Б.Ууганбаяр: Дамжиж ирж байгаа иргэдийг БНСУ-д байгаа иргэдтэй холихгүйн тулд дангаар нь нислэг үйлдэх шийдвэр гаргасан

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс их хэмжээний өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байна. Өргөдлийг зөвхөн Шуурхай штабад хүлээн авч байгаа. Өөр газарт хаяглан хүргүүлэх, албан газрын үүдэнд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсч байна.

Дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжих буюу транзит нислэгээр ирж байгаа иргэдийг дангаар нь татан авахаар болсон. Дамжиж ирж байгаа иргэдийг БНСУ-д байгаа иргэдтэй холихгүйн тулд дангаар нь нислэг үйлдэхээр УОК-оос шийдвэр гаргасан.

Тавдугаар сарын 1-нд БНСУ-ын Сөүл рүү нислэг үйлдэж, хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулна. Харин тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц ниснэ. Өмнө нь зарласан хоёр нислэг дээр нэмээд транзит нислэгийг дангаар нь татаж авахаар болсон” гэв.


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.87] 2020-04-23 07:51:27

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard niit gafuur garhgui baih garaa saitar ugaaj ariutgah maskaa zuuj olon niitin gazaraar yavahdaa 1 miner hertei zai barij yavah MOGEUH

Зочин [202.126.88.173] 2020-04-23 06:11:56

ЗӨВ Л АЖИЛ ХИЙГЭЭРЭЙ.ДАРАА НЬ УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ГЭЖ ЯРИХГҮЙ ШҮҮ.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-04-23 05:35:54

ЕВРОПООС ИРЖ БАЙГАА ХҮМҮҮС Ч НО-ТОЙ ДОО. ГАДНЫХАН ШИНЖИЛГЭЭГ САЙН ХИЙЖ ӨГӨХ ҮҮ. ЭРГЭЛЗЭЭТЭЙ ШҮҮ. БӨӨН КОРОНО ЧИРЭЭД ИРЭХ ЮМ БИШ БАЙГАА. БУРХАН МИНЬ ӨРШӨӨ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.