Мал хамгаалах нийгэмлэг, Мал эмнэлэгийн Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Aдмин / Нүүр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, Малын Ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэл, Мал сүргийг хулгайн Гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Энхбат нар өнөөдөр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд мал эмнэлгийн гэрчилгээний системийг ашиглан мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, мал амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, гарал үүслийг тогтоох тогтолцоог хэрэгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар тусгасан байна. Мөн малыг цахим бүртгэлжүүлэх, цаашид ялган тэмдэглэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна. Мал эмнэлгийн гэрчилгээний системийг ашиглаад малын хулгайг бууруулах, малын шилжилт хөдөлгөөнийг хяналтанд авна гэж талууд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Сум дүүргийн нутаг дэвсгэрт худалдаалагдаж байгаа мал амьтны түүхий эдийн гаралтай бүтээгдэхүүн нь мал эмнэлгийн гэрчилгээтэй байх аж. Энэхүү ажлын хүрээнд цахим мэдээллийн санг бүрдүүлэн ажиллах юм байна.

image


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.39] 2020-04-23 02:54:01

Mongolin anhni Gamshgin Ersdel unlegchdin holboo ard niited gaduur bag garch maskaa bainga zuuj gerte agaar selbelt hiih gaduur yavah uedee hoorondin zai 1 miter zaitai baih uilchilgeeni tuvuuded beeli ums garaa sain aritgaj hevshih MOGEUH


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.