Барилгын тухай хууль, норм дүрмийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ

Ц.Анударь / Нүүр

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн, “Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 02-01/97 дугаартай удирдамжийн дагуу, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралт, барилгын ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, Зөрчлийн тухай, Барилгын тухай хууль, норм дүрмийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд дараах зөрчил дутагдлууд илэрсэн.

  1. Барилгын угсралтын үйл ажиллагааны явц;
  2. Барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын схем зураг боловсруулаагүй, хөрсний усыг зайлуулах, суурь, арга хэмжээ аваагүй, зоорийн давхарт мөстөж тогтсон, зориулалтын бус газарт зайлуулсан;

Зөрчил, дутагдал нь “Барилгын тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.7 дахь, Барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД-ийн 3.02.01-90–ийн 2.11 дэх заалтуудын хэрэгжүүлээгүй тул “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” улсын байцаагчийн 02-07-091/144 дугаартай хугацаатай албан шаардлагыг өгч, биелэлтийг хангуулахаар хяналт тавьж байна.

  1. Барилгын ашиглалтын үйл ажиллагаа;

б. Барилгын ашиглалтын байгууллагад /өмчлөгч, эзэмшигч, ашиглагч/ техникийн баримт бичиг, зураг төсөл хадгалаагүй, хувийн хэрэг нээгээгүй, үндсэн хийц бүтээц, барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын тооцоо судалгаа хийгдээгүй, засвар үйлчилгээ хийгдээгүй, хавар намрын үзлэг хийгдээгүй зэрэг зөрчил дутагдалууд илэрсэн;

Илэрсэн зөрчил дутагдал нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.12 дахь /барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийг баяжуулж, хадгалах;/ заалтыг, Засгийн газрын 2017 оны 353 дугаар тогтоол “Барилга ашиглалтын дүрэм”-ийг мөрдөж ажиллаагүй.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах тухай албан даалгавар өгсөн.

Мөн Covid-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмж, ДБХХ-ээс гаргасан уриалгыг тарааж танилцуулан, мэдээлээр хангаж ажиллалаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.82] 2020-04-22 07:30:04

Өвчин короногийн үед мэргэжлийн хяналтийнхан цөм хийж байна даа сонгуулиас өмнө амжуулаад ААН үүдийг дарамталж сонгуулийн мөнгөө босгож байна гэж ойлгож болно биздээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.