнгөц сонсоход таатай мэт боловч ачир дээрээ тийм биш. 200 мянган төгрөгийн дэмжлэг авах гэж ажлын байраа хадгалж үлдэнэ гэдэг компаниудын хувьд утгагүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр нөхцөл заачихсан, тэр шалгуурыг нь давах компани одоогоор Монголд байхгүй” гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн.

Засгийн газрын шийдвэр гараад хагас сар болчихлоо. Хагас сарын цалин буух хугацаа хэдийнэ өнгөрлөө. Гэвч иргэдийн гар дээр хүний урманд сохор зоос ч нэмэгдэж ирсэнгүй. Ерөнхий сайдын сүржин мэдэгдлийн дараа танхимынх нь сайдууд ээлж дараалан худлаа мэдэгдлүүд хийх болсон. Хамгийн бодит жишээ гэхэд Улаан сайд малчдын амьжиргааны гол эх үүсвэр болох ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж хууран мэхэлсэн. Өнөөдөр ноолуурын үнэ 50 мянга ч хүрэхгүй байж байх жишээний. Нийгмийн даатгалын шимтгэл дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хоёр бараг зэрэгцэж зогсоод л тэнгэр газар шиг хоёр өөр юм яриад байж байна. Чинзориг “Орлого нь буурсан, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр хуульчилсан. Энэхүү хөнгөлөлтөд 45 мянган аж ахуйн нэгж байгууллагууд 700 мянган даатгуулагч хамрагдана. Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсдын 700 мянга нь ийнхүү хуулийн хөнгөлөлтөд хамрагдаж байна” гэж мэдэгдсэн бол Хүрэлбаатар “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад татвараа төлж буй 108.8 мянган аж ахуйн нэгж байна. Үүнээс 99.99 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Харин 0.01 хувь нь алтны компаниуд байгаа. Тэднээс бусад нь бүгд нийгмийн даатгал төлөхгүй” гэсэн юм. Ингэж Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд дур дурын юм ярьж байна. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг ард түмэн тааварлахын арга алга.

Энэхүү хүнд нөхцөлд дур дурын юм ярьж ард иргэдийнхээ толгойг эргүүлэхийн оронд зангидсан нэг бодлоготой, гаргасан шийдвэр нь дээр доороо ард түмэнд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжөө өгдөг тийм байх хэрэгтэй. Одоо тэгж хуучин шиг зүгээр оноо цуглуулах гэж популизм хийж аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаг цаг биш. Ард түмэнд гагцхүү үнэн үг хэрэгтэй байна. Чадахгүй гэвэл түүнийгээ эртхэн шиг шулуун шударгаар эрс зоримог хэлэх хэрэгтэй. Сайн хүн болох гэж налиганаад тусыг эс үзүүлэх нь ямар хорлонтой байдгийг бид мэднэ. “Бухын доодохыг харсаар үнэг турж үхнэ” гэгчээр засгийн шийдийг харсаар аж ахуйн нэгжүүд “турж” үхлээ. Тэгэхээр засаг шийдвэрээ аж ахуйн нэгжүүдээ аврах хэмжээнд бодитойгоор, цаашид биежээд явчихаар амьтай гаргах нь эцсийн гол найдвар боллоо. Эдийн засгийн цусны эргэлт болсон аж ахуйн нэгжүүд ядарч туйлдаад эхэлбэл улс орон тэр чигтээ сөхөрч унах аюултай. Зүгээр тодорхой шууд шулуун ямар хүмүүст, аж ахуйн нэгжид тэр хөнгөлөлт нь очих гэж байгаагаа хэлчихдэг ч болоосой, энэ Засгийн газар.

