С.Эрдэнэ: Нэг халаастай, нэгдмэл эрх ашигтай хүмүүс “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулсан

Ц.Анударь / Эдийн засаг

Эрдэнэс Тавантолгой” ХК-ний “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. Мэдээллийн үнэн бодит байдлыг хангах үүднээс нэмэлт байр суурийг оруулсан болно.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАЙНИНГ” КОМПАНИ ХУУРАН МЭХЛЭХ ЗАМААР БАЙГУУЛАГДСАН”

-Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан юу байсан бэ?

-Нэхэмжлэлийн шаардлага бол Засгийн газрын 2019 оны 296 дугаартай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох.

Нэхэмжлэлийн үндэслэл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 70 хувийг Засгийн газар, 30 хувийг нь Монгол Улсын иргэд эзэмшдэг. Гэтэл 70 хувийн хувьцаа эзэмшигч Засгийн газар дангаараа 2019 оны 296 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийг байгуулах, охин компанид МҮ011943 тоот дугаартай Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гаргасан байдаг. С.Эрдэнэ миний бие “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигч бөгөөд Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоос үүдэн хувьцаа эзэмшигч миний Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон байгалийн баялгаас хүртэх эрх, Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын хувьцаа эзэмшигч иргэд хамтарч компанийн үүсгэн байгуулагчдын хурал хийж байж охин компани байгуулах эсэх, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал Засгийн газар дангаараа шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 13.1, 14 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн туслан гүйцэтгэх компанийн 10 ажилтныг халсан. Ингэснээр “Монголд ажилгүйдэл үргэлж байх юм байна, хүний эрхийн төлөө тэмцэж болохгүй юм байна” гэсэн ойлголтыг хүчээр өгч байна”

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын өөрийн сонирхол, хамаарал бүхий компани нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Нэг сонирхол, нэг халаастай, нэгдмэл эрх ашигтай хүмүүс “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулсан. Үүнийг албан ёсоор Авлигатай тэмцэх газар гэх мэт зохих ёсны байгууллагууд шалгах ёстой. Энэ асуудлыг ярьж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн туслан гүйцэтгэх компанийн 10 ажилтныг халсан. Энэ бол маш буруу. Эдгээр ажилчдыг халснаар “Монголд ажилгүйдэл үргэлж байх юм байна, хүний эрхийн төлөө тэмцэж болохгүй юм байна” гэсэн ойлголтыг хүчээр өгч байгаа юм. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани хууран мэхлэх замаар байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг боож, хаагдуулсан залиланг нэр бүхий хүмүүс хийж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК хэдэн сарын өмнө жилийн орлогоороо Монгол даяар гайхшруулсан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой Майнинг” охин компани гарснаас хойш орлогогүй боллоо гэж ажилчид нь тэмцэж эхэллээ. Та үүн дээр юу хэлэх вэ?

- Цар тахалтай холбоотой олон асуудлууд бий. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Өнөөдөр үйлдвэрлэлийн зардал шууд өсөж байна. Тавантолгойн ажилчид дээр нэмээд 200 хүнтэй компани байгуулвал яах вэ. Цалин хангамж, бусад үйлдвэрлэлийн зардлууд яаж өсөх вэ. Цалин хэдийгээр үйлдвэрлэлийн зардалд ордог хэдий ч нүүрсний үнийг автоматаар өсгөх боломж байна. Хоёрдугаарт, Баруун цанхийн уурхайгаас нүүрс ачихгүй байгаа. Зүүн цанхийн уурхайгаас авч байна. Энэ нь Зүүн цанхийн уурхай буюу чанартай нүүрсийг маш хурдан авч, ашиглаж байна гэсэн үг.

НЭМЭЛТ: ЦЕНЗУРГҮЙ БАГ - ЦАХИМ ЯРИЛЦЛАГИЙН ХЭСГЭЭС...

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайчид: “Ард түмэнд очих ёстой мөнгийг "Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК-иар дамжуулж хэн авах гээд байгаа юм бэ? Хятадын компанийг дэмжээд байх юм. Хятадын Засгийн газар юм уу, Монголын Засгийн газар юм уу...

