БНФУ: Эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмч нарт амны хаалт дутагдалтай байна

Ц.Анударь / Гадаад мэдээ

БНФУ-ын эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, үүний дотор амьсгалын аппарат, эмч нарт амны хаалт дутагдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт тус улс 81 сая амны хаалт импортолсон ч долоо хоногийн хэрэгцээ 45 саяыг давав. Одоогоор өдөрт 35 мянга орчим хүнийг оношилж байгаа бөгөөд Засгийн газар цаашид үүнийг 150 мянгад хүргэх, 6 дугаар сар гэхэд 30 мянган амьсгалын аппаратыг эмнэлгүүдэд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Халдвартай хүний тоо буурах хандлага ажиглагдаж, эрчимт эмчилгээнд орсон, эмнэлэгт хэвтсэн хүний тоо цөөрч байгаа ч асрамжийн газруудад өндөр настнууд нас барах нь их хэвээр байна.