Эх сурвалж: Өдрийн сонин Норовын Гантулга


Сэтгэгдэл

zochin [202.9.47.16] 2020-04-23 03:37:08

onowchtoi shiidwer yaraltai gargah heregtei shd z gazar

зочин [43.242.242.56] 2020-04-23 02:07:06

офшор дансанд мөнгө хийсэн хэт баяжсан 30 гэр бүлийн хөрөнгө мөнгийг хурааж ард түмэндээ тэгш хувиаола үйлвэр эмнэлэг цэцэрлэг сургууль гэр хороолдоо тэр мөнгийг зарцуул тэнд хүний эрх яриад хэрэггүй тэд нар ард түмний хөрөнгийг хулгайлсан юм чин ард түмэн бид нар буцааж авах эрхтэй шүүдээ

tusa [66.181.168.81] 2020-04-23 01:08:34

Ямар ч аж ахуйн нэгж эрсдэл даван туулах төлөвлөгөө бодлоготой байх ёстой. Эдийн засгийн хямарлын үед яаж ажиллах вэ гэдгийг урьдчилан тооцоолсон байх ёстой. Гэнэт цаг үргэлж сайхан юм шиг орон тоогоо , хангамжаа нэмээд, их л тансагласан ш дээ. Зуун хэдэн саяын үнэтэй машинуудаа зарж, хэрэгтэй хэрэггүй олон нарийн бичгүүдээ халж,хэрэглээндээ хэмнэлт гаргах хэрэгтэй. Төр засаг руу хамаг буруугаа чмхээд хэрэггүй. Хэрээ мэдэхгүй байж юугаа хийж компани байгуулсан юм. Байгуулсан тэр нөхдүүд хариуцлагаа хүлээж. ажилчдын нийгмийн асуудлаа шийдэх ёстой. Одоо дөнгөж хямрал эхэлж байна ш дээ. Компаний захиралууд аа.

Зочин [202.21.120.178] 2020-04-22 22:24:53

Энэ бол бодит үнэн. ААН үүд бухын доордох горьдсон үнэг боллоо.

Зочин [66.181.176.71] 2020-04-22 17:15:58

ХАОТ НДШ-ийг авахгүй гээд ААН-үүд бодит дэмжлэг болохгүй. Яахав хүнсний үйлд.эрүүд хүнсний дэлгүүрүүд зарим хоолны газхуудад бол энэ дэмжлэгээ өгөөд дээрээс нь тэр 200 мянгыг өгвөл тэдгээрт бол дэмжлэг болох байх. Бусад дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн жижиг газрууд бол юунд ч хамаарахгүй хаалгаа бариад халагдсан ажилчид нь ажилгүйдлийн тэтгэмж авах гэхээр сүүлийн 9 сар ндш төлсөн байх гэдэг шалгуурыг давахгүй тэгээд хов хоосон үлдэх болтой. Иргэдийн нөхцөл байдлыг eрөөс судлахгүй тооцохгүй ингэж хуумгай хандаж болохгүйээ. 1 сараас хойш одоо байдал хэцүүдэж байгаа шүү. Зах дээр наймаа хийдэг хүн яахав?? Наймаа явахгүй эргэлтийн мөнгөө идээд зээлээ өгч чадахгүй Хятадаас бараа татаж болохгүй гээд юунд ямар дэмжлэгт хамрагдах юм бол? Засаг яагаад ингээл таг байгаан бол??? Eөк мэдэж байгаа болуу

Хувийн хэвшилийн ажилтан [202.55.188.89] 2020-04-22 15:40:19

Хүрэлсэхээ ядаж хувийн хэвшлийн хийгээд дуусгасан ажлых нь мөнгийг өгүүлээч улсын ажил хийчихээд компанууд мөнгөө авч чадахгүй байна

зочин [124.44.156.207] 2020-04-22 14:17:41

Энэ оны төсвийг тодотгохгүй гээд ЗГ их том дуугаар загнах, уурлах шахуу байна уу? Сонгуулийн дараа Монголчууд хэрхэн яаж аж төрөх вэ? Монголд амьдрал үргэлжлэх л байх даа? Хажуугаар нь энэ өвчин бас хүнд хэцүү байна. Хөгжсөн мундаг улс орнууд байгаа хөрөнгө мөнгөө гамнаж, хэмнэж, нөөцөлж эхэлсэн, харин Монгол улс ....

