Хүүхдэд халтай хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилсээр байх уу?

Ц.Анударь / Хууль

“УИХ-ын эрхэм гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар аа, Хүүхдийн эрх, ялангуяа хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, Эрүүгийн хуулийн амьдралд нийцэхгүй заалтуудыг өөрчлөхөд оройтоогүй”

Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох: 12.5.1-д “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг “мэдэх боломжтой” байсан, эсхүл “мэдсээр байж” бэлгийн харьцаанд орсон бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ТОРГОХ, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Өмнө нь шинэ Эрүүгийн хуульд “БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ НАС” заагаагүй байсан бол 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулиар “14 НАС” хэмээн өөрчлөлт оруулсан нь шүүмжлэл дагуулж байв. Түүнчлэн хохирогчийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг “мэдэх боломжтой” байсан, эсхүл “мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол” гэдэг нь “14 настай хүүхэдтэй тохиролцож болно” гэсэн утга илэрхийлсэн аюултай заалт болов.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “14 нас хүрсэн тохиолдолд “зөвшилцөн” бэлгийн харьцаанд орвол гэмт хэрэгт тооцохгүй” гэх агуулга бүхий зүйл ярьсан нь 2017 онд түүний хэвлэлд өгсөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 хүчиндэх гэж ямар гэмт хэргийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд шинэ хуулиар бүх насаар нь хорих эсвэл 12-20 жил ял шийтгэхээр хуульчилсан. Харин насанд хүрсэн хүнийг хүчиндсэн бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорино” гэж ярьсантай зөрчилдөж байна.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ГЭХ СТАТУС 14 НАСААР ХЯЗГААРЛАГДАХ НЬ ЗӨВ ҮҮ?

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн дөрөвт хүчиндэх гэмт хэргийг БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг ч “бага насны хүүхэд” гэдэгт зөвхөн 14-с доош насны хүмүүсийг хамаатуулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчиндэх гэмт хэргийг зохицуулсан 12.1 дүгээр зүйлд өөрчлөлт оруулахдаа 2017 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалтыг өөрчлөлгүй хэвээр баталсан нь насанд хүрээгүй хүүхэд бэлгийн харьцаанд орж, хохирсон нөхцөлд гэмт этгээд торгуулиад өнгөрөх боломжийг олгосон болохыг харуулж байна. Монгол Улсын нэгдэн орсон конвециор 18 нас хүрээгүй хүн болгон хүүхдэд тооцогдох ба 14 настай хүүхэдтэй унтсан, бэлгийн харьцаанд аливаа хэлбэрээр орсон л бол гэмт хэрэг байх ёстой. Гэтэл “мэдсээр байж” унтсан бол гэдэг нөхцөл оруулж өгснөөр хүчин үйлдэгчдэд шийтгэлээс зугтаах “орон зай” олгоод байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд бэлгийн харьцаанд орох нас зааж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан нь хамгийн эмзэг, өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд хохирогч болох эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа нь харамсалтай.

СУДАЛГАА: БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГ НИЙТ ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРГИЙН 31.4 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан “Монгол Улсын Шүүхийн шүүн таслах ажиллагааны тайлан”-нд дурдсан тоон мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхээр Хүчиндэх гэмт хэрэг нь

  • 2017 онд 191,
  • 2018 онд 282,
  • 2019 оны гуравдугаар улиралд 280 хянан шийдвэрлэгдсэн байна.

Үүнээс дүгнэвэл Хүчиндэх гэмт хэрэг нь жил тутамд нэмэгдэж байгааг харж болно.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтсээс гаргасан судалгаанаас үзэхэд “2012-2018 онуудад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 3 дахь хэсэг

  • 14 дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх,
  • 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон,
  • гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан/ээр 294 хүнд холбогдох 243 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Энэ нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн 16.9 хувь, ял шийтгүүлэгчийн 17.3 хувийг тус тус эзэлж байна. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байна.

“Дээрх тоон мэдээнээс дүгнэвэл “Хүчиндэх” гэмт хэрэг бодит байдал дээр ихсэж байгаа бөгөөд “Хүчиндэх” гэмт хэргийн гурван тохиолдол тутмын нэг нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл байгаа ноцтой тоон мэдээг харж болохоор байна”

2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114 гарснаас хүчиндэх гэмт хэрэг 86 гарсан байна. Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдэх тохиолдол хамгийн их буюу 80 орчим хувийг эзлэх болсныг мэргэжлийн байгууллагын судалгаа, баримт, мэдээллүүд харуулдаг. Гэтэл хүүхдийн эсрэг үйлдэгдэх хүчингийн хэрэгт насны зааг тогтоож, хүүхэд бузарлагчдад торгуулийн ял оногдуулаад толгойг нь илээд явуулах нь хэр шударга ёс вэ?

