Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж, Өрхийн эрүүл мэндийн төв барина

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамжын хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай тоосгон 15 гаражийг өнөөдөр буулгаж, газар чөлөөлөлт хийлээ. Ингэснээр тухайн хэсэгт Чингэлтэй дүүргийн I, II, III хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эмнэлгийн барилга барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “2020 онд газрын зөрчил арилгалт, иргэдийн чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилгын газрын нөөц сайжруулах зэрэг олон зорилт бий. Үүний хүрээнд 2020 онд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн газар чөлөөлөх төлөвлөгөөтэй. Газар эзэмших зөвшөөрөлгүй объектын эздэд анх баригдаж байхаас нь эхлээд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлсэн иргэд өөр хүнд зарсан тохиолдол гарсан. Гэхдээ мэдэгдэл хүргүүлснээр иргэд бидэнтэй уулзаж, зөвшилцсөн. Өрхийн эрүүл мэндийн төв барих ажил газар чөлөөсний маргаашнаас эхлэн явагдана” гэв.

Чингэлтэй дүүргийн II хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Буянтогтох “Манай хороо 3606 хүн амтай, 983 өрхтэй. I, II, III хорооны иргэд I хорооны харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авч, шинжилгээ өгдөг. Тиймээс манай хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн төв барих болсон нь иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх юм” хэмээлээ

Энэ онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 30 гаруй байршил дахь зөвшөөрөлгүй гараж барилга, хашааг нурааж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах аж.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын 2019 оны Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/322 дугаар захирамжийн хүрээнд 90 байршилд 141 объект чөлөөлжээ. Мөн Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай А/688 дугаар захирамжаар 150 байршилд 170 объект чөлөөлж, 240 байршилд зөрчил арилгуулж, нийт 311 объект чөлөөлсөн байна. Газар чөлөөлөх ажил хийснээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 м2 газар, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 м2 талбай чөлөөлж, тохижилтын ажил хийх боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл

оршин суугч [202.70.34.98] 2020-04-24 01:19:06

сансарын 22 байрны арын бѳѳн грашийг буулгаж ѳгѳѳч. бѳѳн ѳмхий үнэр, баас, шээс, хог новш

Лапатк архичин [192.82.71.108] 2020-04-23 06:49:44

Газар дор, эсвэл 1 давхарт нь гараж болгоод зарчих хэрэгтэй, тэгвэл хэн хэндээ ашигтай болох юм биш үү

Зочин [202.70.44.46] 2020-04-23 02:07:25

Tumur zamiin emnelgiin baruun tald bgaag bas buulgaarai

ЗОЧИН [202.126.88.34] 2020-04-23 01:39:22

ЗӨВ ИНГЭЖ БАС ЭНЭ УЛСАД ТӨР БАЙДАГ ХҮН БҮР ДУРААРАА БАЙДДАГГҮЙ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛ НУРААХ Л ХЭРЭГТЭЙ ОДОО ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАРИЛГУУДЫГ НУРАА

Зочин [59.153.113.238] 2020-04-23 01:36:25

11 р холол 2 р сургуульийн урд хүхггур битүү граж нил баас шээс

Зочин [172.58.143.74] 2020-04-22 20:58:51

Zuitei amjilt husie mie ovogtiin hulgaig ilchleed baigaarai

Зочин [103.229.121.190] 2020-04-22 11:05:47

Урт цагааныг хурдан шинэчлээрэй

Зочин [103.26.193.252] 2020-04-22 09:57:49

Zub zub

Иргэн [103.26.194.123] 2020-04-22 09:27:30

Хувийн эрх ашигаасаа илүү нийтийн эрх ашигийг бод.завшөөрөл авсанд нь нөхөн төлбөрийг нь өг.101 102.103.105 явахад үнэхээр хүндрэлтэй шүү.

Ю.Б [64.119.18.186] 2020-04-22 09:14:06

Дэмжиж байна

zochin [202.9.40.108] 2020-04-22 08:30:45

BAYNGOL 5r horoond bga ambaar TUTSee achuulaach.Mashin tavih zaigui.yvgan hun ch yvj bolohoo bailaa.Duureg.horoo n ogt duugarahgui uom.80B bairnii hajuudah hogon hashaaga buulgaj.gazaraa cheleelj mashin tavih gazartai bolmoor bn.Odontuya chin eeriige reklamdahaas eer ajil algaa.Arga hemjee avch gazraa cheleele.Barnuudiin dund duuren TUTS.

zochin [202.9.46.26] 2020-04-22 07:34:34

90 onii dunduur khaa saagui l baakhan graj barigdsan daa.

иргэн [103.57.93.81] 2020-04-22 07:33:55

Зөв шүү.ядаж сайхан явган хүний зам гаргаад эмнэлэг энэрэлийг дэмжих нь зөв.граш нэртэй шээс баасний газар л бна.!!!!!!!!!!бүх гарашийг бүгдийг буулга!!!!!!!!!дандааа өөрсдөө дураараа барсан гарашнууд шүүдээ!!!!!!!!!

Зочин [202.9.47.31] 2020-04-22 10:16:32

гарчигаа унш даа ... зөвшөөрөлгүй ирж баричихаад нөхөн төлбөр авах тухай ярих утгагүй харин ч зөвшөөрөлгүй барьсаныг буулгасаны зардлыг нь гаргуулах хэрэгтэй

Мгл [66.181.161.110] 2020-04-22 07:56:27

Дураараа барьсан ч байгаа, ном журмаараа татвараа төлөөд барьсан ч байгаа. Аливаад туйлширхаа л больчих. Эцсийн эцэст иргэд хөрөнгө мөнгөө гаргаад л барьсан байгаа шүү дэ.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.