Иргэн [202.179.31.117] 2020-04-22 11:41:03

Хүрэлсүхээс шалтгаалахгүйгээр УИХ аар сая нэг юм хэлэлцэгдэж шиидвэр гарлаа Одоо ингээд хэрэгжих байлгүй. Харин арилжааны банкууд гэж шуналтай мөнгө хүүлэгч нар өөрсдөдөө ямарч хохиролгүй аргаар биднииг харин ч бүр илүү ихээр шулахаар шииджээ Тэдэнд ард түмэн яах нь огт хамаагүй бололтой Тэд зээлээ ухраавал ухраасан сарынхаа үндсэн зээлиин хүүг бас төлүүлнэ гэнэ Тэгээд зээлээ төлөөл эхлэхээрээ дахиад л хүүгээ төлнө гэнэ ээ. Тэд хүүгүйгээр 3сар ч болсон ухраачих сэтгэл алга Дөрвөн том банкны эзэн нь ерөөсөө л гурван хүн байдаг гэсэн Тэр 3хүнии бирдиин сэтгэлд хязгаар гэж үгүй бололтой Хүрэлсүхиин санаснаар болохгүй бололтой Арилжааны банкуудыг яах ч арга байхгүй

zochin [202.9.40.108] 2020-04-22 10:06:26

Uneen unen.Fitness.sport zaala neesen mertlee Gandan.surgaltiin tuvuude neehgui uom.Bugdiig n horiond oruulaad Arhia haahgui uom.Olon irged Arhia hori gj heleed bhd.Gandan hiidee ch neelde.

Зочин [103.212.116.177] 2020-04-22 09:44:53

ХҮРЭЛСҮХЭЭ ГАРГАСАН ШИЙДВЭР ЧИНЬ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА.2 САРААС ХОЙШ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛЛАА ГЭСЭН ЧИНЬ БАНКУУД ДЭЭР АЛГА.ОДОО АМЬДРАЛ ХҮНДЭРЛЭЭ. ИДЭХ ХООЛОО Ч АВЧ ЧАДАХГҮЙ НЬ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВЧ ИДЭЭД ДУУСЛАА.ЯДАХАД ЭМНИЙ ҮНЭТЭЙГ ЯАНАА.ГАНЦ МАНАЙ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ БУС АРД ИРГЭД ЧИНЬ ТӨЛӨВЛӨӨГҮЙ ТАХАЛД СӨХӨРЧ БАЙНА.ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХАМАРСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАЙНД МАНАЙХААС БУСАД ОРОН ИРГЭДЭДЭЭ МАШ ИХ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЦӨӨХҮҮЛЭЭ ШҮҮ ДЭЭ.ТӨР ЗАСАГ ЭРХ БАРИГЧИД МИНЬ АРД ТҮМНЭЭ ЯДУУРАЛ ЭРСДЭЛ ЭХ ОРНОО ЭДИЙН ЗАСГАА АВЧ ГАРАХ ТАЛААР СЭТГЭЛ ГАРГААЧ.ГАРГАСАН ШИЙДВЭР ЧИНЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА.

Зочин [180.134.217.188] 2020-04-22 09:35:02

Их л сүртэй ярьсан одоо бидний мөнгө дуусаж бна юугаараа хоолоо залгах вэ усан оргилуураас очиж усаа авч ууж тендерт ялсан компаниудын захиралуудаас мөнгө зээлэх үү элс цемэнтнээс илүү хоол унд маскны мөнгө хэрэгтэй бна төрөө

Зочин [66.181.184.177] 2020-04-22 08:05:47

ene Xyrelcyx xedii boltol ard olnig xuuraxin bol

Зочин [194.5.53.31] 2020-04-22 10:05:43

songuuli boltol

Эрлийз хурлийзуудыг хөөж гаргах цаг болсон. [103.10.22.55] 2020-04-22 07:23:38

хаа сайгүй хужаа солонгосын хоолны газрууд бүгд хужаа солонгос эзэдтэй. тэд Монголд хөрөнгө оруулж байгаа юм биш харин ч сорж байна. ажилчиддаа хамгийн бага цалинг олгож Монголчуудын халаасыг хоосолж байна. тэдэнд хэн зөвшөөрөл өгч байгаа вэ бүгд ажлаа хийдэггүй авилга аваад сурцан хурган дарга нар тэдний хамаатан саднууд. гадныхан нутагтаа орох оронгүй өр зээлд баригдсан хогийн гарууд нь ирж Монголд эзэн нь юм шиг аашилж байна. энэ байдлыг хэн бий болгож байна вэ? гадныхны гар хөл авилгачид эрх мэдэлтнүүд Монголыг сүйрүүлж байна даа.