ГРАФИК: ХОХИРОГЧДЫН 92.1 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ ХҮҮХДҮҮД

Энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон хүүхдийн 92,1 хувь эмэгтэй байгаа бол 3,9 хувь нь эрэгтэй хүүхдүүд байжээ. Хүчирхийлэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлж байж. Эдгээр иргэд нь тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан нь тогтоогдсон аж. Мөн дулааны улиралд, мөн сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

ШҮҮМЖ: 18 НАС ХҮРЭЭГҮЙ Л БОЛ ХҮҮХЭД!

14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийн үйлдлийг хуулиар нэг мөр хориглоогүй. Харин “мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон”, “мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” бол гэж субъектив талын нөхцөл оруулснаар гэмт хэрэг мөн эсэхийг шийдэхээр болж... Өөрөөр хэлбэл, 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулиад л өнгөрөх болж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нэн ялангуяа бэлгийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргүүд улам нарийсч байгаа энэ үед улам л нарийн зохицуулалт оруулах шаардлагатай. Тухай бүр нарийвчилсан зохицуулалт оруулж, зүйлчлэх хэрэгтэй.

Хуульд 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг “зөвшөөрсөн” зүйл огт байхгүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт оногдуулах ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт ТОРГОХ ЯЛ БАЙЖ БОЛОХГҮЙ.

Хэрэв мөрдөн байцаах шатанд “мэдсээр байж” гэдгийг нотолж чадахгүй, гэм буруутай нь тогтоогдохгүй бол тэр хүн гэм буруугүй гэсэн үг. Шүүхийн хаалгаар алхаад л гараад явна гэсэн үг. Гэтэл 14 настай хүүхэд өөрөө зөвшөөрвөл гэмт хэрэг биш гэж яриад байгаа нь буруу. Насанд хүрсэн хүн 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд тохиролцож орох гэдэг ойлголт огтхон ч байж болохгүй.

НЭМЭЛТ: БУСАД УЛС ОРНУУДАД ЯЛЫН БОДЛОГО ЯМАР БАЙДАГ ВЭ?

Ихэнх улс орнуудад 14 нас хүрсэн ч 18 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол дор хаяж 10 жилээс дээш хорих ял оногдуулдаг. Нэгэнт хуульд 18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ ХҮҮХЭД ГЭНЭ гээд заачихсан л бол гэмт хэрэг. Хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харилцаанд орсон л бол хүчингийн гэмт хэрэг. Тэрэнд хохирогч хэдэн настай байх хамаагүй 14-18 насанд хүрээгүй хүнийг хүчиндвэл бүр өндөр ялтай.

КЭЙС: ХҮЧИРХИЙЛЛИЙН ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ МОНГОЛД

Хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байгааг илтгэх хамгийн ойрын кэйс хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 19-ний өдөр нийслэлийн нэгэн дүүрэгт болжээ. Тодруулбал, Бага насны эрэгтэй хүүхэд хүчирхийллийн золиос болсон талаар албаны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэв. Хүү долоон настай бөгөөд түүнийг хамаатны ах нь (37 настай) хүчирхийлжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, хүчирхийлэгч этгээд нь хэрэг хүлээх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон байх юм.

ДҮГНЭЛТ: ХҮҮХДЭД ХАЛТАЙ ХУУЛИЙН ЗААЛТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛСЭЭР БАЙХ УУ?

Цахим ертөнц хөгжиж, мэдээлэл технологийн хүртээмж нэмэгдэж, нууцлал сайжрахын хэрээр бэлгийн хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй хамгийн эмзэг гишүүд болох хүүхдүүдийн эсрэг гэмт хэргүүд улам нарийсч байна. Монгол Улсын ирээдүй болсон балчир үрс насан туршийн хохирогч болсоор байна.

Хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, Эрүүгийн хуулийн амьдралд нийцэхгүй заалтуудыг өөрчлөхөд оройтоогүй. Хүүхдэд халтай хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилсээр байх цагт хичнээн хүүхэд ирээдүйд насан туршийн хохирогч болон үлдэхийг таах аргагүй юм.


Сэтгэгдэл

Зочин [106.102.142.33] 2020-05-10 08:24:36

Хууль санаачилсан, тэрнийг нь хэлэлцэж баталж байгаа сүгнүүд бүгд гаж донтонгууд яаж баярлаж шүлсээ залгиж баталсан бол. Одоо тэнэг эрчууд нь шүлсээ үсэргээд хэдэн төгрөгөөр л торгуулна биз гээд улаан цагаандаа гарлаашдээ. Эхчүүд Эмэгтэйчүүдээ босч охидуудаа хамгаальяа.

