“Theodore Roosevelt” хөлөг онгоц дээр халдвар авсан хүний тоо 840 болжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын нисэх онгоц тээгч “Theodore Roosevelt” хөлөг онгоцны багийн гишүүдийг 100 хувь шинжилгээнд хамруулсны дараа коронавирусний халдвар авсан хүний тоо 840 болж нэмэгдлээ гэж тус улсын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ цахим хуудсанд мэдээлжээ.

“Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар “Theodore Roosevelt” хөлөг онгоцны багийн гишүүдийг 100 хувь коронавирусний шинжилгээнд хамруулахад 840 хүний хариу халдвартай гарч, 4098 хүний хариу халдваргүй гарсан” гэж мэдээлэлд дурдсан байна.

Одоогийн байдлаар халдвар авсан дөрвөн хүн ТЦХ-ий эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд 88 хүн эдгэрчээ. Багийн нийт 4423 гишүүн уг хөлөг онгоцыг орхисон байна. “Theodore Roosevelt” хөлөг онгоцны багийн 672 гишүүн халдвар авсан гэж өмнө нь мэдээлж байв. Багийн нэг гишүүн дөрөвдүгээр сарын 13-нд эрчимт эмчилгээний тасагт нас баржээ.

Нисэх онгоц тээгч уг хөлөг онгоц дээр гуравдугаар сарын сүүлчээр коронавирусний халдвар илэрсэн юм.

Эх сурвалж: Монцамэ