  • TTJVco ажлаас халсан 10 хүнээ буцааж ав.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн есөн ажилтныг ажлын байраар буцааж ханга.
  • “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулга гэсэн шаардлагыг тавьж байна” гэжээ.

-Ашигтай ажиллаж байсан компанийхаа бүх эрх мэдлийг охин компанид шилжүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК цаасан дээр нэр төдий үлдэж байгаа нь зөв үү?

- Маш буруу. Төрчихөөд эхийгээ барьж идэж байгаатай ялгаагүй зүйл. Эхийнхээ биеэр хооллодог аалз мэт. Тавантолгой гэдэг чинь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компаниас огт өөр шүү дээ. Өртэй байхдаа ингэхгүй яасан юм. Тасдаж идэхгээд л байгаа юм. Гүнзгий ярьвал үүнийг олон улсын асуудал болгож чадна.

“МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХУВЬЦААГАА АВААД НОГДОЛ АШГАА ХҮРТВЭЛ ЯМАР ХЭРЭГТЭЙГ НЬ ОЙЛГОНО”

-Монголын ард түмний дийлэнх нь буюу 2.5 сая хүн хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр яг ямар байдалтай байна вэ?

- Маш их алдагдалтай байна. Манай ажилчдын сайн дураараа сошиал орчинд хийсэн “лайв”-уудыг хараарай. Зүүн цанхийн уурхайн “өрөм”-ийг авах гэж байна. Баруун цанхийн уурхай руу шургаад орчихсон. Эрчим хүчнийх нь нүүрсийг шийдвэрлээгүй байж энэ асуудлыг шийдвэрлэх гээд байгаад хамаг учир байна. Монголын ард түмэн хувьцаагаа аваад ногдол ашгаа хүртвэл ямар хэрэгтэйг нь ойлгоно. Бид сэргэлэн ард түмэн шүү дээ. Ойлгуулахгүй байх бодол, хандлага зарим нэгэнд нь байна. Ард иргэд ойлгож, ухаарахаас өмнө бүх зүйлийг нь өөрсдийн болгох гээд байна. Энэ бол шунал. Яагаад бүх нийтээрээ чинээлэг амьдарч болдоггүй юм бэ.

НЭМЭЛТ: ЛАЙВ МЭДЭЭЛЭЛ

image

image

УУРХАЙЧИД: Эгэл жирийн уурхайчид ийнхүү тэмцэж байна. Тэд тэмцсээр ч ирсэн цаашдаа ч тэмцэнэ. Ерөнхий сайд аа! Засгийн газрын чинь шийдвэр "ЭТТ ХК"-д асуудал үүсгээд байгааг мэдэж байна уу? Арга хэмжээ аваач ээ.

Дараа нь амаа барихгүйн тулд өнөөдөр тэмц. УУРХАЙЧДАА УРАГШАА!

Монгол улсын газрын баялаг Монгол Улсын иргэн бүрийн өмч юм шүү. "Эрдэнэс Тавантолгой Майнинг ХХК" болон "ТиТиЖиВиСиӨү ХХК" гэх Хятад компанийн өмч биш шүү!

“МОНГОЛЫН АРД ТҮМЭН З.ЭНХБОЛДОД БАЯРЛАЛАА! ГЭЖ ХЭЛЭХ ЁСТОЙ”

-Та “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн даргын үүднээс энэ оны эхэнд АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдод хандаж, сошиал сүлжээнд лайв хийсэн. Үүнээс болоод таныг З.Энхболдтой хамтарч улс төр хийж байна гэж харах хэсэг байна. Үүн дээр ямар тайлбар хийх вэ?