зочин [64.119.27.172] 2020-04-23 16:31:34

Нямбаатар гишүүний зөв.дэмжиж байна

Нямбаатар хуулиа зас [66.181.176.71] 2020-04-23 14:57:08

Энэ Нямбаатарт хүнийг бусдыг хайрлах өрөвдөх зүрх сэтгэл гэж байхгүй байхаа. Яаж ч бодсон энэ хүний хийсэн хуулийг ойлгох арга алга. Одоо ч гэсэн уг нь алдаагаа засаад өөрчилж болноо доо. Бүүр микрофоны өмнө сээхэлзээд тэр хууль гээд байгаа юмаа хамгаалаад өрвөлзөөд байгаа юмаа. Эхнэр хүүхдүүд эцэг эх нь өинөөс нь ичиж үхмээр болдог байхдаа . Их хурлын гишүүн гээд байгаа Байгаа царай нь батлуулж буй хууль нь. Аймаар юмаа Нам нь хянаж хэлж засдаггүй юм байх даа . Эсвэл тэд бүгд тийм юм болуу .Даанч дээ

Зочин [139.5.218.158] 2020-04-23 10:52:18

14-өөс дээш гэвэл энэ хууль тогтоогчид чинь өөрсдөө холбогдчих гээд байна ш дээ

Зочин [150.129.143.52] 2020-04-23 04:53:01

16 нас ч нялхаараа шүү дээ. яаж тийм хүүхдүүдийг жирэмсэн гэж төсөөлж чадаж бнаа. гаж донтон л биш бол. сонгуульд оролцож улс төр сонирхож эхлэх өсвөрийн хүүхэд нас. насанд хүрэгсэдийн амьдралруу хүүхэд уруу татахыг харин хорих хэрэгтэй. 18 бол үерхэж нөхөрлөж сурч боловсорч бие дааж сурах нас. сургуулиа төгсөөд ер нь 25 наснаас хойш л сая нас бие гүйцэж амьдрал зохиох боломжтой нас гэж тооцож байвал.

Зочин [150.129.143.52] 2020-04-23 05:01:53

дээр үе шиг эрт хөгширхөө больсон одоо цагт 30 нас бол ид залуу нас. эрүүл амьдрах арга ухаан хөгжиж арчилгаа тордолгоо, орчин нөхцөл хоол хүнс гээд бүх юмс сайжраад хуучний хүмүүсийн насыг одоогийнхтой харьцуулахад хамаагүй залуу эрч хүчтэй өнгөлөг харагддаг.

Зочин [103.10.21.57] 2020-04-23 03:35:04

MAGNAIGIIN YAVUURGUI PR BNA DAA MAGNAIGIIN SUGNY USNUUD EE TA NAR AMJIHGUI EE

зочин [202.131.227.30] 2020-04-23 03:14:56

Энэ төрлийн гэмт хэрэг хатуу чанга хуультай байх ёстой Энэ хүн юу яариад л байна даа

Зочин [66.181.182.237] 2020-04-23 03:02:54

Ийм новшийн хууль хийж суудагаа больцгоо.18 насанд хүрээгүй бол хүүхэд гэдэгийг бүх ард түмэн мэднэ.Өөрсдөө хүчин хийх гэж ийм хууль гаргаж байгаа юмуу хаашаа юм бэ.Насанд хүрээгүй буюу 18 насанд хүрээгүй охидыг хүчиндсэн бол шууд бууддаг болох хэрэгтэй.Одоогийн хуулиар алах ялгүй болсон болохоор бүх насаар нь хорь. Хэнийг хамгаалах гээд ийм балай хууль гаргаж байдаг юм бэ.

Ооо [73.39.102.84] 2020-04-23 02:21:28

Ворошеловын мэргэн бууч ...

зочин [66.181.176.176] 2020-04-23 02:20:20

Миний цэцэг цэврүү шиг охинд минь гар хзрсэн хэнд ч бай ална шүү гэж хэлье.

Зочин [192.82.70.203] 2020-04-23 01:57:36

Нямбаатар охиноо ба эхнэрээ хүчиндүүлэхээр хөнгөн яллаад өгөөрөй гээд явнаа

Зочин [139.5.216.129] 2020-04-23 11:12:01

mi

Zochin [192.82.70.225] 2020-04-23 01:51:35

Yostoi teneg novsh bna lee. Ugaasaa l teneg kharagddag bsan l daa. Ene zaalt 60 garui jil yilchilj irsen ch gekh shig. Unuudur delkhii yaj uurchlugduj bna. Niigem yaj uurchlugduj bna. Khymyysiin khariltsaa bykh um uurchlugduj baikhad. Ene nukhdyydiig chin bolokhgyi bgaa umaa zasaj zalruul. Baikhgyi bsan shineer bii bolson khariltsaag shineer zokhitsuul gj songood bgaa um bgaa bz dee. Baisan yumiig baisnaar n l bailgaad baikh um bol ed naraar er n yadgiin.

Зочин [66.181.165.204] 2020-04-23 01:43:19

Хуульч гэж өөрийгөө тодорхойлсон эргүү дагз энэ өөрөө 14тэй хүүхэдтэй тохиролцдог юм байлгүй

ЗОЧИН [202.126.88.34] 2020-04-23 01:25:06

НЯМБААТАРЫН ОХИН 14 ХҮРСЭН БОЛ ТОХИОЛЦНОО


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.