Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд гэмтжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Энэ сарын 20-24-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 718 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 538-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн. Үүний 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -4
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-4
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.04.20-ны өглөөний 06 цаг 20 минутын орчим БГД-ийн 2 дугаар хороо Сөүлийн гудамж, Гранд плаза дэлгүүрийн урд замд Kia Bongo маркийн автомашин замын хажуугийн хашлага мөргөж, жолооч 63 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг “Ар булаг” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Б гэмтсэн. Жолооч Б нь Улсын клиникийн 3 дугаар эмнэлэгт хүргэгдээд нас барсан,
  • 2020.04.21-ний өдрийн 14 цаг 00 минутын орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Хярсын ам” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай, эрэгтэй П-гийн амь нас хохирсон,
  • 2020.04.22-ны шөнийн 00 цаг 10 минутын орчим Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2-р баг “Чандмана толгой” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй А-гийн амь нас хохирсон,
  • 2020.04.22-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р баг “Цагаан дов” гэх газарт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь эмнэлэгт хүргэгдэн нас барсан.
  • 2020.04.23-ны өдрийн 12 цаг 00 минутын орчим Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон
  • 2020.04.23-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Suzuki Haojue маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн. Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,1 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 46,1 хувиар тус тус буурч, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,8 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн автомашиныхаа ойрын гэрлээ асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.146] 2020-04-24 04:42:13

Adminaa hoid solongosin talaar medee oruulaachee.

Зочин [202.9.46.228] 2020-04-24 03:25:01

Жолооч нараа замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.