-Энэ бол улс төр биш. Тэр бол эх оронч хүн байхгүй юу. Монголын ард түмэн З.Энхболдод баярлалаа гэж хэлэх ёстой. Хүмүүс юуг улс төр гэх вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. 10 ажилтныг ажлаас нь хална гэдэг улс төр үү, есөн хүнийг ажлын байргүй болгоно гэдэг улс төр үү, хуйвалдаж байгаа нь улс төр үү. З.Энхболдын тухайд би өмнө нь хэлж байсан. Бид 1990 оноос хойш Монголын нийгмийн шинэчлэлийн төлөө зүтгэж ирсэн. Залуу насаа үүнд зориулсан хүмүүс. Бид бие биенээ сайн мэднэ. Энэ улс төр үү? Миний бие ШИНЭ нам тэргүүтэй дөрөв, таван улс төрийн намд хандсан. Зарим нь намайг хүлээж авсан боловч зарим нь ойлгоогүй. Гэхдээ энэ асуудлыг З.Энхболд шиг сайн ойлгож, хүлээж авсан хүн байхгүй. З.Энхболд үүнийг хэд хэдэн удаа зогсоосон. Зогсооход нь бид оролцсон. Энэ бол үнэн. Ард иргэдийн 1072 хувьцааг л алдчихгүй юмсан, ард түмэн өөрсдийн хүртэх ёстой ногдол ашгийг авдаг байгаасай гэдэг зорилгын хүрээнд бид явсан. “Оюутолгой” ХХК юу өгсөн бэ? Бид гурав, дөрвөн жилийн хугацаанд ямар хөрөнгө оруулалт хийв? Энэ чинь Монголын өмч байхгүй юу. ХХК-д очоод яах вэ? Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг л болж хувирна. Би Монголын Социал Демократ нам гэж байх үеэс Ардчилсан нам хүртэл байсан. 2003 оноос би улс төрөөс татгалзсан. Олон нийтийн ажил хийдэг хүний хувьд надад тийм ухамсар, хүмүүжил бий. Энэ асуудлыг У.Хүрэлсүх сайд шууд зогсоогоосой гэж хүсэж байна. Үнэхээр хурандаа хүн юм бол эх орныхоо төлөө шийдвэр гаргаасай. Би нэг л удаа тангараг өргөсөн цэрэг хүн. Би тангараг өргөсөн учир насан туршид өөрийгөө цэрэг гэж боддог. Харин хурандаа маань энэ асуудлыг шийдвэрлэж чадвал би баярлана. Бид нэг зорилготой байх ёстой.

-“Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг Монголын ард түмнээс хулгайллаа гэх мэдээлэл гардаг шүү дээ. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-“Страто” компани нүүрс хулгайлсан гэж бодохгүй байна. Монголд 5,6 уурхай байгаа. Харин “Страто” гэх компани уурхайгаас хамааралгүй тусдаа компани юм. Ийм олон компани байгуулах ёстой. Өнөөдөр Х.Мандахбаяр гэх мэт хүмүүс болсон, болоогүй олон зүйл ярьж байгаа. “Страто” компанийн үйл ажиллагааг зогсоосон гэж сонссон. Х.Мандахбаяр эх орондоо, өлгий нутагтаа тийм л хайртай юм бол сум, орон нутгийнхандаа замыг нь барьж өгөх хэрэгтэй шүү. Нүүрс авч байгаа компани оролцох үүрэгтэй. Зам дагаж хөгжил гэдэг үг бий.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-г хувийн ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн компани хувааж “идэх” гэж байсан үйлдлийг 2015 онд АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд зогсоосон. Үүнийх нь төлөө одоог хүртэл улс төр хийж байгааг та яаж хардаг вэ?

-З.Энхболдын зөв. Би түүгээр бахархдаг. З.Энхболд бол жинхэнэ эх оронч сэтгэлгээтэй улс төрч. Боловсролтой залуу. Манай залуу үеийнхэн З.Энхболдоос дагаж дуурайх, сурах зүйл их бий. Миний харж байгаагаар Монголын нийгэмд сүүлийн 30 жил түүн шиг боловсролтой, өндөр түвшний хүн гарч ирээгүй.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

zochin [202.21.126.150] 2020-04-24 02:38:40

Sumyabazr metiin iim lallariin hulgaichuudiig yahvee ard tumen mine Hurelsuh yuul hiigeed bndaa chii. Herev Hurel suhiin zasgiin gazar garval Ene SUMYAA .ULAAN . .HURELBAATAR METIIN NOVSHNUUDAA ZAILUUL. hereg algaa.

