Ч.Чимэдбат: Хоол хүнс, бензин, өвс тэжээл ачсан том оврын тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлнэ

Н.Алтанцэцэг / Хууль

Улсын онцгой комисс дөрөвдүгээр сарын 21-ний орой хуралдаж, Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 26-ны 06.00 цагт хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан. Харин Улаанбаатар, Дархан, Сэлэнгээс бусад аймгийн хувьд зөвхөн аймаг хооронд зорчих хөдөлгөөн хийх боломжтой эсэхийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

НИЙТ НАЙМАН ЦЭГ ДЭЭР ОРОХ, ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХЯЗГААРЛАСАН

-Улаанбаатар хот, Дархан-Уул болон Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Бусад аймаг руу зорчих хөдөлгөөн хийж байгаа юу?

-Улсын хэмжээнд аймаг, сумын орж гарах хөдөлгөөн болон нийслэлээс орж гарах бүх замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хаасан. Нийслэлийн хэмжээнд Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай, Өлзийт, Баруунтуруун, Эмээлт, Гүнтийн товчоод болон 361-ийн гарам гээд нийтдээ найман цэг дээр орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Зам хааснаас хойш 474 тээврийн хэрэгсэл, 1453 хүн орж гаргах хөдөлгөөн хийсэн байна. Нийслэл рүү орж гарах хөдөлгөөн хийсэн иргэдээс асуумж, сорил авч байна.

Цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлэг, Онцгой байдал болон Мэргэжлийн хяналтын байгууллага хамтраад ажиллаж байна. Нэг пост дээр дунджаар 15-20 хүн ажиллаж байгаа. Иргэд үүргээ биелүүлж, өөрсдийнхөө төлөө улсаас гаргасан шийдвэр, цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлж байгаа учраас хүндрэлтэй зүйл байхгүй. Нийслэлд хаасан найман цэг дээр ямар нэгэн хүндрэл, эсэргүүцэл гараагүй.

-Шаардлагатай тохиолдолд хот руу орох, гарах хөдөлгөөн хийхээр болбол хаанаас зөвшөөрөл авах вэ?

- Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаантай иргэд Нийслэлийн онцгой байдлын комиссоос зөвшөөрлийн бичиг авч гарна. Бусад үед орж гарах боломж байхгүй. Хоол хүнс, бензин, өвс тэжээл ачсан том оврын тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлнэ.

-Өдрийн цагаар ойрын гэрэлээ асааж явах аян өрнүүлж байгаа. Хэрэв өдрийн цагаар гэрлээ асаахгүй хөдөлгөөнд оролцсон тохиолдол торгууль ногдуулж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд энэ асуудалд анхаарал хандуулж буйгаа илтгэж, бусдадаа сэрэмжлүүлэх зорилгоор хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаах уриалгыг гаргасан. Энэ уриалга нь улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нарт хамаатай. Ойрын гэрлээ асаахгүйгээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ямар нэг хариуцлага хүлээлгэж, торгууль ногдуулахгүй байгаа. Иргэдийг сонор сэрэмжтэй байлгах үүднээс энэ арга хэмжээг явуулж байгаа юм.

-БАЯНХОШУУНЫ ТОЙРОГ ДЭЭР ГАРСАН ХОЁР ОСОЛ ШАЛГАГДАЖ БАЙГАА

- Баянхошууны тойрог дээр хоёр ч удаа олон машин мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын шалтгааныг нь тогтоосон уу?

-Баянхошууны тойрог дээр гарсан хоёр осол шалгагдаж байгаа. Хэргийн цар хүрээнээс хамаарч нэлээд цаг хугацаа шаардагдана. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт том оврын автомашин айлын байшин мөргөж, нураасан осол гарсан. Ослын улмаас Хово маркийн автомашины жолооч бэртсэн. Одоогоор тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

-Хорио цээрийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил тогтмол гарч байгаа. Хоногт 15-25 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргаж байна. Цагдаагийн байгууллагаас тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа. Иргэд өөрсдийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх хэрэгтэй байна.


Сэтгэгдэл

зочин [202.72.242.139] 2020-04-24 15:40:44

тэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нөхдүүдийг эрхийг нь хасахаас гадна машин тэргийг нь журмалчихаач дэ ядаж л өөрөөс нь болоод гэр бүл нь хүртэл анхаарал нь нэмэгдэнэ дээ

Энхжаргал [66.181.161.102] 2020-04-23 16:23:11

Эн хэцүе үед 72 цаг ажил байг эмч цагда онцгой мэрглий ханал бүгд ард түмэдэ хүчэн зүтэгж байгдан баял

Хаха [66.181.161.121] 2020-04-23 23:57:41

10 үгнээс 9 нь алдаатай.

Уншигч [202.126.89.43] 2020-04-23 17:38:32

Юу бичээд байгаа юм бэ? Монгол хүн мөн үү өөрөө? Зөв бичгийн дүрэм мэдэхгүй байж!

Зочин [192.82.72.164] 2020-04-23 04:49:53

Buh delhii eco , erchim huch hemnii geed bhd manaih gerlee asaa geed soliorchdgiin

Зочин [66.181.186.236] 2020-04-23 04:12:55

Улсын болон нийслэлийн онцгой комиссын шийдвэр маш зөв энэ бол иргэн таны болон нийт ард түмний амь нас аюулгүй байдлын төлөө хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй манайхан бүгд маш сайн ажиллаж байгаа ард түмэн маань ч хичээж байгаа зарим нэг ухамсар муутай хүмүүс харлуулах гэж оролдож байна буруу зүйлд турхирч бн харамсалтай

зочин [139.5.216.111] 2020-04-23 02:09:35

ядаж цонжин болдог хүртэл нээчихгүй юм байх даа ажилгүй үедээ ЧИНГИС ХААНЫХАА хѳшѳѳг хэдэн хүүхдүүддээ үзүүлчих юмсан харж үзэх юмаа хүртэл хязгаарлаад байх юм даа

Зочин [202.9.46.228] 2020-04-23 01:05:47

Мэдрэл муутай юмнууд хойд өмнөд хилээр орж гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж хаахгүй байж хот орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж хязгаарлаж тэнэгтээд байх юмаа.

бяцхан Монгол [103.229.123.148] 2020-04-23 21:40:37

Би өөрт чинь энэ асуултийг харилулья! Чи бидний бор ходоодыг тэжээх гэж ОХУ болон Хятад улсаас хүнсний болон өргөн хэрэглээний зүйлс орж ирдэг юм.Бид дотооддоо үйлдвэрлэж чаддагүй нь гай .Бид импортлогч улс гэдгээ мэдэж ав!!

Зочин [103.57.94.46] 2020-04-23 00:27:33

Гэрэлээ асаахаар түлш зарцуулалт нэмэгдэж байна. Бинзен их зарцуулахаас утаа их гарч агаарын бохирдлыг бууруулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг болохгүй юм уу.

Тэнэг [202.9.46.228] 2020-04-23 00:19:24

Хилээр орж гарах тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаачээ. Хот аймгуудын хоорондох тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг нээгээчээ.

Bolor [66.181.161.90] 2020-04-22 23:53:57

Налайх хот хоорондоо нээлдэээ даяргаатай юмаа


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.