Зочин [103.111.68.3] 2020-04-22 07:13:02

АРД ТҮМЭН АЖ АХУЙ НЭГЖҮҮД СӨХӨРЛӨӨ ХҮРЭЛСҮХЭ.Э УОК ГЭЖ АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮСЭЭ БОЛИУЛАА ХЯНАЖ ЧАДАХГҮЙ ХОРИХООС ӨӨР ШИЙДЭЛГҮЙ ХЭСЭГ ХҮМҮҮС БӨӨН ЗАРДАЛ.

Зочин [103.10.21.30] 2020-04-22 07:05:59

ЗГ т хүрэх болов уу гэж бодоод л бичээд байдаг ЗГ ЕС ыг дэмжээд л байдаг ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ гэсэн сэтгэл зүрхтэй зөв хүн гараад ирлээ.НАМ нь яах вэ ХҮН нь зөв юм гэж бодоод ЕС танд их л итгэдэг байв Вирусын энэ үед ТА ЯАГААД АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА ВЭ ...БҮТЭН 3 САР ИРГЭД ЧИНЬ БАЙГААГААРАА БОЛГОЛОО... ХӨӨРХИЙ ХЭДЭН ААН байдгаараа зүтгэж байна Гэтэл ЗГ яаж ажиллад байна вэ ...ЕС аа танд эх орон ард түмэн чинь хэрэгтэй юм уу наад хулгай луйвар худалаар дүүрсэн НАМ улс төр чинь хэрэгтэй юм уу ААН байтугай АРД ИРГЭД ЧИНЬ ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭХЭД ОЙРХОН БОЛЧИХООД БАЙНА....ДЭЭР НЬ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЭД БАЙНА ЗГ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ...Өөртөө болон үр хүүхэддээ маск авч өгөх мөнгөгүй иргэд гэр хорооллоор дүүрэн...Вирусын хажуугаар ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДВЭЛ байдал улам л муудна ХҮНС хангалттай ч мөнгөгүй иргэд яах билээ ХҮН.БҮРТ БИШ ЮМАА ГЭХЭД ӨРХ БҮРТ ХООЛ ХҮНСЭЭ АВАХ БЭЛЭН МӨНГӨ САРД НЭГ УДАА ОЛГО...АРД ТҮМНИЙ АМЬ НАСНЫ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙХАД ЯАГААД ИЙМ ХОЙРГО УДААН БАЙНАА

Зочин [43.250.126.90] 2020-04-22 06:32:44

Аж ахуйн нэгжүүдээ бодож байгаа юм шиг боловч цаанаа улс төр шүү дээ.. Үнэхээр энэ төрд хэн үнэн, хэн худал, яриад байгаа нь ойлгогдохоо байлаа

Мөнхбат [43.250.126.90] 2020-04-22 06:31:21

Ёстой гарцаагүй үнэнийг бичжээ... Хүүк маань ингэж ингэж унах вий дээ.....

Zochin [66.181.161.76] 2020-04-22 14:50:34

UNEN SHUU MALAA ALDSAN XUN SHIG L BN XUMUUS NIIGEMIIN DAATGALIN SHIMTGEL XEZEENEES ABAXGUI BE SURAG BN U GEED L MEDEXGUI GEED L XELSEN BOL XELSENDEE BAIMAAR BA ARAI CH DEE

Зочин [66.181.161.78] 2020-04-22 06:14:18

Яг үнэнийг бичсэн байна. Компанийхаа ажилчдад 200,0 мянган төгрөгийг авч өгөх гээд 7 хоног орон нутаг дахь бүх төрийн байгууллагаар орлоо. Уг 200,0 мянган төгрөгийг ямар ААН-д яаж өгөхийг мэддэг нэг ч төрийн албан хаагч олдоогүй. Хариу өгч чадахгүй байна. Ёстой худлаа юм байна лээ.

Зочин [192.82.73.82] 2020-04-22 05:58:21

Хүүк чадахгүй юм байна сонгуульд ман ийг ёстой сонгож болохгүй шүү ард түмэн минь

Зочин [139.5.218.134] 2020-04-22 13:06:06

Үнэн шүү маныг сонгож болохгүй


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.