Зочин [202.55.188.93] 2020-04-23 22:40:42

5 толгоиг зарвал монгол дампуурна

Зочин [122.201.22.78] 2020-04-23 09:59:25

Strato hampaan yalchloo

Зарлал [91.219.238.115] 2020-04-23 09:35:21

Маргааш Ц.Элбэгдоржийг баривчлах гэж байгаатай холбогдуулж орон даяар эсэргүүцлийн жагсаал хийнэ. Жагсаалд оролцсон хүн бүрт 50.000 төг төлнө. Ардчилсан намын хотын бүлэг Жагсаал маргааш Чингисийн талбайд 12.00 болно.

Зочин [45.76.115.159] 2020-04-23 10:00:33

Би очно, гэхдээ Ц.Элбэгдоржийг баривчил! гэсэн бичиг бариад очино. Одоо монголчууд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсоон. 30н жил худлаа хэлж залуу насыг минь барсан АН, Ман-н хулгайч нартай эцсийн мөчөө дуустал алалцана. Буудмаар л байгаа юм. Иймэрхүү хууль үйлчилдэггүй новшнуудыг!

Зочин [145.239.91.37] 2020-04-23 09:47:26

Цагаандаа гарч дээ. Даанч хаалга нүдээд амраахгүй байсан юм АН-н хүмүүс

Зочин [145.239.91.37] 2020-04-23 09:46:40

хмм

Zochin [82.38.12.74] 2020-04-23 09:30:40

Ard tumen minee ooriin chine tald duugarch baigaa humuusiig demjie EE. Tegehgui bol 1 l medehed 1 heseg ni huniih bolson l yvj baina daa.

ганаа [64.119.19.11] 2020-04-23 07:41:40

Шударга илэн далангүй сүрхий хүн шүү бодит байдлийг л хэлж байна Энхболд монголын ард түмний ѳмнѳ гавья байгуулсан хүн шүү нүүрсний намын хѳлсний бичээч нар харлуулах гэж оролдох юм юм үнэнээрээ баых сайхан

Иргэн [103.229.123.104] 2020-04-23 05:52:14

Энэ ёстой өрөвдмөөр хүн юмаа. Энхболдоос өөр боловсролтой хүн гарч ирээгүй ч гэх шиг. Хамгийн адгийн, өш хонзонгийн тулам, араагаа зуусан, төрийн өмчөөр тоглож, социализмын үеийн бүх үйлдвэрийг тараасан хогийг толгой дээрээ залж байгаа энэ шантаажчинтай юу ч ярих юм билээ. Уг нь Дархан хавьд гайгүй ажилтай залуу байсан санагдах юм. Биш юм шиг байна. Тэр бол ингэж цагаан солио тусахааргүй хүн байсан.

gg [139.5.216.224] 2020-04-23 05:50:02

iimerhuu eruugiin tsariatai maluuud haanas garaad irdeg bn aa, zugeer l zail333

Зочин [150.129.141.243] 2020-04-23 04:44:56

Энэ одоо шатаж үхээгүй юм уу энд тэнд очоол шантахж хийгээд явдаг иймэрхүү новшнууд үхэж далд ороход яадаг байна аа

Зочин [103.111.68.3] 2020-04-23 04:43:28

ЭНЭ БӨХ САЙД 2 УДАА ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ 2 САЯ $ ГЭРЭЭ ГЭГЧИЙГ ТЭНЭГТЭН ХИЙЖ МОНГОЛ УЛСЫГ ХОХИРООСОН ДОО...ХИЙЖ ҮНЭН ГЭЖ БАЙНА УУ?//

Зочин [202.9.40.191] 2020-04-25 04:23:59

Жолоо барихаас өөр юм мэдэхгүй , муйхар хараар зүтгэдэг нөхөр жижэг сажиг зүйл шатааж кайф авдаг хүн дээ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.